Нийслэл, хөдөө орон нутгийн хэмжээнд угаарын хийн хордлогод өртсөн иргэдийн мэдээлэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэгдэг билээ. Тэгвэл 2025 оны аравдугаар сарын 14-27-ны хооронд НЭМҮТ-д бүртгэгдсэн тандалтын тоон мэдээллээр угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авсан 97 тохиолдол, дөрвөн нас баралт бүртгэгдсэн байна. Тухайлбал, нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл дөрвөн иргэн гэртээ угаартаж нас барсан байж болзошгүй талаар албаныхан мэдээлж байна.
Угаарын хийн хордлогод өртсөн иргэдийг нийт тохиолдлыг байршлаар авч үзэхэд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 61, Чингэлтэй дүүрэгт 10, Сүхбаатар дүүрэгт 9, Хан-Уул дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 14 бүртгэгдсэн бол алслагдсан дүүрэг болох Налайхад 2 тус тус бүртгэгджээ.
Үүнээс гадна Дархан-Уул, Дундговь аймагт угаарын хийд хордсон гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Улмаар угаарын хийд хордсон иргэдийг насны бүлгээр авч үзвэл 73 хувь нь 18-аас дээш насныхан, 27 хувь нь 17-оос доош насныхан байгаа юм. Угаарын хийд хордсон иргэд тусламж үйлчилгээг цэргийн төв эмнэлэг болон ЭХЭМҮТ-өөс тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Иймд, иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж хур тунадастай өдрүүдэд яндангаа авч, өрхөө бүтээхгүй байхыг НЭМҮТ-ээс зөвлөж байна.

3,548.92






















































Нэргүй 2025-10-31 188.162.254.31
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг 35 жил туршилтын ажиллагааг одоо ингээд улныхан гэж доромжлоод гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж туршилт хийдэг боллоо !!!!!!
Хмм 2025-10-31 202.9.46.183
Бас л яндангаа сугалж өрхөө бүтээж угаар мэдрэгчээ унтрааж хадганд ороож авдартаа хийж байгаад шахмалаа түлээд хоносон биз, ха ха ха , аан?
Нэргүй 2025-10-31 59.153.115.252
Чи тэр нянкатайгаа их юм үзнээ гайгүй