Японы ерөнхий сайд анх удаа Хятадын даргатай уулзав

Японы ерөнхий сайд анх удаа Хятадын даргатай уулзав

Японы ерөнхий сайд анх удаа Хятадын даргатай уулзав

Японы ерөнхий сайд Такаичи Санаэ ба Хятадын дарга Ши Жиньпин нар анх удаа уулзлаа. Уулзалт Баасан гаригт (2025.10.31) Өмнөд Солонгосын Кёнжү хотод болсон Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтын үеэр болжээ. Япон болон Хятадын удирдагч нар 30 минут үргэлжилсэн уулзалтаар хоёр орны харилцааг сайжруулах асуудлыг хэлэлцэв. Такаичи Хятад бол Японы чухал хөрш бөгөөд хоёр улс бүс нутаг, дэлхийн энх тайван, хөгжилд хариуцлага хүлээдэг гэж хэлсэн байна. Тэрбээр харилцан ашигтай, тогтвортой, хамтын ажиллагаанд суурилсан харилцааг хөгжүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлжээ.

Мөн Такаичи асуудал, зөрчлийг багасгаж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг зорьж байгаагаа онцолж, бодит үр дүн гаргахыг хүсэж буйгаа хэлсэн байна. Тэрбээр цаашид Ши Жиньпин даргатай илэн далангүй яриа өрнүүлэх, дээд түвшний харилцааг гүнзгийрүүлэх илүү олон боломж гарна гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Уулзалтын үеэр Такаичи Японы талаас Хятадын тэнгис дэх үйл ажиллагаа болон ховор металлд тавьж буй экспортын хязгаарлалтаар бусад оронд үзүүлж буй дарамтын талаар санаа зовж буйгаа уламжилсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-01 66.181.161.159

ЯПОН БҮСГҮЙЧҮҮДИЙГ БАВАХ ЮМСАН. ТЭДНИЙ ДООДОХ МАШ ЦЭВЭРХЭН БАЙДАГ ГЭСЭН.

Avatar

Нэргүй 2025-11-01 24.126.7.202

амжилт, амжилт, амжилт, ъ
амжилт, амжилт, амжилт, ъ
амжилт, амжилт, амжилт, ъ

Avatar

Нэргүй 2025-11-01 103.229.122.15

ONTSGUIEEE umhii baidag amn umhii 2 salaa mahn umhii sonin garuud bdiimaa

Avatar

Нэргүй 2025-11-01 103.229.121.22

Хятадын улс төр, эдийн засгийн нөхцөл ээдрээтэй байгаа цагт Ши Жинпин урьдын адил пээдийгээд байлгүй Японтой аятайхан харьцсан нь дээр дээ!!

Avatar

Нэргүй 2025-11-01 185.129.61.6

Ши Жипин дарга ч гэх шиг! Хятадын ерөнхийлөгч гэвэл л болно шд! Эсвэл Исүү гэж блавгайгийн дарга юм байгаа биз, ккк

Avatar

Нэргүй 2025-11-01 103.168.34.153

Ха ха яг яг ши дарга гээд л пялдагнан бурханчлан тахин шүтдэг хүмүүс манайд их бдг

Avatar

Нэргүй 2025-11-01 202.55.188.109

дарга гэхээр долигносон болоод ерөнхийлөгч гэхээр чамтай зиндаа таараад байна уу. ккк

Avatar

Нэргүй 2025-11-01 66.181.185.45

Малууд аа ! БНХАУ-ын дарга гэдэг юм, Ерөнхийлөгч гэдэггүй юм. Үндсэн хуулиндаа тийм заалттай юм, мэдэх гүй байж бас их чаацгааноо!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж