Олзлогдсон хойд солонгос цэргүүд Өмнөд рүү аваад явахыг гуйж байна

Олзлогдсон хойд солонгос цэргүүд Өмнөд рүү аваад явахыг гуйж байна

Олзлогдсон хойд солонгос цэргүүд Өмнөд рүү аваад явахыг гуйж байна

Украинаас олзлогдсон хоёр хойд солонгос цэрэг өдгөө Киев хотын ойролцоох олзлогдогсдын хуаранд байрлаж байна. Өмнөд Солонгосын баримтат киноны продюсерыг очиж уулзах үеэр тэд Өмнөд рүү аваад яваач гэж гуйсныг Өмнөд дэх Хойд Солонгосын дүрвэгсдийн бүлгийн тэргүүн Жан Сэ Юл мэдээлэв. "Биднийг Өмнөд Солонгос руу аваад яваач" гэж цэргүүд нулимс дуслуулан хэлснийг Жан Сэ Юл дамжуулжээ.

Эргэн сануулахад, энэ оны эхээр Хойд Солонгосын хоёр цэрэг Украинд олзлогдож, ерөнхийлөгч Зеленский бичлэгийг нь нийтэлснээр олны анхаарлыг татаж байсан билээ. Цэргүүд 20 гаруй настай. Анх олзлогдсоныхоо дараа Өмнөдийн хууль тогтоогчтой уулзахдаа тэдний нэг нь л Өмнөд рүү явах хүсэлтэйгээ илэрхийлж байжээ. Эхэн үеэ бодвол тэдний шарх эдгэж, сэтгэл санаа нь ч харьцангуй тогтворжсон харагджээ. Мөн тэд байрлаж буй өрөөндөө Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хөрөг зургийг өлгөсөн харагдана.

Тэд баримтат киноны продюсераар дамжуулан нүдний эм, хувцас, өмд, тамхи, үзэг, ном сэлтийг хүсчээ.

Дашрамд дурдахад, Хойд Солонгос улс өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Украинд 15 мянган цэрэг байршуулсан. Олзлогдсон иргэдийн хүсэл зориг нь баттай бол шилжүүлэн авах санаатай байгаа гэдгээ Өмнөдийн тал мэдэгджээ. Гэхдээ энэ тал дээр бодитой хийгдсэн ажил одоогоор алга байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-31 66.181.161.59

ХОЙД СОЛОНГОСЫН АРД ТҮМЭН НЭГ Л ӨДӨР СЭРСЭН ГАЛТ УУЛ ШИГ ТЭСРЭХ БОЛНО. ХАРИН ҮХЭР МОНГОЛЧУУД АРДЧИЛСАН ХУВЬСГАЛААС ХОЙШХИ 35 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХЭДЭН Ч УДАА ТЭСРЭВ. ТЭСРЭЭД ТЭСРЭЭД ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭВ.

Avatar

Нэргүй 2025-10-31 103.168.34.9

ХУДЛАА ш** 20 ГАРУЙ НАСТАЙ ЦЭРЭГ УКРАЙНД ОЧООГҮЙ ТЭД АР ГЭРЭЭ БОДООД ӨМНӨДРҮҮ АВААД ЯВ ГЭЖ ХЭЛЭХ ХҮМҮҮС БИШЭЭ

Avatar

Нэргүй 2025-10-31 66.181.161.225

ХҮЙ НЭГДЛЭЭСЭЭ САЛААГҮЙ ХОЦРОГДЧИХСОН БҮДҮҮЛЭГ ХАРАНХУЙ ХОЙД СОЛОНГОСЫН ЦЭРГҮҮД УКРАЙНЫ ДЭВШИЛТЭТ ДРОНУУДААС БОЛЖ НЭГ Ч УКРАЙН ЦЭРГИЙН БАРААГ ОЛЖ ҮЗЭЭГҮЙ ЮМ ГЭСЭН. ДЭВШИЛТЭТ ДРОНУУДЫГ Ч ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ХОЦРОГДЧИХСОН ХОЙД СОЛОНГОСЫН ЦЭРГҮҮД ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ ӨМНӨД СОЛОНГОС, АМЕРИК, ЯПОН ЗЭРЭГ УЛСУУДТАЙ БАЙЛДВАЛ ЛАВ АЛУУЛНА.

Avatar

буяа 2025-10-31 66.181.189.154

Тэр хүй нэгдлээсээ салаагүй хойт солонгосчууд чинь дрон тив алгасах пуужин атомын з****г усан онгоц гээд л зөндөө юм хийж чадаж байна бид ундаг дугуй хийж чадахгүй байна тэгэхээр бид сармагчин юм уу

Avatar

Нэргүй 2025-10-31 66.181.161.59

Хойд солонгос хэзээ ямар дрон хийдэг болчихсон юм. Хойд солонгост дрон гэж байхгүй.

Avatar

Нэргүй 2025-10-31 103.212.119.86

НОВШИЙН БҮДҮҮН ПАЦААНЫГ НЕПАЛДАЖ БАЙЖ Л БҮХ ЮМ САЙХАН БОЛНО.

Avatar

хөх 2025-10-31 66.181.164.23

Нямбаа шахмал түлшний мөнгийг нь гусаад та бид угаартахыг нь угаартаж үхдэгтэй л адилхан юм байшдээ…

Avatar

shd-2025 2025-10-31 103.10.20.198

Энэ нэг худлаа ганц хүний мөн их тавих юмаа

Avatar

Зочин 2025-10-31 202.9.47.9

Өмнөд Солонгосруу явах хүсэлтэй гэж байгаа бол Ким Жон Ун-ы зургыг өлгөөд байхдаа яахав дээ. Зүгээр л илбэнхийн сурталчилгаа.

Avatar

буяа 2025-10-31 66.181.189.154

барууныханы арга эвийг л олох гэж тэр өмнөт солонгост очвол улам гадуурхагдана шүү дээ тагнуул туршуул гэх мэтээр

Avatar

BBC 2025-10-31 202.55.191.130

BARUUNII MEDEELEL YU GEJ CH HUDAL YARIJ BOLNO

Avatar

ЗОЧИН 2025-10-31 203.91.115.47

ХЭН БУЦААД ТАМ РУУГАА ОЧИХЫГ ХҮСЭХ ВЭ. ӨМНӨДҮҮД АВАХ НЬ БААРАГГҮЙ. ЯГ ОДОО МОНГОЛД ХОЙТЫН НЭГ ДИПЛОМАТЧ ХУРАЛД СУУЧХААД БУЦАХГҮЙ ОРОГНОЛ ХҮСЭЭД ӨМНӨД РҮҮ ГАРАХАА ХҮЛЭЭГЭЭД БАЙЖ БАЙНА.

Avatar

Хмм баларсан юм 2025-10-31 202.9.46.183

Тэгвэл ямар юмаа хийж өндөр цалинтай хөлсний цэргээр явсан юм. Оросоор дамжин ачигдаад Хойд Солонгос руу нь явуулнаа даа.

Avatar

Иргэн 2025-10-31 202.126.89.15

юу гэж өөрийн хүслээр дайнд явах вэ, хойдын дарга тушаал буулгаад цэргүүдийг илгээж, мөнгийг нь бол мөн дарга л авна шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-10-31 203.17.23.177

ОРОСЫГ СОХРООР ШҮТЭГЧ ЭРГҮҮ ООРКУУД: БАРУУНЫ ХУДЛАА МЭДЭЭ, ТАРХИ УГААЛТ, ЭХ ОРНООСОО УРВАГЧИД. АХАХАХААХ

Avatar

буяа 2025-10-31 66.181.189.154

барууныг нүтэгч минь чи оросын бензин оросын бариж өгсөн үйлдвэрийн талх цахилгаан гээд л оросын барьсан хотод амьдардаггүй юу оросын хүчинд тусгаар тогносон монголд хүн болж төрсөндөө баярла

Avatar

ИРГЭН 2025-10-31 103.229.122.125

Амиа бодсон арчаагүй хоёр Ар талдаа үлдсэн Аав ээж ах дүү нараа бодохгүй , хэрвээ Өмнөд Солонгос шилжүүлээд авчих бол Хойдууд Ар гэр аав ээж ах дүү нарыг зүгээр орхихгүй нь ойлгомжтой,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж