Хятадын дарга Ши Жиньпин АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ олон талт худалдааны системийг хамтран хамгаалж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэхийг улс орнуудад уриалжээ. Тэрбээр бүх нийтэд ашиг тустай, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг бий болгох таван зүйлт саналыг танилцуулахдаа энэхүү уриалгыг хүргэсэн аж.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, Ши Жиньпин олон талт худалдааны системийг хамгаалах, бүс нутгийн эдийн засгийн нээлттэй орчинг бүрдүүлэх, хангамжийн сүлжээний тогтвортой байдал, жигд урсгалыг хадгалах, бүх нийтэд ашиг тустай, хүртээмжтэй хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахыг уриалав. Мөн "Ази, Номхон далайн нийгэмлэг" байгуулахыг санал болгожээ. Бүс нутаг улам бүр тогтворгүй болж бу тул АПЕК-ийн гишүүн орнууд нэгдэх ёстой гэж Ши Жиньпин үзэж байна.
Түүнчлэн тэрбээр дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) нь олон талт худалдааны системийн гол цөм болохын ач холбогдлыг онцолжээ.
Ши Жиньпин энэ үеэр Хятад улстай дипломат харилцаатай бөгөөд хамгийн бага орлоготой орнуудын тарифыг тэг болгохоор төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.
3,548.92






















































Нэргүй 2025-10-31 202.55.188.126
yu ve 5 5 5 gsn too chn oyun erdeniih bish yumu. buh n 5iin tootoi uria loozon bdg bsn. tgsn chn hitadaas huulsan bsiimuu hitadiig shuteed tiim durtai bdg bsn yumuu
Нэргүй 2025-10-31 66.181.161.59
ХОЙД СОЛОНГОСЫН АРД ТҮМЭН НЭГ Л ӨДӨР СЭРСЭН ГАЛТ УУЛ ШИГ ТЭСРЭХ БОЛНО. ХАРИН ҮХЭР МОНГОЛЧУУД АРДЧИЛСАН ХУВЬСГАЛААС ХОЙШХИ 35 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХИЧНЭЭН Ч УДАА ТЭСРЭВ. ТЭСРЭЭД ТЭСРЭЭД ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭВ.
Нэргүй 2025-10-31 66.181.161.59
УМАРД СОЛОНГОС БҮДҮҮН ПАЦААНАА НЕПАЛДААД ЦӨМИЙН ХӨТӨЛБӨРӨӨСӨӨ ТАТГАЛЗЧИХВАЛ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БЯЛУУНААС ХҮРТЭХ ЭРХТЭЙ БОЛНО.