Англи: Галт тэргэнд хутгатай 2 этгээд халдлага үйлджээ

Англи: Галт тэргэнд хутгатай 2 этгээд халдлага үйлджээ

Англи: Галт тэргэнд хутгатай 2 этгээд халдлага үйлджээ

Английн зүүн хэсэгт хоёр этгээд галт тэрэг дотор хутгатай халдлага үйлдэж, 11 хүнийг гэмтээсэн хэрэг гарчээ. Хохирогчдыг эмнэлэгт хүргэсэн бөгөөд энэ нь террорист халдлага биш гэж орон нутгийн цагдаагийн албанаас мэдэгдсэн байна. Хэрэг гарсан галт тэрэг Лондоноос хойд зүгт 130 км зайд орших Хантингдонд ослын зогсолт хийсний дараа цагдаа нар хоёр сэжигтнийг баривчилжээ. Уг хэргийг үйлдсэн хүмүүс Британийн иргэн байсан аж. Тэдний нэг нь 32 настай байсан бол нөгөө нь 35 настай Карибын угсаатай Британийн иргэн байв.

Уг хэрэг яагаад гарах болсон шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байгаа бөгөөд таамаг дэвшүүлэхэд эрт байна гэж цагдаагийн албанаас мэдэгдэв.

Гэмтсэн 11 хүний дөрөв нь эмнэлгээс гарсан, харин хоёр хүний биеийн байдал маш хүнд байгаа юм. Тус улсын ерөнхий сайд Кеир Стармер энэ халдлагыг аймшигтай, маш ноцтой хэрэг гэж тодорхойлсон. Мөн Хаан Чарльз III уг хэргийн талаар хэвлэлд хэлэхдээ,  үнэхээр цочирдож, ихэд харамсаж байна гэж мэдэгджээ. Англи болон Уэльсэд хутгатай гэмт хэргийн тоо сүүлийн 10 жилд 87 хувиар өссөн бөгөөд зөвхөн өнгөрсөн онд 54 мянга гаруй хэрэг бүртгэгдсэн. Энэ нь Европ дахь хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдээлж байна. Дотоод хэргийн сайд Шабана Махмуд энэ хэрэгт гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, хэрэг явдлын талаар интернэтэд цуурхал тараахгүй байхыг иргэдэд анхааруулсан байна.

Тэрбээр мөн 2024 онд Английн баруун хойд нутгийн Саутпорт хотод гурван охин хөнөөгдсөн хэрэгтэй холбоотой худал мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарж, улс даяар үймээн гарч байсан явдлыг сануулжээ.

Галт тэргэнд зорчиж явсан Олли Фостер хэмээх гэрч "BBC"-д ярилцлага өгөхдөө, “Бүх сандал цус болсон байсан. Би гараа тавьтал цусаар дүүрэн байсан” гэж хэлжээ. Бас нэг гэрч "Sky News"-д хэлэхдээ, нэг сэжигтэн том хутга сэлэм шиг эргэлдүүлж байсан бөгөөд цагдаа нар цахилгаан буугаар зогсоосон гэжээ. Британи дахь терроризмын аюулын түвшин одоогоор дунд зэргийн өндөр буюу халдлага гарах магадлалтай түвшинд байна. Сүүлийн жилүүдэд Британи улсад томоохон халдлага гараагүй ч өнгөрсөн сард Манчестер хотын синагогт болсон халдлагад гурван хүн амиа алдсан юм.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

opasnieU 2025-11-03 169.133.250.255

glsz, ¥xychcko soligdg10yzocjnx.

Avatar

gereeN daxun xuixgyi baix glTzasaglyylj,xenglztamn? 2025-11-03 169.133.250.255

gereen daxun xuuxgyi baix,ypa.
– shavxagddag baylag gej ckzlt, €¥ gyur. 14m drvc.

sezon glco t 20X3 ,achaalluin.636. 30min.

BOLJE NIMGANKZX ___________________Ny
Np

Avatar

ylcuinOCJNrglNZ buildingn zaxialagch diz. 2025-11-03 169.133.250.255

gyilagchduin xylgain zorilogo xireetnx.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж