Ши Жиньпин АНУ-ын холбоотон Өмнөд Солонгос улсад 11 жилийн дараа анх удаа айлчилж, АПЕК-ийн чуулганд оролцож буй билээ. Энэ үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён Хойд Солонгостой яриа хэлэлцээ хийхэд нь туслахыг Ши Жиньпинээс хүсчээ. Ши Жиньпин хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тулгарч буй бэрхшээлүүдийг хамтран шийдвэрлэхэд бэлэн байгаагаа хэлсэн байна.
Хятад улс Өмнөд Солонгосыг хамтын ажиллагааны салшгүй түнш гэж үздэг гэдгийг Ши Жиньпин мэдэгдсэн юм. Харин Ли Жэ Мёны хувьд Хятадыг эсэргүүцэхгүй, Хойд Солонгостой сөргөөцөлдөхгүй, АНУ-тай харилцаагаа бэхжүүлнэ гэж амласан.
Хятад, Хойд Солонгос улсууд саяхан харилцаа холбоогоо бэхжүүлэх алхам хийснийг Ли Жэ Мён дурдаад, Өмнөд Солонгос, Хятад улсууд Хойд Солонгостой яриа хэлэлцээгээ сэргээхийн тулд таатай нөхцөл байдлыг ашиглана гэж найдаж байна гэжээ. Ли Жэ Мён Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах үе шаттай арга барилыг уриалж байгаа боловч Пёньян Бямба гаригт мэдэгдэл хийхдээ "Цөмийн зэвсгээс биднийг ангижруулна гэдэг бол биелэшгүй мөрөөдөл" гэсэн юм. Хойд Солонгос өмнө нь ч Ли Жэ Мёны нааштай саналуудыг няцаасаар ирсэн билээ.
Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сунлакын хэлснээр Хятад улс Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдын төлөө хамтран ажиллах эрмэлзэлтэй гэдгээ илэрхийлжээ. Гэхдээ Хятад улс чухам ямар үүрэг гүйцэтгэхийг талууд дурдаагүй.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, Ши Жиньпин харилцаандаа шинэ хуудас нээх арга замыг санал болгосон аж. Тодруулбал, бие биенийхээ нийгмийн тогтолцоо, хөгжлийн замыг хүндэтгэх, гол ашиг сонирхол, гол асуудлыг нь анхаарч авч үзэх, санал зөрөлдөөнийг найрсагаар зөвлөлдөх замаар зохицуулахыг Ши Жиньпин уриалжээ. Мөн олон талт байдлыг баримталж, хиймэл оюун ухаан, биологийн гаралтай эм, ногоон үйлдвэрлэл, хөгширч буй хүн ам зэрэг салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг уриалсан байна.
3,548.92






















































Нэргүй 2025-11-02 202.126.89.95
БЕРЛИНИЙ ХАНА НУРЖ 2 ГЕРМАН НЭГДЭЭД УДАЖ БАЙГАА Ч СОЛОНГОС БОЛ ХАА Ч БАЙСАН ЮМБ ДЭЭ.
Нэргүй 2025-11-02 66.181.161.239
ДРОНЫ ТЕХНОЛОГИОС БОЛЖ ТАНКУУД ТӨМРИЙН ХОГ БОЛЖ БАЙХАД ХОЦРОГДСОН ЭРГҮҮ БҮДҮҮН ПАЦААН ТАНКАНД ИХ ХӨРӨНГӨ ХАЯЖ БАЙНА ГЭНЭ ЭЭ.
Нэргүй 2025-11-02 202.126.88.195
Өмнөдийн дэвшилтэт дронууд үеэ өнгөрөөсөн хоцрогдсон з****г техниктэй хойд солонгосыг ядах юмгүй сүйрүүлж хаяна. Өмнөдийн дэвшилтэт дронууд пхеньян хотын дээгүүр ялаа шиг эргэлдэж байхад нэгийг ч унагааж чадаагүй ш дээ.
Нэргүй 2025-11-02 66.181.161.182
НЭГ Л ӨДӨР УМАРДЫН АРД ТҮМЭН СЭРСЭН ШАЛТ УУЛ ШИГ ТЭСРЭХ БОЛНО. БҮДҮҮН ПАЦААНЫГ НЕПАЛДАЖ БАЙЖ Л БҮХ АСУУДАЛ ҮНДЭСНЭЭСЭЭ ШИЙДЭГДЭНЭ.