Монгол Улсад 2025 оны аравдугаар сарын байдлаар АИ-92 автобензиний импорт хэвийн үргэлжилж байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. ОХУ-ын “Роснефть” компаниас нийт 59 мянган тонн АИ-92 автобензин худалдан авахаар гэрээлсэн бөгөөд үүнээс 2025 оны аравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд Сүхбаатар боомтоор нийт 46.3 мянган тонн шатахуун орж ирээд байгаа аж.
Тодруулбал, Сүхбаатар боомтоор аравдугаар сарын 27-нд 52 вагон, 28–29-нд 64 вагон, 30–31-нд 36 вагон буюу нийт 152 вагон шатахуун импортлогджээ. Харин ОХУ-ын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс Монгол Улсад нийлүүлэх шатахууны ачилт тасралтгүй хийгдэж байгаа бөгөөд аравдугаар сарын 26-нд 103 вагон буюу 6,134 тонн, 27-нд 38 вагон буюу 2,218 тонн, 28-нд 51 вагон буюу 3,064 тонн, 29-нд 77 вагон буюу 4,600 тонн шатахуун ачигдсан байна. Эдгээр вагонууд ойрын хоёр гурван хоногт Монгол Улсын хилээр нэвтрэхээр байгаа аж.
Улаанбаатар төмөр замын аравдугаар сарын 31-ний 09:00 цагийн мэдээллээр Сүхбаатар өртөөнд нийт 60 вагон шатахуун байршиж байгаа бөгөөд үүнээс Аршаант өртөөнд очих 6, Дарханд хүрэх 7, Эрдэнэт рүү чиглэсэн 4, Толгойт өртөөнд очих 37, Улаанбаатар өртөөнд ирэх 6 вагон тус тус байна. Үүнээс гадна Толгойт өртөөнд 22, Аршаант өртөөнд 8, Эрдэнэтэд 8, Улаанбаатарт 6, Дарханд 2, Сайншанд өртөөнд 2 вагон шатахуун байршиж байна.
Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн агуулах, түгээлтийн үйл ажиллагаа мөн хэвийн үргэлжилж байгаа гэж албаныхан мэдээллээ. Тухайлбал, 2025 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар “Содмонгол групп” ХХК-ийн агуулахаас Улаанбаатар хотын 8 шатахуун түгээх станц руу 186 тонн, “Петровис” ХХК-ийн агуулахаас 34 станц руу 287 тонн, “Шунхлай” ХХК-ийн агуулахаас 31 станц руу 387 тонн, “Тэс петролиум” ХХК-ийн агуулахаас 24 станц руу 353 тонн, “Газ ойл нефть” ХХК-ийн агуулахаас 10 станц руу 141 тонн шатахуун нийлүүлсэн байна. Мөн “Монсуль” ХХК 1 станц руу 22 тонн, “Синчи ойл” ХХК 3 станц руу 75 тонн, “Тод петолиум” ХХК 2 станц руу 20 тонн шатахуун ачжээ. Үүнээс гадна “Нью энержи стар” болон “Ундарга Увс” ХХК-иуд орон нутгийн станцууд руу нийт 268 тонн шатахуун хүргэсэн байна.
Ингэснээр дээрх 10 аж ахуйн нэгжийн агуулахаас Улаанбаатар хотын 109 шатахуун түгээх станц руу нийт 1,477.3 тонн, орон нутгийн ШТС-ууд руу 268 тонн, нийтдээ 1,745 тонн АИ-92 автобензин ачигджээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлснээр, ОХУ-ын “Роснефть” компанийн шатахууны нийлүүлэлт тогтвортой, төмөр замын тээвэрлэлтийн хуваарьт ямар нэг саатал үүсээгүй бөгөөд улсын хэмжээнд шатахууны хомсдол, тасалдал гарах нөхцөлгүй байна. Импорт, ачилт, түгээлтийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа тул хэрэглэгчдэд шатахуун тасалдахгүйгээр хүрэх нөхцөл бүрэн хангагдсан гэж тус яам мэдээлэв.
3,548.92





















































Зочин 2025-10-31 103.212.117.208
би өнөө өглөө бинзин авах гэж хороололд байгаа клонкуудаар явсан бүгд бинзин байхгүй гээд хаалгаа барьсан байсан бинзин авч чадаагүй ээ нөгөө худалч сайдын утасны дугаар байна уу өөрөө яваад шалгаач худлаа хэлж хүмүүст төөрөгдөл үүсгээд н**ш юм даа
Нэргүй 2025-10-31 66.181.188.48
Бензин дизель нөөцлөх сав агуулахаскладаа хурдан бариачээ
иргэн 2025-10-31 59.153.84.210
хөдөө орон нутаг руугаа хүрдан түгээгээч ээ малчид түлшгүй хэцүүдлээ , идэш бэлтгэх цаг ч боллоо идшиндээ явах гэхээр хөдөөгүүр бинзен бхгүй буцаж ирэхэд хүндрэлтэй бна
Нэргүй 2025-10-31 202.9.41.23
Хувьчилсан нь буруу болсон. Төрийын мэдэлд байсан бол ингэж үнэтэй зарахгүй байсан. Хувийн компани чинь ашгийн төлөө учраас Орос улсаас үнэтэй ч хамаагүй хэлснээр нь аваад өөрсдөө ашгаа нэмээд л зардаг. Тэдэнд алдагдал хэзээ ч гарахгүй.Ингээд л бензиний үнэ тэнгэрт гарсан. Эзэд нь Оросын талд үнээ нэмэхийг шаарддаг байсан гэж Ерөнхий сайд Алтанхуяг хэлж байсан. Ийм л хүмүүст бензинийхээ хувь заяаг даатгуулсан байна. Тэд харьяа намуудаа сайн санхүүжүүлдэг гэсэн.
нэргүй 2025-10-31 59.153.84.210
манай улсад валютын ханш хэр их өөрчлөгддөг билээ тэр хэрээр шатахууны үнэ нэмэгддэг /мэдээж гадаад макро хүчин зүйлс ч бгаа/
Мөөгий 2025-10-31 202.21.126.154
1994 оэд 1 литр А-76 ыензин 1төгрөг 10 мөнгө байсан.
Tged yhged bgan hansha dagad mongoni cin une tsene oorclogddin bgzde 2000togrogor 2k liter binzen awahged bgamu zov gazra zov ym bic ovgn min 2025-10-31 103.57.92.190
uhesei muusain sotsiud
Нэргүй 2025-10-31 202.126.91.193
Оросоос авах нь дотоодод үйлдвэрлэхээс ч хямд өртөгтэй байсан учир гадаадаас авдаг бсан юм түүнээс тэр геийн дарга нар та нараас тэнэг байгаагуй л бх хахин зах зээл эхлээд үйлдвэр барьж чадаагуй ац нар байж муулах санаатай тэд агуу хүмүүс бидэнд их боломж үлдээсэн
Зочин 2025-10-31 202.131.230.163
Бензин, шатахуунтай холбоотой нэг сонссон зүйлээ бичих гэсэн юм. соц нийгмийн үед юм бна. Цэдэнбал дарга Брежнев дарга дээр манай улсад бнзин нэрэх үйлдвэр байгуулж өгөх хүсэлт гаргасан гэдэг. Брежнев дарга манай орны шатах, тослох материалын хэрэгцээг асууж. Мэдээж дарга нэг тоо хэлсэн юм байх. Пөөх манай орны жилийн үйлдвэрлэлийн 1%-д хүрэхгүй юм бна. Бараг зүгээр авч бай гэсэн шахуу юм хэлсэн гэдэг. Нэг үе литр бензин амтат уснаас хямд байсан үе Монголд байсан юм шүү. Одоо тэр цаг өнгөрсөн.
Өөө 2025-10-31 202.9.46.183
70аад онд дэлхий даяар шатахууны хомстолд орж байсан. Ирээдүйд чухал стратегийн салбар гэж маргаашаа харалгүй өнөөдрөөрөө дууссан дарга нар байжээ хөөрхийс.