748.8 мянган тонн нүүрс биржээр арилжлаа

Хуучирсан мэдээ: 2025.11.01-нд нийтлэгдсэн

748.8 мянган тонн нүүрс биржээр арилжлаа

748.8 мянган тонн нүүрс биржээр арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК өчигдөр /2025.10.31/ Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 6 удаагийн арилжаагаар 748.8 мянган тонн нүүрс 47.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжаалжээ.

Үүнд:

Баяжуулсан 1/3 коксжих нүүрс- Ганцмод боомтоор 19.2 мянган тонн, 95.7 ам доллароос дуудаж, 117.7 ам.доллароор арилжаалж 2.3 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл,

Баяжуулсан эрчим хүчний нүүрс – Ганцмод боомтоор 25.6 мянган тонн, 51.40 ам.доллароос дуудаж, 57.1 ам.доллароор арилжаалж 1.5 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл,

Эрчим хүчний нүүрс – Мандал боомтоор 256.0 мянган тонн, 48.90 ам.доллароос үнэ дуудаж, 48.90 ам.доллароор арилжаалж 12.5 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл,

1/3 коксжих нүүрс- Ганцмод боомтоор 64.0 мянган тонн, 96.80 ам.доллароос үнэ дуудаж 114.80 ам.доллароор арилжаалж 7.3 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл,

1/3 коксжих нүүрс- Ганцмод боомтоор 128.0 мянган тонн, 96.80 ам.доллароос үнэ дуудаж 98.80 ам.доллароор арилжаалж 12.6 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл,

Эрчим хүчний нүүрс- Ганцмод боомтоор 256.0 мянган тонн, 43.50 ам.доллароос үнэ дуудаж, 43.50 ам.доллароор арилжаалж 11.1 сая ам.долларын үнийн дүнтэйгээр тус тус амжилттай хэлцэл хийгдлээ гэж “Эрдэнэс Тавантолгой” ХХК-аас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж