Самбалхүндэв оршуулгын газрын дэргэд хог ангилах төв байгуулна

Самбалхүндэв оршуулгын газрын дэргэд хог ангилах төв байгуулна

Самбалхүндэв оршуулгын газрын дэргэд хог ангилах төв байгуулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 21-р хороо, 70 давхар орчимд хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулахад бэлэн болгох жишиг төв байгуулах ажил үргэлжилж байна. Шинэ  "Эко Хаб" ашиглалтад орсноор хог хаягдлыг үнэ цэнтэй нөөц болгон хувиргах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил болон иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх цогц экосистемийн шийдэл болохыг албаныхан мэдээлжээ.

Самбалхүндэвийн буюу олны хэлж заншсанаар 70 давхарын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдсан. 1987 онд хаагдсан боловч иргэд 2000-аад оны эхэн үе хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн юм.

Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн 7, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга, Зурагт зэрэг гэр хорооллын дунд оршдог. 2015 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийсэн тооллогоор тус оршуулгын газарт 47.3 мянган шарил байгаагийн 15.6 мянга нь эвдэрч муудсан, ухагдаж, тоногдсон байдалтай байгаа юм. Өнгөрсөн 2015 онд тус оршуулгын газар нь 73.9 га талбайтай, нөөцгүй гэж тогтоогдсон ч 2021 оны тооллогоор нэр нь тодорхойгүй булш, бунхны тоо 20 орчим хувиар нэмэгдсэн гэх мэдээллийг нийслэлээс өгч байв. Газарт оршуулсан хүний цогцос 20 гаруй төрлийн хорт хий дэгдээж, цогцос дахь хорт бодисууд хөрсөнд нэвчиж, олон жилийн хугацаанд өвчин үүсгэсээр байдаг аж. Өмнө нь тус оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар тусгаж, концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн боловч хэрэгжилгүй өнөөг хүрсэн байна.

Төслийн хүрээнд Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлж, 2021-2024 оны хугацаанд дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байна. Нийт 10 га газрыг хамарсан дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, цогцос хадгалах байр, оршуулгын мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв байгуулахаар төлөвлөж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-02 103.229.120.200

Одоо бүгдийг нь чандарлаад тэр сүм дуганыг нь барь… Тэр Хүүк ирж 10000 Мод тарь.

Avatar

Нэргүй 2025-11-02 103.229.121.183

газар мундсан биш хотынхоо толгой дээр шороо тоос босгоод

Avatar

зочин 2025-11-02 103.57.95.253

яанаа тодорхой мэдээ өгмөөр юмаа. ноднин ээж, эгч хоёроо дахин чандарлуулсан юмсан, одоо аав минь, эмээ минь байгаа юмсан, тэрнийг хөндөхөөс өмнө аль газрыг ухах гэж байгаан бол мэдээлээчээ. наана эх орныхоо төлөө насаараа хөдөлмөрлөсөн, үр хүүхэд нь одоо бүгд амьд мэнд байгаа хүмүүс байгаа шүү. дураараа шийдэж болохгүй, мэдээллээ сайн өгч , харилцан зөвшилцөх хэрэтэй шүү. тэхгүй бол зарга дуусахгүй шүү.

Avatar

zochin 2025-11-02 202.126.89.197

Salhin deeree hog tsugluulj shataah dutaj dee

Avatar

Улаанбаатар 2025-11-02 103.57.94.129

Арчаагүй юмнууд шийдвэр гаргадаг байх юм. юун хог ангилах вэ. Тойруулаад мод тарьж ой мод болгох хэрэгтэй.

Avatar

Буруу 2025-11-02 202.9.46.11

Өвгөд эмгэдийнхээ нутагшуулсан газарын тэр хавь нил хог бохирдолд дарагдаад хөрсөнд нь нэвчинэ. Дэнжийн 1000-ын дундуур хөрснөөс булаг урсаж 32-ын үерийн жалганд нийлдэг. Тэр мөсөн халиа гэж аймаар юм болоод дунд голыг зорино.

Avatar

Нэргүй 2025-11-02 108.18.206.188

Монголоос өөр Оршуулгын газарыг оролддог, хажууд нь Хог боловсруулдаг Улс Дэлхийн хаана ч байхгүй !!!Монгол хүн нутагтаа тайван нойрсох ёстой Эрхтэй !!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж