Боловсролын салбарын ажилтнуудын хугацаагүй ажил хаялтад улсын хэмжээнд 675 сургууль, цэцэрлэгийн 35569 ажилтнууд нэгдээд байна. Ажил хаялт 13 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд багш нараас гадна эмч нар ажил хаяхаа мэдэгдээд байгаа юм.
УИХ-ын асуулгын цагаар өнгөрсөн Баасан гаригт “Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ” сэдэв дор өрнөж, Ерөнхий сайд Г.Занданшатар гишүүдийн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр "Өнгөрсөн гурван жилд багш нарын цалинг жил бүр 10 хувиар нэмж байгаад 30 хувьд хүргэнэ гэсэн гурван талт хэлэлцээр байгуулсан юм билээ, т үүнийгээ өнгөрсөн хоёр жил хэрэгжүүлээгүй юм билээ.
Өмнөх Засгийн газарт эдийн засгийн асуудал хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр ажиллаж байсан. Алт, нүүрсний үнэ өндөр, төсөв тэлж данхайж байхад та энэ асуудлыг асууж байсан бол нэг жилийн өмнө ч болов багш нарын цалинг нэмэгдүүлэх байж.
Бид бусдаасаа хоёр дахин ачаалалтай ажиллаж байгаа нийслэлийн багш нарын цалинг нэмэгдүүлэх шийдэл гаргаж байгаа шийднэ. Бүтээмж гүйцэтгэлд суурилсан цалингийн реформ хийхээр төлөвлөж байна. 2026 оноос багш эмч нарын суурь цалинг 50 хувиар нэмэгдүүлнэ" гэдгийг онцолсон юм.
3,602.33






















































Холбоотой мэдээ