Ерөнхий сайд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцав

Ерөнхий сайд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцав

Ерөнхий сайд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.11.01/ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Төсөл хэрэгжүүлэгч компанийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.М.Готсурве нар төслийн хэрэгжилтийг дэлгэрэнгүй танилцуулав.

Монгол Улс түлш шатахууны хувьд бие даасан бодлоготой, хангамжтай болох томоохон зорилтын ард гарахын тулд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг ямар нэгэн саадгүй, эрчимтэй урагшлуулах нь чухал. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр Засгийн газрын төлөвлөж буй бусад төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд онцгой нөлөө үзүүлж, эрч хүч нь болох болно гэж Ерөнхий сайд хэллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар "Төсөл хэрэгжүүлэгч Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн удирдлага, хамт олны тууштай хичээл зүтгэл, төслийн менежментийн зөвлөх, ерөнхий гүйцэтгэгч Энэтхэгийн компаниудын шаргуу хөдөлмөр бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй урагшлуулахад гол хүч болж байна. Төслийг гардан гүйцэтгэгч, оролцогч бүхий л компанийн хамт олон, чадварлаг инженер, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж, амжилт хүсье" гэв.

Засгийн газрын тэргүүн болон гишүүд төслийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын ажил зогсолтгүй, эрчтэй явагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, төлөвлөсөн хугацаанд нь буюу 2028 онд үйлдвэрийг ашиглалтад оруулахад бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

"2021 онд эхэлсэн бүтээн байгуулалтын ажил томоохон үе шатуудыг давж, эрчимтэй өрнөж байна. Төслийн хэрэгжилтийн талаар 14 хоног тутам нарийн мэдээлэл авч, онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Хоёр сарын өмнө ирж танилцсанаас хойш үйлдвэрийн талбай дахь барилга угсралтын ажил маш ахицтай явагдаж байгааг харлаа. Монгол Улсын Засгийн газар, АҮЭБЯ үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг баталгаажуулах асуудалд бодлогын шийдвэр гаргахаар идэвхийлэн ажиллаж байна." хэмээн Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням  хэллээ.

Сануулахад, Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-11-01 66.181.183.11

Ажлын талбай дээрээ юу хийж байгаа нь мэдэгдэхгүй энэтхэгүүд, ажилд нь оролцоод зөвлөлдөөд явж байгаа ганц Монгол компани, инженер байхгүй Ерөнхийлөгч юу бодож явдаг юм бол.

Avatar

Зочин 2025-11-01 66.181.183.11

Үндэсний мэргэжилтэнгүүдээ үгүйсгэсэн төсөл. Зөвлөхийн ажлаа гуравдагч орны компанид өгч үндэсний инженерингийн компаниудаа туслан гүйцэтгэгчээр ажиллуулж чадавхижуулах байтал энэ асуудлыг ор тас хаясан төсөл. Бүтээн байгуулалт Монголчууд бидэнд ээлгүй явлаа. Үйлдвэрлэл нь ээлтэй байгаасай.

Avatar

Нэргүй 2025-11-01 122.201.31.56

дуусдаггүй газар

Avatar

Баяраа 2025-11-01 103.71.101.164

Энэ МАН зөв хүнээ зөв ажил дээрээ тавьж чадахгүй бсаар бгаад бүх ажил нь удаан цалгардсан! хулгайч ихтэй л нам юм! Занданшатар харин намын хулгайгаа илрүүлж ажилаа сн явуулбал наад намын чинь нэр арай гайгүй болно.Чиний сн ажилсан чинь а/т амьдралаар хэмжигдэнэ, бшин барилга бордюраар хэмжигдэхгүй. А/т амьдрал сжирвал наад бшин бордюрыг чинь өөрсдөө хийчихнэ!

Avatar

О 2025-11-01 66.181.176.40

Бариад л бариад л байдаг хэзээ дуусах юм болдоо нас хүрэх юм болуудаа

Avatar

Нэргүй 2025-11-01 66.181.185.45

Энэ үйлдвэр яах вэ, Хүрэлсүх Ерөнхийлөгчийн маань Бага Тэнгэрийн ХАРШ юу болж бнаа ? Төсөв нэгтэй төслүүд юм гэсэн шүү !!!!!

Avatar

ахмад 2025-11-01 59.153.112.163

Ерөнхий сайд Занданшатар танаас болж МАН ын нэр хүнд навс уналаа. Таны энд тэнд очоод хэлэх үгийг чинь хэн ч ойшоохгүй. Троллын бүгд найрамдах улсын ерөнхий сайд гэх "сайхан" нэр илүү тохирч байх шиг. Троллоор зэвсэглээд хол явахгүй ээ. Намаа аварч монголоо хөгжүүлэх үү, эвдрэл хуваагдлын гал өрдөж эдийн засгаа унагах уу, энэ "хайртай" сэнтийнээсээ бууж эх орон түмэн олондоо боломж олгох уу гэх сонголт үлдлээ.

Avatar

Монгол мал 2025-11-01 103.229.123.20

Бүтээн байгуулалт, эх орно, эдийн засаг, хүмүүсийн амьдрал дээшлэх сургаар хөдөөний оркууд, малууд ямар сандарч, балай юм бичиж бна.

Avatar

zochin 2025-11-01 71.229.150.6

Buteen baiguulalt,hiij bna,bolno butne gej yarihad l AN iin uls ornoo sunuusei gedeg balainuud uudiin setgegdliig haraad oi gutna

Avatar

Ард 2025-11-01 75.158.52.69

2027 гэж хэлж бгаа бол 30 оноос наашгүй гэсэн үг. муусайн ацнууд.

Avatar

Нэргүй 2025-11-01 202.126.89.129

УНЭХЭЭР Л ГАЗРЫН ТОСНЫ УЙЛДВЭР АНХДАГЧ НЬ БОЛНО ДОО ДАРАА НЬ УСАН ЦАХИЛГААН СТАНЦАА БАРЬЧИХВАЛ ЮУНААС Ч АЙХГУЙ БОЛНО

Avatar

Иргэн 2025-11-01 103.212.116.242

энэ бас яг дарханы зам шиг удаж бгаа төсөл бнаа Хүрэлсүх энийгээ урагшлуулаачээ

Avatar

Иргэн 2025-11-01 103.212.116.242

энэ бас дарханы зам шиг удаж бгаа төсөл бнаа 2. 2 жилээр хойшилсоор байгаад сураг тасрах байх шүү Хүрэлсүх энийгээ урагшлуулаачээ

Avatar

зочин 2025-11-01 103.168.34.157

Хийж бүтээж чадвал монголд хамгийн эхэнд хийх ажил бол энэ дээ.
Дараа нь эрчим хүч . Сургууль яах вэ? нэг жил хүүхдүүд гэртээ амарч болно шүү дээ
Эмнэлэг яах вэ? тэгээд нэг юм болж л байгаа шүү дээ

Avatar

Зочин: Ардын нам засгаас буусны дараа АН-ынхан бөөн асуудла босгож ирэх вий дээ 2025-11-01 103.212.117.184

Монголчууд бидэнд нэг нийтлэг дутагдал бий.Аливаа ажлыг судалгаа тооцоо муутай ЗА ЯАХАВ ХЭРЭГТЭЙ АЖИЛ ЮМ, АЖЛЫН ЯВЦАД БОЛНО БИЗ гээд эхлүүлдэг. Ажил эхлээд явж байтал янз бүрийн асуудал тулгардаг. Тухай бүр нь яаж ийгээд аргалаад байна..Цаашлах тусам асуулал улам гүнзгийрнэ.Эцэст нь дутагдлыг бие биен лүүгээ түлхэж, БИ, ЧИ дээ тулна. Энэ үйлдвэр үүний жишээ болох вий.С.Ганбаатар, Мөнхбаясгалан нар янз бүрийн таагүй мэдээ хэлээд, Хүрэлсүхийг буруутгаад байгаа. Занданшатар БҮХ ЮМ САЙН байна гэжээ

Avatar

Нэргүй 2025-11-01 103.229.121.22

За даа, энэ ч дээ, юу л болдог бол доо?? 600 гаруй км холоос хоолойгоор түүхий нефть татна гээд байгаа?! Тэр түүхий нефть нь цагаа тулахаар гарч ирэх юм уу, үгүй юу??!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж