Ньюс хөтөч: “Монгол орон ба цайны замын түүх” эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг болно

Ньюс хөтөч: “Монгол орон ба цайны замын түүх” эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг болно

Ньюс хөтөч: “Монгол орон ба цайны замын түүх” эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг болно

Ньюс агентлаг өнөөдөр /2025.10.31/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна


09:00 цагт:

  • Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооноос “Үндсэн хуулийн хэрэглээний онол, арга зүй ба орчин үе” эрдэм шинжилгээний хурлыг Хуульчдын танхимд зохион байгуулна.

09:30 цагт:

  • "Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд Иргэний Нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх" хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа НҮБ-ын байранд болно.

09:00 цагт: 

  • Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах XIX тэмцээн үргэлжилж байна.

11:30 цагт:

  •  УИХ-ын гишүүдийг Үндсэн хуулийн цэц, ТЕГ-аар шалгуулах, УИХ-ыг тараах эсэх асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах санаачилгын тухай Ард нийтийн сонсгол зохион байгуулах хөдөлгөөн, Ард нийтийн санал асуулга зохион байгуулах хөдөлгөөн Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: 

  • Үндэсний жигүүрээс МАН-ыг тараах уриалгыг олон нийтэд хүргэх талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.

13:00 цагт:

  •  “Монгол орон ба цайны замын түүх” эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг “Чингис хаан” үндэсний музейд болно.

14:00 цагт:

  • Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Лодонгийн Түдэв-90” дурсамж уулзалт, хос номын нээлт МУБИС-ийн Төв номын санд болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-31 202.9.41.23

Монголын бүх түүхийг Казахууд өөрийн болгохоор улайрч байгааг зогсоох хэрэгтэй. Чингис хаан казах, Алтан орд улсын түүх бол казахын түүх, гэж ичих ч үгүй ярьцгаа мөн мусалман шашинтай орнуудын түүхчидтэй нийлээд түүнийгээ ярьж бичиж байна. Монголчуудыг бүр 16-р зуунд үүсэж бий болсон гэж ярьж байна. Монгол нутагт түрэг хэлээр ярьдаг ард түмэн амьдарч байтал 16-р зуунд Манжуураас монголчууд ирж энэ нутагт суурьшсан гэж казахууд ярьж байна.

Avatar

Нэргүй 2025-10-31 103.57.93.51

Албан ёсны түүх бичлэгт нь одоогоор тийм юм арай байх гүй, сонирхогчдын хүрээнд нь бол элдэв янзын эвгүй цуурхал бий бий. Түүнийг ч бас харгалзан сэргийлэх арга хэмжээ авч, Монголын эх түүхийн судлагааг гүнзгийрүүл ж, дэлгэр үүлж, сайн түгээж сурталчилж байх байх хэрэгтэй юмаа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж