Тойм: Ерөнхийлөгч хоригоо татан авч, МАН-ын бүлэг эвлэрэв

Тойм: Ерөнхийлөгч хоригоо татан авч, МАН-ын бүлэг эвлэрэв

 "NEWS" агентлаг долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХОРИГОО ТАТАН АВЛАА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад холбогдох хуулиудыг зөрчсөн гэж үзэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан байсан.  Тэгвэл дээрх хоригоо өнгөрсөн Даваа гаригт татан авсан юм.

Учир нь, Үндсэн хуулийн Цэц 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Ерөнхий сайдыг огцруулсан асуудал нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргасан. Иймээс хоригоо татан авч байна гэдгээ мэдэгдэв.

Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн билээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэсэн юм.

МАН-ЫН ГИШҮҮДИЙГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАВ

МАН-ын Удирдах зөвлөл Мягмар гаригт өргөтгөсөн байдлаар хуралдаж, нам дотор үүссэн хурцадмал асуудлыг шийдвэрлэх хүрээнд ажлын хэсэг байгуулав. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан, Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар ахалсан бөгөөд бүрэлдэхүүнд нь  МАН-ын дарга асан, Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхболд, Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар оржээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааныг өргөтгөсөн байдлаар зохион байгууллаа. Нам дотор үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдал, бүлэг дээр үүсээд байгаа асуудлыг ярьж үзээд ажлын хэсэг гаргалаа. Ажлын хэсэг хоёр хоногт ажиллаад ойлголцохгүй,  хуваагдаад байгаа асуудлыг нэгтгэж эв нэгдлийг хангах үүрэг чиглэл авсан.

Ажлын хэсэгт МАН-ын даргаар ажиллаж байсан ахмад гишүүдээ оруулаад байгуулсан.

Удирдах зөвлөлийн хураддаанаар ганцхан намын дотоод асуудлыг ярихаас гадна нийгэмд үүсээд байгаа асуудлыг ярилцлаа. Улсын төсвийг цаг хугацаанд нь батлахад парламент бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх чиглэлийг гаргалаа.  Мөн Ерөнхий сайд шатахууны хомстол, багш, эмч нарын ажил хаялттай холбогдуулж мэдээлэл өгсөн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн Пүрэв гаригийн ээлжит бус хуралдаанаар бүлгийн даргын асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг сонгожээ. Улмаар бүлгийн даргын тамгыг өмнөх бүлгийн дарга УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хүлээлгэн өгчээ. Түүнийг энэ удаагийн ээлжит бус бүлгийн хурлаас УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас чөлөөлөв. Хоёр асуудал хэлэлцсэний нэг нь УИХ-ын дэд даргаас УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг чөлөөлж, УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн байна.

БАГШ, ЭМЧ НАРЫГ ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ АСУУДЛЫГ СУДЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

Засгийн газрын Лхагва гаригийн /2025.10.29/ хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сайд нар дараах мэдээллийг өгсөн юм. Энэ үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдээлэхдээ "Төрийн оролцоотой баригдаж байгаа орон сууцнууд Улаанбаатар хотод түлхүү бий.  Нийслэлийн хэмжээнд есөн байршилд  2025-2028 оны хооронд 21694 айлын орон сууц ашиглалтад орохоор баригдаж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас багш, эмч болоод төрийн албан хаагч нарыг эдгээр орон сууцанд хамруулах асуудлыг судлах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг миний бие ахалж, Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон бусад сайд нар багтаан байгуулсан.  Энэ он дотроо багтаад ажлын хэсэг дээрх асуудалтай холбоотой шийдлийг танилцуулах үүрэг хүлээлээ.

Тэргүүн ээлжинд дээрх 21694 айлын орон сууцанд багш, эмч, төрийн албан хаагч нарыг хамруулах юм. Урьдчилгаа багатайгаар буюу 5-10 хувийн урьдчилгаа төлж, ипотекийн зээлд хамруулах боломжийг судлах юм.

Мөн ажлын хэсэг ипотекийн зээлийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэдгийг судална гэлээ.

Сануулахад, энэ онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд Баянхошуу, Шархаданд тус бүр 110 айлын орон сууц ашиглалтад орох бөгөөд ирэх гурван жилд Сэлбэ, Баянголын ам, Ханын материал зэрэг байршилд нийт 12619 айлын орон сууц ашиглалтад орох юм байна" гэв.

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАНЫГ АЛБАН ТУШААЛААС НЬ ОГЦРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газраас Лхагва гаригт /2025.10.29/ "Хариуцлагын гэрээ зөрчсөн тул Ерөнхий сайд Г.Занданшатар Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцрууллаа. Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа Засгийн газрын хуралдааны эхэнд мэдэгдлээ" гэв. Харин Шадар сайд С.Амарсайхан Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газарт цаашид ажиллах боломжгүй гэсэн юм.
Тэрбээр өөрийн олон нийтийн сүлжээн дэх хуудаснаа дараах мэдэгдлийг хийсэн юм.
Тэрбээр "Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан би цаашид Г.Занданшатарын тэргүүлэн үүрэг гүйцэтгэж буй Засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзэн, Засгийн газраас гарч байгаагаа ЗГ-ын хуралдаанд албан ёсоор мэдэгдэж байна гэв. Түүний орон УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томилох талаар албан бус мэдээлэл цацагдаж байгаа юм.
ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХЭЛЭЛЦЭХ 7 ЖИЛИЙН ХУГАЦААГ ҮЛ ХАРГАЛЗАН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон Рио Тинто группийн эрх бүхий ажлын хэсгийн хоорондын хэлэлцээний эхний өдөр талууд тодорхой асуудлуудаар зөвшилцөлд хүрч, протоколд гарын үсэг зуржээ.

Протоколд “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэх хэлэлцээ албан ёсоор эхэлснийг баталгаажуулсан байна. Улмаар 2026 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн дотор шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв дурдсан хугацаанд зөвшилцөлд хүрэхгүй бол дээрх хугацааг сунгахаар талууд тохиролцжээ.

Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувийг олон улсын зах зээлийн стандартын дагуу тогтоох, зээлийн хүүтэй холбоотой бусад нөхцөлүүдийг авч хэлэлцэхээр тогтсон байна.

Мөн менежментийн үйлчилгээний төлбөрийн тухайд олон улсын жишигт нийцсэн, шударга, хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олохоор ажиллах, хэлэлцээний явцад ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байхыг эрмэлзэнэ хэмээн талууд тохирсон байна. Хэлэлцээ үргэлжилж байна.

НОГООН АВТОБУСЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН А.ГАНХУЯГ НАРЫН ЯЛЫГ ХӨНГӨРҮҮЛЭВ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх “Ногоон автобусны хэрэг” гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлууд болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны аравдугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хянан хэлэлцэж, дараах байдлаар шийдвэр гаргалаа. Үүнд:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Г.Энхтайван, Г.Мишээлт, Ж.Сүхбаатар, БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/ Ким Кэа Баум /Kim KeaBaum/, Б.Алтаншагай, Ч.Мөнхбаяр, Ц.Болортуяа нарын 9 хүнд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн, мөн шүүгдэгч С.Жавхлантбаатар, С.Бямбасүрэн нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолын энэ хэсгүүдийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, А.Чойжилсүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, Б.Мөнхболд, Д.Цогтбадрах, Б.Баярмаа, Б.Дөлгөөн, Ц.Хадбаатар, О.Лувсандагва, О.Сүхбаатар, О.Хонгорзул нарын 13 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэхдээ хууль зүйн дүгнэлтийн зарим хэсэг нь хэргийн талаар тогтоосон байдал, түүний гэм бурууг нотолж байгаа нотлох баримтын агуулгад буюу хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул тэдгээрт холбогдох хэсгүүдэд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв. Тодруулбал,

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын А/157 тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд болох шүүгдэгч Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, А.Чойжилсүрэн нарыг  “Тэнүүн Огоо” ХХК-иас их багтаамжийн дизель автобусны хөдөлгүүр “..DE08TIS DIESEL (240PS)..” гэж евро-2 стандартын хөдөлгүүртэй санал ирүүлсэн буюу техникийн тодорхойлолтын 6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байгааг огт шалгаж үзээгүй шийдвэр гаргасан, уг шийдвэр гаргахад шүүгдэгч С.Жавхланбаатар нөлөөлсөн гэж дүгнэсэн боловч нэр бүхий шүүгдэгч нар зориуд санаатай үйлдлээр дээрх нөхцөл байдлыг шалгаж үзээгүй, мөн тэдгээрт хэн нэг этгээд нөлөөлсөн, мэдсээр байж Тэнүүн Огоо ХХК-д давуу байдал бий болгосон гэж үзэх үйл баримт, үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй.

Харин шүүгдэгч Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, А.Чойжилсүрэн нарын техникийн тодорхойлолтын 6 дахь хэсэгт заасан үзүүлэлтийг “..Дизель турбо евро III, нэмэлт хэсэгт DE08TIS DIESEL (240PS, Евро III)” гэж евро-2 хөдөлгүүрийн DE08TIS DIESEL моделийг бичиж ирүүлснийг шалгаж тодруулаагүй үйлдэл нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Хайнга хандах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэж, тухайн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан,

Мөн, анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 50 дугаартай албан бичиг үйлдэж, тодруулгад дурдсан бүх шаардлагыг хангана гэсэн агуулгаар албан бичиг хүргүүлж, ажлын хэсгийн гишүүдийг өөрийн компанийг сонгон шалгаруулахад зориуд хүргэсэн гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж прокуророос яллаж ирүүлээгүй үндэслэлээр гэм буруутайд тооцсон. Тухайн албан бичгийн агуулгаас үзэхэд техникийн тодорхойлолтын 6 дахь шаардлагад буюу Евро-2 хөдөлгүүрийн модель хэсэгт тодруулга аваагүй, энэ талаар тодруулга өгөөгүй байгаа учир уг албан бичиг үйлдснээр сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлж давуу байдал бий болгосон гэж үзэх боломжгүй байх тул шүүгдэгч Ж.Эрдэнэбатад холбогдох хэргээс уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Залилах гэмт хэргийн хувьд, прокуророос Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэд болох “Воннам Жи Эл Эс” ХК /Wonnam GLS Co.,Ltd/-ын захирал болох Ли Жон Соб /Lee Jung Seob/, “Иктае” ХК /Iktae Co.,Ltd/-ын ерөнхийлөгч Ким Кэа Баум /Kim Kea Baum/, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж яллагдагчаар татсан бөгөөд анхан шатны шүүх Ли Жон Соб, Ким Кэа Баум, Ж.Эрдэнэбат нарыг гэмт хэрэг үйлдээгүй гэж цагаатгаж, шүүгдэгч А.Ганхуягийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг цогц байдлаар үнэлж дүгнэхэд, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэд болох “Иктае” ХК /Iktae Co.,Ltd/-ын ерөнхийлөгч Ким Кэа Баум /Kim Kea Baum/, “Воннам Жи Эл Эс” ХК /Wonnam GLS Co.,Ltd/-ын захирал болох Ли Жон Соб /Lee Jung Seob/, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарын нэгдсэн үйлдлийн үр дүнд евро 2 хөдөлгүүр бүхий автобуст “Adblue” төхөөрөмжийн банк суурилуулаад, евро 5 гэсэн бичиглэл бүхий наалт наасан нөхцөл байдал тогтоогдож байх боловч энэ нь өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө ашиг олох шунахай сэдэлтээр, хариу төлбөр хийхгүй, буцаан өгөхгүй байх санаа зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Харин шүүгдэгч “Тэнүүн Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг нь Нийслэлийн Засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээгээр өөртөө олж авсан давуу байдлаа хамгаалах зорилгоор стикер наах, хүхрийн агууламж бууруулах зориулалтын төхөөрөмж суурилах үйлдэл хийж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг эрх ашигт халдаж, нэг төрлийн хохирол, хор уршигт хүргэсэн байна.

Мөн, яллаж буй үндэслэлд дурдсан зөвхөн евро 5 хөдөлгүүртэй автобусанд суурилуулах төхөөрөмж байсан гэж дүгнэх нотлох баримт эргэлзээгүй тогтоогдоогүй, талуудын гэрээ дүгнэсэн байдлаас үзэхэд гэрээний зарим хэсгийг хэвээр үлдээсэн, зарим хэсэгт хугацаатай үүрэг өгсөн, зарим хэсгийг хэсэгчлэн цуцалсан байх бөгөөд захиалагч талаас гэрээ цуцлагдсан хэсгээр хохирлыг тооцон акт үйлдэж гаргуулан авсан байх тул шүүгдэгч А.Ганхуягт холбогдох хэргээс уг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нийтийн тээврийн газрын даргын А/65 дугаартай тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд болох Б.Мөнхболд, Д.Цогтбадрах, О.Лувсандагва, А.Чойжилсүрэн, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Ц.Хадбаатар, Б.Баярмаа нарыг анхан шатны шүүхээс албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад “Тэнүүн Огоо” ХХК-ийн нийлүүлж буй 20 автобусыг техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй байхад хүлээн авч, “Тэнүүн Огоо” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Учир нь аливаа гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцоход үйлдэл хийхээсээ өмнө урьдчилан амласан байхыг шаарддаг бөгөөд дээрх ажлын хэсгийн гишүүд нь А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Жавхлантбаатарт нартай урьчилан тохиролцсон амлалт өгсөн, тэдгээртэй хуйвалдаж хэрэгжүүлсэн гэж үзэх үйл баримт, үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Харин, шүүгдэгч Б.Мөнхболд, Д.Цогтбадрах, О.Лувсандагва, А.Чойжилсүрэн, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Ц.Хадбаатар, Б.Баярмаа нар нь А/65 дугаартай ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажиллаж байхдаа ажил үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй буюу сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллах үүрэг хүлээсэн хэдий ч дээд албан тушаалтны шийдвэрт тал засах, бусдад хэт найдах зэргээр үүрэгт ажилдаа хайнга хандаж, хэлбэрийн шинжээр өөрсдийн оролцоог хангасан болгож, 20 ширхэг автобус хүлээн авсан хурлын тэмдэглэл, актад гарын үсэг зурсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж давж заалдах шатны шатны шүүх дүгнэж, тухайн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн Хуульд зааснаар иргэд шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох үндсэн эрхтэй тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, шүүх хуралдааны танхимын түрээс 26.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулсан хэсгийг хүчингүй болгов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-02 59.153.113.105

20 САЯ ДОЛЛАР ЗАВШСАН ЭРДЭНЭС ОЮУГИЙН ТАВИУЛ АВИЛГАЧ ГАНХҮҮ АВГАЙГ ШОРОНД ХИЙСЭН ҮҮ

Avatar

- 12:00 & y 2025-11-02 169.133.250.255

– komputersgyi bnatb bnaa,-nu; ygn -###- @.
-ytsaan+tam;
– xynui xool idexgyi baixa;

Avatar

ylcuun xamgaalaltad - upu baigaa gantse. 2025-11-02 169.133.250.255

(tabletni xagarad, komputer÷÷÷ keyboardg – xyychnu
– elektruk,xamaaraxgyi bxoc.

Avatar

Нэргүй 2025-11-02 103.57.93.243

Сүүлийн үед АН нэрээр тоглодог ТОПлуйварчдын МАН руу хийдэг дайралт гүжирдлэгг нь улам эрчимжлээ. Ардын намын түр хуваагдсанд баярлаж хундага тулгажээ сэн бол эвлэрэхэд нь АНчид боож үхэх н шив. Хэн нь жинхэнэ хулгайч билээ? бүгд мэднэ. АН Засагт гарсан гараагүй олон арван жил тасралтгүй хулгайлж улс орныг сүйрүүлсэн ш дээ. Хулгайч хулгайчийг бариарай гэдэг хэлц үнэн гэдэг. Уг нь Монголын харгис хүчний үүр уурхай гэгддэг АН л тарах ёстойсон

Avatar

Нэргүй 2025-11-02 66.181.188.251

МАН ын хулгайчууд Үндэсн хууль зөрчсөн лалрын хулгайчууддаа хариуцлага тооцохгүй эвлэрэл нэрийн дор үндсэн хууль руу нулимаад өнгөрнө гэж бодож байвал тийм зүйл байхгүй шүү. алалцана шүү. ард түмэн Монгол төр лүү МУ ын үндсэн хууль руу нулимж харуулж байгаа новший нүүсрчдийн бүх шийдвэрийг эсэргүүцэх хэрэгтэй. Булгантуяа гэж оркдоо хариуцлага тооцохгүй бол Иргэд хууль биелүүлэх хэрэггүй.

Avatar

Нэргүй 2025-11-02 103.229.123.52

Эвлэрнэ гээд байгаа юм. Эвлэрэл нь дундынхи болвол бүх юи хуучин хэвэндээ орж дараагийн сонгуулиар улс төрд өөрчлөлт гарна.
Хэн нь хэнтэй эвлэрэхээс их зүйл шалтгаална. Уг нь эвлэрэл биш, буруутай нь бууж эвлэрвэл улсад хрэгэтэй юмсан…

Avatar

ЭЛБЭГ АЦ НЬ БНА 2025-11-02 202.131.239.190

ХҮҮРЭНСҮГ, БАНТАНШАТАР НАР ЗАЛУУХАН ОХИДТОЙ ЗУГААЦДАГ Ч ТЭДГЭЭР НЬ ВИАГРАДАХГҮЙ ГЭХ БАТАЛГАА БАЙХГҮЙ ШҮҮ ИМПАКТ ЧААЖ БАЛРАХ ВИЙ ДЭЭ 14 ТЭРБУМЫН КАЗИНОЧИД….

Avatar

Лавлаа 2025-11-02 103.57.94.42

Төрийн оролцоотой баригдаж байгаа орон сууцнуудын тухайд дараах зүйлд анхаарах
1- Хуваарилалтыг шудрага хийх
2- Байрны хөөсөрсөн үнийг дэмжсэн үнэ тогтоохгүйгээр зардал+ боломжит ашиг байдлаар тооцох улмаар байрны үнийг бодит байран дээр нь татаж ирэх бодлого баримтлах

Avatar

Нэргүй 2025-11-02 202.9.40.193

Энэ засаг сайн ажиллахгүй бол дарьтай торхон дээр суусан гэдгээ ойлгоорой огцорох маш амархан шүү

Avatar

Goyo goyo 2025-11-02 202.9.46.11

Хулгайчид үгсэн хуйвалдаж хулгайгаа хамтарч далдлах нь. Сайхөөн сайхан, болж хохь нь үхэрнүүдээ!!!

Avatar

Зочин 2025-11-02 103.212.116.249

Непалдуулах нь дээ.

Avatar

Нэргүй 2025-11-02 66.181.184.150

Хятадын МСS гэх компаний Засгийн газрыг Монголчууд дэмжихгүй ээ,
Том дарга нар Хятадад, Хятадын МСS гэх компанид яасан их хайртай юм бэ!!!!

Avatar

Хувь Нийлүүлэгчид 2025-11-02 202.9.46.11

МАН намыг компани гэж бодвол 51%-г нь MCS-ийн Оджаргал эзэмшдэг, үлдэх хэсгийг Номтойбаяр, Чойжилсүрэн, сү.Батболд … гээд 30 гэр бүл байна.

Avatar

- Saitaar; Inside?####, outside, home Kamera #; E 2025-11-02 169.133.250.255

UUr shigeen opasni product,
yildberlyy faxd;

Avatar

No guarante t 2025-11-02 169.133.250.255

Camera+ workersbaliar Xylgaich Xachin ys.

Avatar

taarsan y tsybdag gyilagchduigs trash bnkrdn yxajglchj 2025-11-02 169.133.250.255

Galzyy gyilagchdaar y/t xuijp;

Avatar

NZMy 2025-11-02 169.133.250.255

Emergency ; tyr ar geruin gachigdal baixgyi,homy

Avatar

galzyy GAY ni UUr shigeen gyilagchlyylax,Ubchlyylexz 2025-11-02 169.133.250.255

Galzyy gyilagchni
em boldog niv ###
emshy; barsykni PIAVr

Avatar

ИРГЭН 2025-11-02 103.229.122.125

МАН-ын Эрүүгийн гэмт хэрэгтэнгүүд эвлэрч Төрийн Эрхийг булааж авахыг санаархсан, ЕС-д асан Оюунэрдэнэ болон түүний танхимын Сайд нарын хэдэн их Наядын хулгайн гэмт хэргүүдэд харуцлага тооцохгүй өнгөрөөж, Авилга хулгайн Гэмт хэргээ үргэлжлүүлнээ гэсэн үг, МАН-ын Татан буулгаж , Тараах хэрэгтэй,

Avatar

ylcuin 2025-11-02 169.133.250.255

indx trakni NZMNegONN y+ ardbarsykw+drx

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж