"APEC"-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

"APEC"-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

"APEC"-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) 21 гишүүн орны удирдагчид Баасан гаригт (2025.10.31) Өмнөд Солонгосын Кёнжү хотод дээд хэмжээний уулзалтаа эхлүүллээ. Энэхүү уулзалт хоёр өдөр үргэлжлэх юм. Хурлыг зохион байгуулж буй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён дэлхийн худалдааны тогтолцоо шийдвэрлэх мөчид ирээд байгааг онцолжээ. Мөн АНУ-ын тарифын дарамт нэмэгдэж буй энэ үед улс орнуудыг хамтран ажиллахыг уриалав. Тэрбээр “Хамтын ажиллагаа, эв нэгдэл, итгэлийг илтгэсэн APEC-ийн сүнс Кёнжүд бүрэн илэрнэ гэж найдаж байна” гэж хэлсэн байна.

Хурлын хэлэлцэх асуудалд хиймэл оюун ухаан, хүн амын хөгшрөлт, төрөлт бууралт зэрэг сэдвүүд багтжээ. Гэсэн хэдий ч гол анхаарал нь худалдааны бодлого дээр удирдагчид зөвшилцөлд хүрэх эсэхэд төвлөрч байна.

Хятадын дарга Ши Жиньпин оролцож байгаа бөгөөд “Синьхуа” агентлагийн мэдээлснээр тэрбээр олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, нээлттэй бүс нутгийн эдийн засгийн орчныг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахыг уриалжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2025-11-01 202.9.46.141

Сөнө

Avatar

Нэргүй 2025-11-01 122.201.31.82

ХҮЙ НЭГДЛЭЭСЭЭ САЛААГҮЙ ХОЦРОГДЧИХСОН БҮДҮҮЛЭГ ХАРАНХУЙ ХОЙД СОЛОНГОСЫН ЦЭРГҮҮД УКРАЙНЫ ДЭВШИЛТЭТ ДРОНУУДААС БОЛЖ НЭГ Ч УКРАЙН ЦЭРГИЙН БАРААГ ОЛЖ ҮЗЭЭГҮЙ ЮМ ГЭСЭН. ДЭВШИЛТЭТ ДРОНУУДЫГ Ч ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ХОЦРОГДЧИХСОН ХОЙД СОЛОНГОСЫН ЦЭРГҮҮД ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ ӨМНӨД СОЛОНГОС, АМЕРИК, ЯПОН ЗЭРЭГ УЛСУУДТАЙ БАЙЛДВАЛ ЛАВ АЛУУЛНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж