Цаг агаар арваннэгдүгээр сард ямар байх вэ?

Цаг агаар арваннэгдүгээр сард ямар байх вэ?

Цаг агаар арваннэгдүгээр сард ямар байх вэ?

Цаг агаар арваннэгдүгээр сард ямар байх талаар цаг уурчдын гаргасан мэдээллийг хүргэж байна.


Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дундаж/ОЖД/–ийн орчим, харин Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн.  Хур тунадас ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, Завханы хойд болон зүүн, Баянхонгорын хойд хэсгээр ахиу байх төлөвтэй байна .

Агаарын температур, хур тунадасны явц: Сарын эхээр ихэнх нутгаар ОЖД-аас дулаан, цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1-2°С дулаан, харин нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1-3°С хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас сарын эхээр уулархаг нутгаар, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн.  Хур тунадас ихэнх нутгаар ОЖД–аас ахиу байх төлөвтэй байна.

Агаарын температур, хур тунадас: Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-2°С дулаан, харин нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1-3°С хүйтэн байх төлөвтэй байна.

Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхээр уулрхаг нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд зарим газраар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн цасан шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн.  Хур тунадас Хэнтий, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна .

Агаарын температур, хур тунадасны явц: Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-2°С дулаан, харин хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 1-3°С хүйтэн байна.

Хур тунадас нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага зэрэг хүйтэн .Өмнөговийн зүүн, Дорноговийн ихэнх хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур, хур тунадас: Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С дулаан, харин хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас 1-3°С хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.

Хур тунадас хоёрдугаар арав хоногийн дунд үед зарим газраар цас орж, зарим үед салхи ширүүсэн шороон шуурга шуурч болзошгүй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-11-01 202.9.46.106

Олон жилийн дунджаас тийм ийм л гээд байх юм. Тэр олон жилийн дунджаа биччихээр яадаг юм. Бүтэн мэдээлэл ч өгчихөж чадахгүй чадваргүй л байна даа.

Avatar

Нэргүй 2025-11-01 202.9.41.55

Бөөснүүд х***а манжууд аймг гх х***а манж газрт нь байдг болхоор өчүүхн бөөсүүд амьд бгаад бдаг.

Avatar

Нэргүй 2025-11-01 202.9.41.55

Тариа буда гэж хулгай шаасн соцлизмын үе оросуудыг шинжлж тогтоож хаглж өгсн тариа тарьсн газруудыг манж хужаагууд эзшх ашиглх гэсн цаасаар х***а манжууд хулгайлж завшсн тариа будаа гэсн газрын х***а манжууд хулгайлж гарта оруулцн тарих будаа таригч гэдгиын цаана манж хужаагууд шааж хулгай шааж угжуудг х***а манжуудын хулгайгаар гарт оруулсн тарианы гэх хулгайлж завшсн газрыг х***а манжууд-м хурааж авч х***а манж хулгай даврлыг зогсоож хулгай өчүүхн бөөснүүд шорнд хорьж үхүүл.хариугүй өчүүхн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж