ОХУ: Сири дэх агаарын баазуудынхаа үйл ажиллагааг сэргээв

Хуучирсан мэдээ: 2025.10.31-нд нийтлэгдсэн

ОХУ: Сири дэх агаарын баазуудынхаа үйл ажиллагааг сэргээв

ОХУ: Сири дэх агаарын баазуудынхаа үйл ажиллагааг сэргээв

Башар аль-Ассадын дэглэм нуран унасны дараа ОХУ Сири дэх агаарын баазуудынхаа үйл ажиллагааг түр зогсоосон билээ. Эцэст нь зургаан сарын дараа Сири дэх агаарын бааз руугаа цэргийн нислэг дахин эхлүүлснийг мэдээлэв. Нислэгийн хяналтын "Flightradar24" цахим хуудсанд мэдээлснээр, "Ил-62" тээврийн онгоц болон "Ан-124" ачааны онгоцууд саяхан Хмеймим агаарын баазад газарджээ. "Ан-124-100" Руслан ачааны онгоц л гэхэд өнгөрсөн Баасан гаригаас Лхагва гаригийн хооронд гурван ч удаа иржээ. Харин "Ил-62" онгоц өнгөрсөн Ням гаригт Ливи-Латакия-Москва чиглэлтэй ниссэн байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Сирийн Мэдээллийн яам аль аль нь энэ талаар мэдээлэл өгөөгүй ч Кремльд ойр эх сурвалжууд нислэг сэргэснийг баталгаажуулжээ.

ОХУ 2015 оны есдүгээр сараас Сирийн иргэний дайнд хөндлөнгөөс оролцсон. Энэ хүрээнд Ассадын дэглэмийн агаарын болон ложистикийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Хмеймим, Тартус баазуудыг ашиглаж эхэлжээ.

Өдгөө Сирийн шинэ удирдагч Оростой тогтвортой харилцааг хадгалахыг эрмэлзэж байна. Ахмед аль-Шараа энэ сарын 15-нд Москвад айлчилж, Путинтай уулзахдаа Оросын баазын статус болон бусад асуудлаар хэлэлцжээ. Мөн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов Мягмар гаригт Сирийн Батлан хамгаалахын сайд Мурхаф Абу Касратай уулзсан. Ойрхи Дорнод болон Африк дахь үйл ажиллагааг дэмжих гол төв болж өгдөг Оросын баазуудыг хэвээр хадгалах нь Украины дайн үргэлжилж буй энэ үед Кремльд чухал ач холбогдолтой. Гэхдээ Сири дэх Оросын цэргийн нөлөө Ассадын эрин үетэй харьцуулахад багасна гэж ажиглагчид харж байна.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж