Оюутолгой төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг өчигдөр/2025.10.31/ “Рио Тинто” компанийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийснээр хэд, хэдэн асуудал дээр нааштай тохиролцоонд хүрээд байна. Тодруулбал, Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрээд байгаа юм. Гэрээнд зааснаар энэ асуудлыг долоон жил тутамд хэлэлцэж, хүүг бууруулах боломж бий. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд ердөө сар гаруйнхны хугацаа үлдэж байсан юм. Нэг ёсны долоон жилийн хугацаа нь дуусаж байсан гэж хэлж болно. Харин хоёр тал хэлэлцээг эхлүүлснээр дээрх хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлж хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.
Ингэхдээ дээр дурдсан асуудлыг арваннэгдүгээр сард багтаан судлан нягталж үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.
Харин Засгийн газраас тавьсан байсан Оюутолгой төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийг бодитой бууруулах, засаглалын чанарыг сайжруулах саналыг “Рио Тинто” хүлээн аваагүй аж. Иймээс дээрх асуудлыг “Рио Тинто” тал судлах юм байна.
Монгол Улс дээрх асуудлыг өөрсдийн талд ашигтайгаар шийдвэрлүүлж чадсан нөхцөлд Оюутолгой төслөөс хүртэх өгөөж нэмэгдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Г.ХОРОЛ
3,548.92





















































Нэргүй 2025-11-01 59.153.113.105
ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ ХҮҮ БУУРУУЛАХ ВЭ… ЭЦЭГ ӨВГӨДИЙН АРИУН ЦУСАА УРСГАН ӨВЛҮҮЛЖ ҮЛДЭЭСЭН БАЯЛГИЙГ МААНЬ ӨДӨР ШӨНӨГҮЙ ҮНЭГҮЙ ЗӨӨЖ БАЙХАД ХАРИЙН ЭДИЙН ЗАСГИЙН а******н КОЛОНЧЛОГЧДЫГ ХӨӨЖ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ… ДАРААГИЙН ӨӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ХАНГАЛТТАЙ ОЛДОНО
Нэргүй 2025-11-01 202.55.188.90
малуу үхэрүү чи. тэнэг Иван Ёрсгой байгаагаас өөр хэн байна
Нэргүй 2025-11-01 103.229.120.20
хамаг булхай менежментийн төлбөр дээр явж байгаа. Рио Тинто-г сайн дарж авахгүй бол толгой дээр бааж шээгээд л яваад байх шинжтэй
Нэргүй 2025-11-01 202.126.88.179
ха ха хэн нотлох уу. жаахан дамдинням мэтийн цайрсан луйварчид юу гэж хуцаж мэднэ
Лавлаа 2025-11-01 103.57.94.42
Монгол улс Оюу толгой "УЛС" -ын хэлэлцээр гэчихмээр ч юм шиг төвөгтэй ч асуудөл юм аа хөөрхий
Нэргүй 2025-11-01 150.228.169.164
Хайран ч баялаг, хайран ч эх орон. С.Баяр, Баярцогт, Хүрэлбаатар нараас эхтэй МАН-ын үеийн буруу гэрээнээс болж мөн ч олон жил хохирч байна даа. Оюу толгойд улс төрчид шахаа хийдэг, авлига авдаг тул менежментийн төлбөр гэдэг дээр Рио Тинто салаавч өгөөд суугаад байгаа юм.
Нэргүй 2025-11-01 103.212.116.115
Оюутолгойн гэрээг цуцал Анх гэрээ байгуулсан хүмүүст эрүүгийн хариуцлага тооц
Нэргүй 2025-11-01 66.181.190.173
амжилт
Нэргүй 2025-11-01 202.9.41.67
Бас цаш охжиж худалдаа ярьсаар зээлйн аүүг ч бууоуулахгүй ,за тэр менкжментийг зардал гэдэг хахуулийн зардлаа хасахгүй хуураад л өнгөрөх юм байна л даа.Монгол төриын раруулд идэгдсэн авилагчдаар дүүрсэг бхйдал, ттоглоом төрийг ингэж доромжлоно нь л доо…Тэгээд ч Риогийн тавиулууд нь төрд шургалсан хэвээрээ л байгаа болоод тэр шүү дээ.
зочин 2025-11-01 66.181.179.184
Энэ ямар тэнэгюм бэ дахиад хулхидуулаад дуусах юм байна лдаа .
Алт зэс үнэтэй байхад өаяжмалыг нь хилийн хортг тавиад зогсоо лдоо
Ядаж байхад уул уурхайн сайд гээд нэг эргүү , эрүүл солиотой нь мэдэгдэхгүй
орон гаран П байх юм аа
Зочин 2025-11-01 202.55.188.107
монгол улсад ашиггүй энэ гэрээг өөрчлөх хэрэгтэй,баялагаа өгөөд өрөнд ордог гэрээ хийсэн дарга нар монгол улсаас урвасан .
Зочин 2025-11-01 89.147.101.135
Баялагаа ашиглуулахын төлөө хүүгийн төлбөрт унах гэрээ хийсэн албан тушаалтнууд юу бодож суудаг юм бол. Шулуулаад дампуурдаг бусад буурай хөгжилтэй орнуудын "туршлага" ийм сургамж үлдээдэг.
Нэргүй 2025-11-01 66.181.161.99
Хөрөнгө оруулагч юм уу хөрөнгө гаргагч юм уу.
Зочин 2025-11-01 103.212.117.184
Саяхан Францын колони байсан Африкийн нэг орны Ерөнхийлөгч Фасебүүкээр барууны орнууд, түүний дотор Франц Африкийн орнуудын газрын баялгыг хэрхэн завшдаг, Африкийн ард түмэнд юу үлдээдгийг маш дэлэгрэнгүй бичсэн байсан. Түүнийг дахин дахин уншмаар юм билээ. ТЭР МЭДЭЭЛЛИЙГ МАНАЙ ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛҮҮД НИЙТЭЛВЭЛ БИДНИЙ НҮД ОНГОЙНО ДОО
Нэргүй 2025-11-01 66.181.185.45
Оюу толгой төслийн " МЕНЕЖМЕНТИЙН үйлчилгээний ТӨЛБӨР" гэж яг юуг хэлээд байгаа юм бэ ? Үүнийг мэдэх юмсан ! Үүнийг л бодитой бууруулж чадвал Оюу толгойгоо с хүртэх ашиг маань дээшлэх юм бна гэж ойлголоо, зөв биз !!!
иргэн 2025-11-01 202.9.46.248
ИЙМ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ МОНГОЛ УЛСАД ХЭРЭГТЭЙ ЮМУУ….??? ОЮУТОЛГОЙ 2025 онд 4.5 тэрбум ам.доллар буюу 16 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж байгаа компани манай улсын төсөвт 5%-ийн нөөц ашигласны төлбөрөөс (225 сая ам.доллар буюу 810 тэрбум төгрөг) өөр дорвитой татвар төлөхгүй байгаа нь харамсалтай.