Николас Мадуро ОХУ-аас цэргийн тусламж хүсчээ

Николас Мадуро ОХУ-аас цэргийн тусламж хүсчээ

Николас Мадуро ОХУ-аас цэргийн тусламж хүсчээ

АНУ Карибын тэнгист цэргийн хүчээ нэмэгдүүлж буй энэ үед Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс цэргийн тусламж хүссэн гэж Вашингтон Пост сонин мэдээллээ. Мадуро Венесуэлийн агаарын хамгаалалтыг сайжруулахад тусламж хүссэн байна. Тэрбээр 14 пуужингийн систем, Оросын үйлдвэрлэсэн Су-30 сөнөөгч онгоцыг засварлах, хөдөлгүүр, радарын шинэчлэл болон бусад логистикийн дэмжлэгийг хүсчээ. Түүний бичгээр гаргасан хүсэлтийг Венесуэлийн Тээврийн сайд өнгөрсөн аравдугаар сарын дунд үед Москва хотод айлчлах үеэрээ Оросын талд гардуулсан байна.  Мадуро захидалдаа Су-30 онгоцыг дайн гарсан тохиолдолд Венесуэлийн хамгийн чухал хамгаалалт гэж тодорхойлжээ.

Мөн Мадуро Оросын төрийн батлан хамгаалахын “Ростек” корпорацаас гурван жилийн хугацаатай санхүүгийн дэмжлэг хүссэн боловч тодорхой мөнгөн дүнг дурдаагүй байна.

Орос улс хүсэлтэд нь хариу өгсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Венесуэл нь Өмнөд Америк дахь Оросын хамгийн ойрын холбоотнуудын нэг юм. Өмнөх удирдагч Уго Чавесийн үеэс хоёр улсын харилцаа бэхжиж ирсэн бөгөөд энэ онд Путин, Мадуро нар Москва хотноо стратегийн түншлэлийн гэрээ байгуулжээ.

Гэхдээ шинжээчид Вашингтон Пост сонинд хэлэхдээ, өөрийн дайныг явуулж буй Москва Венесуэлд туслах нөөц, сонирхол багатай байж магадгүй гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2025-11-01 202.55.191.130

Chaavaas daa hen henees tuslamj huseed bgaa ymb deee hahahaha

Avatar

Нэргүй 2025-11-01 103.229.120.231

Урдаа байгаа ядарсан Украиныг гүйцээж чадахгүй байхад чинь юун онгоц монгоц чамд өгөхтэй мантай..

Avatar

Нэргүй 2025-11-01 103.168.34.194

oros haana bn tend muu muuhai buzar buhen bn

Avatar

Зөнч 2025-11-01 103.57.92.96

Нийтийн тээврийн жолооч таарсан таар шуудайнууд

Avatar

Иргэн 2025-11-01 64.119.31.64

Мадуро өөрийгөө Ф.Кастро-той, ОХУ-ыг ЗХУ-тай андуурч байнаа даа.

Avatar

ХУУЛЬЧ 2025-11-01 202.9.47.72

БНХАУ ТЭР ҮЛСАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ БАЙЛГҮЙ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2025-11-01 103.168.34.32

Путлерт найдах хэрэггүй ээ

Харж байгаад л Ираныг бөмбөгдүүлсэн, тэгээд ч маш муу з****г тэй. Лада тай шүү дээ

Avatar

Нэргүй 2025-11-01 103.57.93.149

Гях,,,гяхх,,,гяхх,,,,бөгспутин өөрөө буусум бууны махны гуйлгачин,,,,,ёстой бөөсөө л түүж өгдөггүй юм бол юугаа илүүчилэх билээ,,,,,халтарцарайтын автусны жолоочоо,,,,,,хөөрхийдөө зайлуул,,,,,

Avatar

Нэргүй 2025-11-01 103.57.93.161

Барууныхан дайн өдөөгөөд энэ авилгалч Мадурог шоронд хийгээсэй. Ядаж ард түмний амьдрал сайжирна. Оросууд яаж ч чадахгүй.

Avatar

Нэргүй 2025-11-01 124.158.107.78

Нүпний булайнууд. Би л ганцаараа бүгдийг захирна гэдэг лалллрууд. Чөлөөт сонгууль хийж зүрхэлдэггүй лалллрууд.

Avatar

зочин 2025-11-01 66.181.187.252

.Барууны хөрөнгөтнүүд дэлхийг ноёрхох цаг өнгөрсөн

Avatar

Нэргүй 2025-11-01 103.229.121.43

Хөөрхөн юм ярьдийн бэ.

Avatar

Зочин 2025-11-01 59.153.87.54

таарсан таар шуудайнууд

Avatar

зочин 2025-11-01 66.181.187.252

Барууны хөрөнгөтнүүд Венесуэлийн газрын тосны нөөцөнд шунаж дайн өдөөх түрэмгийлэх санаатай

Avatar

Зочин 2025-11-01 202.126.91.68

Хэрвээ үнэхээр тэгьеээ гэвэл Америк Венесуэлийг 3 н цагийн дотор л эзлэх бизээ

Avatar

Зочин 2025-11-01 66.181.189.184

30 минут хангалттай…

Avatar

Нэргүй 2025-11-01 66.181.185.45

Путин шиг 4 хоног гэж чаагаад 4 жил болж нтр фактлахгүй шүү байлгүй дээ.Америк ч бас заримдаа аюултай зэрлэг авиралдаг шүү, бурхан минь !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж