Банкны салбарын эрсдэл даах чадвар хэвийн байна

Банкны салбарын эрсдэл даах чадвар хэвийн байна

Банкны салбарын эрсдэл даах чадвар хэвийн байна

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр /2025.10.30/-нд хуралдсан байна. Тус хурлаар цаашид макро зохистой бодлогын шийдвэр гаргах хурлыг жилд хоёр удаа зохион байгуулах тогтолцоонд шилжсэн байна. Монголбанк нь макро зохистой бодлогын хэрэгслээр дамжуулан санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлдэг. Өчигдрийн хурлаар гадаад болон дотоод орчны төлөв, банк, санхүүгийн салбарт үүсч болзошгүй эрсдэлийг харгалзан үзсэний үндсэн дээр макро зохистой бодлогын арга хэрэгслүүдийн хэмжээнд өөрчлөлт оруулаагүй байна. Системийн эрсдэлийн шинжилгээний үр дүнгээс үзэхэд, банкны салбарын эрсдэл даах чадвар хэвийн байна гэж үзсэн бөгөөд гадаад орчны тодорхой бус байдал өндөр байгаа энэ үед макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах нь чухал байна гэж үзсэн байна.

Банкны салбарын зээлийн жилийн өсөлт саарч байгаа боловч харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж байна. Зээлийн өсөлтийн бүтцийг авч үзвэл хэрэглээний зээлийн өсөлт илүүтэйгээр саарч, бизнесийн зээлийн өсөлт өндөр түвшинд хэвээр байна.  Цаашид хэрэглээний зээлийн чанарт анхаарал хандуулах шаардлагатай. Санхүүгийн зах зээлийн цахим шилжилт, санхүүгийн захын хөгжилтэй уялдуулан зээлийн мэдээллийн тогтолцоог сайжруулах чиглэлд ажиллана. Зээл олгогч санхүүгийн байгууллагуудаас зээлийн мэдээлэл цуглуулах, шинэчлэх, мэдээлэл солилцох үйл ажиллагааг сайжруулах нь зээлийн эрсдэлийг хязгаарлах, санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахад дэмжлэг болно. Цаашид макро, санхүүгийн орчны төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ гэж тогтжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-31 202.9.41.55

Халловн гэдгийг ашиглаад х***а манжууд мнгол хүүхдиыг гуйлаг гуйлгуулж мнгоо хүүхдийн гуйлгчин сэтгхүйп сургж бгаа манж ману ажллагаа тэр манж ажллганда х***а манж шаарнуудаар ятгуулж бгаа.

Avatar

Нэргүй 2025-10-31 202.9.41.55

Манж хужаагууд манжлж манжрхж шаасн нух гхээрэ тэр тэгсн тэрнсэ болсн ш*** гэж чихж бултх гэж чаддг мнгоо хүнийг яааж ийж бгаад өөрийг нь буруутгх гэж мэрийдг шаацн тийм юм гархиыг хүлээлгэнд нэнтглх гээхүлэн шаадг бузрын аргөао бузрын аргаар амьдраад сурцн бузрын юм бдж явдг л******д.

Avatar

Нэргүй 2025-10-31 59.153.115.105

Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёрхон жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёрхон жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй.

Avatar

Zochin 2025-10-31 202.21.111.170

монголбанк орон тоогоо цөөлсөн үү. Арын хаалгаар улс төрий дармат шахалтаар чадваргүй баахан залуучууд ажилладаг. тэд нарыг хурдан зайлуулахгүй бол мэргэжлийн хүмүүс нь давхар муу хэлэгдээд хэцүү байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж