Цагаан ордны цасан гоо солонгос гоо сайхныг сонгов

Цагаан ордны цасан гоо солонгос гоо сайхныг сонгов

Цагаан ордны цасан гоо солонгос гоо сайхныг сонгов

Өмнөд Солонгост болж буй АПЕК-ийн чуулганд оролцохоор АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүрэлцэн ирээд буй. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Левитт түүнийг дагалдан иржээ.

АПЕК-ийн чуулган хэдийгээр дээд хэмжээний дипломат арга хэмжээ боловч ирсэн зочдод хувьдаа зарцуулах хэсэгхэн цаг гарсан бололтой. Тодруулбал, Цагаан ордны цасан гоо, 28 настай Кэролин Левитт солонгос гоо сайхны бүтээгдэхүүн сонирхож, арьсандаа санаа тавьсныг "Korea Times" онцлов.

Тэрбээр инстаграм хуудсандаа худалдаж авсан гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ сонирхуулсан байна. Салфеткан маск, нүхжилтийн пад, серум, тосон цэвэрлэгч, нарны тос зэрэг худалдаж авсан 12 төрлийн бүтээгдэхүүнийхээ зургийг "Өмнөд Солонгосын арьс арчилгааны олдворууд" гэсэн тайлбартайгаар нийтэлжээ.

Түүний сонгосон бүтээгдэхүүнүүдийн зарим нь АНУ-д хэдийнэ од болсон брэнд аж. Тухайлбал, "Beauty of Joseon" брэнд нь ТикТок дээр хэрэглэгчдийг хуйлруулдаг. Мөн "Medicube" брэнд нь "Amazon"-ы шилдэг борлуулалттай бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг байнга тэргүүлдэг. Харин салфеткан маскаараа алдартай "Mediheal" нь АНУ-ын эмийн сангуудын лангуунаа анхлан тавигдсан солонгос гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн нэг юм.

Дашрамд дурдахад, Кёнжү хотноо АПЕК-ийн зочид төлөөлөгчдөд зориулж "K-Beauty" сэдэвт павильон нээжээ. Кэролин Левитт худалдан авалт хаанаас хийснээ дурдаагүй ч зарим бүтээгдэхүүн нь “Olive Young exclusive” гэсэн шошготой байжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Made in China 2025-10-31 202.9.46.183

Тэгж байж xyжаа юм авч балрах вий дээ.

Avatar

Нэргүй 2025-10-31 202.131.225.197

xxa

Avatar

Нэргүй 2025-10-31 202.126.89.124

dongio yum bichhee boliochee ichmeer yum be setguulch yumuu bish yumuu

Avatar

taraigaa -mongol,opost#; 2025-10-31 169.133.250.255

– ymar ch Ubchin tarij , XarlaltXavdaltaagl

Avatar

Нэргүй 2025-10-31 122.201.28.169

28 нас арай л балчир юм аа, гэхдээ хүүхэн болоод бараг 10 гаруй жил болчихоод л ийшээ орсон байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж