Японы засгийн газар баавгайн анчидтай хамтарч ажиллана

Японы засгийн газар баавгайн анчидтай хамтарч ажиллана

Японы засгийн газар баавгайн анчидтай хамтарч ажиллана

Японы хаа сайгүй баавгай иргэд рүү дайрах нь огцом нэмэгдсэн тул тус улсын засгийн газар зөвшөөрөлтэй анчидыг ажилд авахаар төлөвлөж байна. Баавгайн дайралтыг шийдвэрлэх асуудлаар Байгаль орчны яам уулзалт зохион байгуулсны эцэст ийм шийдвэрт хүрчээ. Үүнээс гадна хэрэгжүүлэх бусад арга хэмжээнүүд ч байгаа бөгөөд нэгдсэн жагсаалтыг арваннэгдүгээр сарын дунд үе гэхэд эцэслэн гаргасан байхаар төлөвлөж байна.

Японд энэ он гарсаар баавгайн дайралтад 100 гаруй хүн өртсөнөөс 12 нь нас барсан. Энэ нь 2000 онд бүртгэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Японд хоёр төрлийн баавгай байдаг. Нэг нь хар баавгай бол нөгөөх нь Хоккайдо арал дээр байдаг том, илүү түрэмгий авиртай бор баавгай.

Байршлын хувьд Японы хойд хэсэгт орших Акита мужид баавгайн дайралт илүү их тохиолджээ. Тус мужид томоохон уул нурууд их бий. Японы өөрийгөө хамгаалах хүчнийг Акита орчимд байршуулна гэж энэ долоо хоногт эрх баригчид шийдвэрлээд байна. Одоогийн хуулиар цэргүүд баавгай буудах хориотой байдаг. Гэхдээ үхсэн баавгайг зөөх зэргээр анчдад туслах аж.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, цаг уурын өөрчлөлтөөс болж баавгайн иддэг хуш модны самар хомсоджээ. Тиймээс өлссөн амьтад иргэний суурьшлын бүсэд орж ирэх болсон нь энэ юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Буруу 2025-10-31 202.9.46.141

Баавгай устгаж болохгүй. Хүн бол байгалийн амьтан биш, байгальд тархсан хорт хавдар тул үхвэл үхэж л байг. 225 сая хүн гэдэг хэтэрхий олон хүн ам нягтарсныг харуулна.

Avatar

Нэргүй 2025-10-31 203.58.84.214

Баавгай байгалд ямар ч ашиггүй амьтан. Яг чам шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж