Хүүхдүүд чихэр цуглуулж явахдаа эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2025.10.31-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд чихэр цуглуулж явахдаа эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна

Хүүхдүүд чихэр цуглуулж явахдаа эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна
Жил бүрийн аравдугаар сарын 31-нд дэлхийн зарим улс орнууд сүнсний баярыг тэмдэглэдэг. Halloween буюу сүнсний баяр нь Монгол Улсын нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй. Сүүлийн жилүүдэд Монгол  Улсад энэхүү баярыг тэмдэглэх, хүүхдүүд нийлж айлын хаалга тогших, эвент арга хэмжээ зохион байгуулах болсон нь хүүхэд аливаа халдлагад өртөх, бэртэж гэмтэх, ханиад томуу тусах, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийг бий болгож байна. Иймд байгууллагууд болон боловсролын орчинд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас уриалав. Мөн энэ өдөр зарим хүүхдүүд өөрсдийн дуртай үлгэрийн баатрын дүрд хувирч айлуудын хаалга тогшиж чихэр цуглуулдаг. Үүнээс үүдэж хүүхдэд ямар нэг эрсдэл  бий болохыг үгүйсгэхгүй. Тиймээс хүүхдүүд айлын хаалга тогшиж чихэр цуглуулахдаа ганцаараа явахгүй байх,  хаашаа явахаа эцэг эхдээ хэлж холбогдох утсаа авч явах, чихэр, амттан авахдаа болгоомжтой байх буюу сав баглаа нь гэмтсэн, баталгаагүй чихэр амттан идэхгүй байхыг анхааруулж байна. Мөн замын хөдөлгөөнд оролцохдоо замын гарц, гэрэлтэй хэсгээр гарахыг холбогдох албаныхан анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж