БНХАУ-ын Шэньжоу-21 сансрын хөлөг Баасан гаригт (2025.10.31) Хятадын баруун хойд хэсэгт орших Жиүцюань хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанчжэн-2F пуужингаар хөөргөсөн гэж төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Хөлгийн багт тус улсын хамгийн залуу нисгэгч байгаа гэж онцолсон байна. Мөн энэ удаагийн нислэг нь 2022 онд ашиглалтад орсон Хятадын байнгын хүн оршин суудаг сансрын станц руу хийгдэж буй долдугаар даалгавар юм.
Шинэ багт 48 настай Жан Лу, 39 настай Жан Хунжжан, 32 настай Ү Фэй нар багтжээ. Жан Лу нь өмнө нь Шэньжоу-15 хөлгөөр нисэж байсан туршлагатай нисгэгч бол нөгөө хоёр гишүүн нь анх удаа сансрын нислэгт оролцож байна. Шинэ багийнхан Тяньгун буюу Тэнгэрийн ордон нэртэй сансрын станцад зургаан сараас илүү хугацаанд ажилласан Шэньжоу-20 багийнхны үүргийг хүлээн авна. Шэньжоу-20 баг ойрын өдрүүдэд дэлхий рүү буцах юм.
Түүнчлэн энэ удаагийн нислэгт дөрвөн хар хулганыг авч явжээ. Эдгээр хулганыг бага дэлхийн тойрог зам дахь нөхөн үржихүйн туршилтад ашиглах аж.
Хятад улс одоо жилд хоёр удаа Шэньжоу хөлгийн хөөргөлт хийдэг болсон. Сүүлийн жилүүдэд 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчдээ илгээх, дэлхийн дээд амжилт тогтоосон сансрын алхаа хийх, ирэх жил Пакистаны анхны сансрын нисгэгчийг Тяньгун руу илгээх төлөвлөгөө гаргах зэрэг томоохон амжилтуудыг үзүүлээд байна. Эдгээр ахиц дэвшил нь Вашингтоны анхаарлыг татаж байгаа. Учир нь Хятад улсыг түрүүлж Сар руу хүн илгээхээс урьдчилан сэргийлэхийн тулд АНУ сансрын нисгэгчдээ дахин Сар луу илгээхээр уралдаж байна.
Мөн хоёр улс сансар судалгааны ирээдүйд нөлөө үзүүлэх өрсөлдөөнд орсон бөгөөд АНУ тэргүүлсэн Артемис хөтөлбөр нь Хятад, Оросын удирдсан Олон улсын сарны судалгааны станц төслийн эсрэг өрсөлдөж байна.
3,548.92





















































М.Батчулуун 2025-11-01 202.126.89.109
2019онд болоод өнгөрчихсөн явдал юм бна шүү дээ
Нэргүй 2025-11-01 24.126.7.202
хөөргөлт хийдэг x geh shig. хөөргөдөг гэвэл болохгүй юу???
хөөргөлт хийдэг x geh shig. хөөргөдөг гэвэл болохгүй юу???
хөөргөлт хийдэг x geh shig. хөөргөдөг гэвэл болохгүй юу???
Зочин 2025-11-01 59.153.114.254
Америк тэр дээр 60-аад оны сүүлээр хүн саран дээр буулгасан тэр нь эргээд ирсэн гэдэг бол ёстой шал худлаа зохиомол түүхдээ үнэхээр л тийм юм бол яагаад өнөөгийн дэвшилтэт технологиор хүмүүс саран дээр бууж чадахгүй байгаа юм бэ???