УИХ-ын дэд даргад Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж, Х.Булгантуяаг чөлөөлөв

УИХ-ын дэд даргад Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж, Х.Булгантуяаг чөлөөлөв

УИХ-ын дэд даргад Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж, Х.Булгантуяаг чөлөөлөв

НЭМЭЛТ: 

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар өнөөдөр хоёр асуудал хэлэлцсэний нэг нь УИХ-ын дэд даргаас УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг чөлөөлж, УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн байна. УИХ-д удаа дараа сонгогдон ажиллаж байгаа туршлагыг харгалзан үзэж дээрх нэр дэвшүүлэлтийг хийсэн байна. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэгт оруулж, олонхийн саналаар шийдвэрлэсэн болохыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдэгдлээ. Хуульд зааснаар УИХ-ын дэд даргыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах учиртай.  Иймээс энэ асуудал УИХ-ын чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцэн шийдвэрлэж мэдэх юм.

УИХ-ын даргаар хэнийг томилох вэ, энэ асуудлыг хэзээ шийдэх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Одоохондоо арай болоогүй байна. Шат дараатай шийдвэрлэнэ" гэдэг хариулт өглөө.

МАН-ын Их хурал арвннэгдүгээр сарын 15, 16-нд товлогдсон. Тус хурлаар тодорхой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дараа УИХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэн томилох вэ гэдгээ УИХ дахь МАН-ын бүлэг эцэслэн шийдэх чиг барьж байж мэдэх нь.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонгож, тамгаа авав

НЭМЭЛТ: 

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар бүлгийн даргын асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг сонгожээ. Улмаар бүлгийн даргын тамгыг өмнөх бүлгийн дарга УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хүлээлгэн өгчээ. Түүнийг энэ удаагийн ээлжит бус бүлгийн хурлаас УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас чөлөөлжээ.

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг энэ цаг мөчид Төрийн ордонд ээлжит бусаар хуралдаж байна. Бүлгийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсөв, мөн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдлийг хангах, маргаантай байгаа бүлгийн даргын асуудлыг  нэг мөр шийдвэрлэх, УИХ-ын дэд даргын асуудал зэрэг  багтжээ. УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хоёр талд хуралдсан. Тодруулж хэлбэл, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг дэмжигч бүлэг, Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг дэмжигч бүлэг тус, тусдаа хуралдсан. Харин өнөөдөр нэгдсэн байдлаар хуралдаж байгаа ажээ.

Хоёр хоногийн өмнө МАН-ын Удирдах зөвлөл өргөтгөсөн байдлаар хуралдаж, нам дотроо үүсээд байгаа талцал хуваагдлыг нэг талд нь гаргаж, эвлэрүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан, Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар ахалж байгаа юм.  Тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Ажлын хэсгийн ажиллах хүрээ гэж бий. Давж болохгүй шугам гэж бас бий. Үүний нэг нь хууль. Хуулийг давж хэлэлцдэг, ярьдаг зүйл хаана ч байхгүй. Хуулийн асуудал бол тусдаа. Хууль шүүхээр явах асуудал хуулийнхаа дагуу шийдэгдэнэ. Мөн Ажлын хэсэг төрийн хэрэгт оролцохгүй.

Эхлээд хоёр талд гараад суучихсан байгаа МАН-аас сонгогдсон гишүүдийг нэг болгож, төрийн ажлаа хамтдаа ярьдаг байдлыг бий болгохын төлөө ажиллана.

Аль аль талтай нь сайхан ярилцаадахъя. Дараа нь ойлголцох талаас нь ярина. Улс орныхоо эрх ашгийг харж, аль аль талд байгаа хүмүүс нь эв зүйгээ олоод нэгдчих байх гэж итгэж байна” гэсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр даргатай болчихоод буй. Тэгвэл “Бүлгийн хурлаа дүрмийн дагуу зохион байгуулаад тамгаа аваарай” гэх үг дайгаад байгаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд дарга болгож магадгүй гэх яриа гарч эхлээд байна. Нэг ёсны УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр дээрх албанаас чөлөөлөх асуудал яригдаж байж мэдэхээр буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үнэн 2025-10-30 150.228.177.207

Хулгай хэрэг зөрчилтэй бол эвлэрэнэ нэгдэнэ энэ тэр гэсэн юм байх ёсгүй шүү!. Харин ч цэвэрлэх ёстой, намаасаа зайлуулаад. Эвлэрэнэ гэдэг чинь бүгд барьцаалагдсан байна гэсэн үг. Хууль санаатайгаар зөрчсөн, хуйвалдсан нөхдүүдийг төрийн ордоноос хөөж хариуцлагыг нь тооцох ёстой. Гэмт хэрэгтэй наймаалцах, эвлэрэх юм гэж байх ёсгүй.

Avatar

Зочин 2025-10-30 43.228.130.188

Энэ нөхөр намын бүлгээ удирдаж чадаагүй хоёр хуваасан Намын бага хурлын даргаар сонгогдон ажиллахдаа нэг талыг барьж шийдвэр гаргасан Зам тээвэрийн сайдаар ажиллаж байхдаа яамаа удирдаж чадахгүй архидуулж хүний аминд хүрсэн, сонгогдсон орон нутагдаа юуч хийдэггүй, хүн чанар муутай бас хүүхэн шууханд холбогддог, албан тушаалд дуртай, нүүрсний хулгайчуудтай холбоотой юм шиг бгаа юм.Бас УИХ ын дэд дарга болно гэнээ.

Avatar

Албан тушаал 2025-10-30 202.131.251.130

Энэ амандаа үстэй нөхөр албан тушаалын төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй нөхөр юм … Булагантуяаг зойлоосолж байж оронд нь суур нь. Ерөнцийн тэнэгээр Булгантуяа тодорсон …

Avatar

Нэргүй 2025-10-30 66.181.176.236

За нөгөө хүйсийн харьцаа юу болсон бэ хаха

Avatar

Иргэн 2025-10-30 43.228.129.178

Сахал Бат-Эрдэнэ гэж төрөөс төрсөн тэрбумтнуудын нэг мөн. Ийм хулгайч нарыг юунд нь болоод албан тушаалд томилоод байдаг юм бэ. Болоогүй бас гавъяат тээвэрчин гэж байгаа үхсэн баасных нь гавъяат байдгын. Харин тээврийн салбарт гавъяат гай таригч байсан. Нийслэл шинэ автохудалдааны төвд шинэ автовокзал барьж өгөх гэхэд нь Драгоны Баярттай нийлж бариулаагүй. Баяртын байранд вокзал түрээс төлж мөнгийн нийлж идэж байгаа нөхөр. АТГ энэ нөхрийг шалгаж вокзалаас идэж байгаа мөнгийн хурааж авч шийтгэ.

Avatar

Нэргүй 2025-10-30 202.70.38.50

Бүлгээ удирдаж чадаагүй байж дэд дарга ингээл өөр хүнгүй юм шиг хогийн нам

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Ертөнцийн бүх зүйл хэмжээтэй. ТА НАРЫН ЗОДООН ДЭЭД ХЭМЖЭЭНДЭЭ ХҮРСЭН 2025-10-30 103.212.117.184

Одоо урагшаа хараад ажлаа хийцгээ. Янзбүрийн зорилгоор та нарыг эвлэрэхийг хүсэхгүй байгаа хүмүүс бий. Юуны өмнө төсвөө хуулийн хугацаанд батлах хэрэгтэй. МАН-ын их хурлаа хүлээхгүйгээр энэ 15 хоногт шийдэх ёстой асуудлаа шийдэхийг УИХ хичээх хэрэгтэй. ЗГ-ын ажлын зовлонг сайн мэдэх хүний хувьд Амарсайхан ЗГ-аас оруулсан асуудлуудыг хурдан шийдэхэд УИХд манлайлал үзүүлэх хэрэгтэй.Албан тушаал яах вэ. Багш, эмч нарын цалин гэх мэт ХООЛОЙД ТУЛСАН АЖЛУУД их байна шүү..

Avatar

Зочин 2025-10-30 103.229.122.148

Ман ыхан ичмээр юмаа Булрантуяагаа золиослоод аобан тушаал наймаалцан хуйвалдахнээ Ганц Булгантуяа үндсэн хууль зөрчсөн биш ээ Энэ сахал Батэрдэнэ нар гэмт хэрэгт сэжиглэгдсэн Амарбаясгалангаа намынхаа даргад зүтгүүлж улмаар улс төрийн ба үндсэн хуулийн хямралыг өдөөсөн Одоо ичихгүй дэд дарга болно гэнээ

Avatar

TSogt 2025-10-30 103.168.34.78

Namiin baga hurliig udirdaj bantan hutgaad iim baodald oruulsan , ter gaigaar Bulgantuya ajillaj buruudaad bg bol odoo 2aa l ogtsroh yostoi bish uu ? yun Bulgantiyagiin orond devshih ve ? tanai namiin gishuud eruul uhaantai bn uu ?

Avatar

Иргэн 2025-10-30 202.9.46.183

Уг нь Булгантуяа шинэлэг сэтгэлгээтэй хүн л дээ, буруу газраа буруу цагтаа байх гэгчээр анхнаасаа буруу явчихсан хүн юм шиг байгаам даа.

Avatar

zochin 2025-10-30 71.229.150.6

Ug ni chadvartai zaluu busgui,ediin zasag chigleleeree amjilttai ajillah ohin gej dugnej bailaa,daanch uls turiin muuhai hutguushind zaluu huniig uruu tatchihlaa daa

Avatar

Нэргүй 2025-10-30 103.229.121.126

За энэ хөдөөний мал аж ахуйг Миеэгийн хүү өөд нь татсан бдаг одоо зайлуулж малыг нь хариулуулах болсон

Avatar

Нэргүй 2025-10-30 103.57.95.178

Нэг удаа дэгийн алдаа гарсны төлөө гишүүнээс хасах нь туйлшрал. Улс төржсөн новшнууд, хүний мууд дуртай гэдэг нь. Дэдээс л буулгах ёстой. Тэр Пүрэвдорж гэж болчимгүй нөхөр ганц хурал удирдсан болохдоо хичнээн алдаа гаргаваа.

Avatar

Нэргүй 2025-10-30 59.153.114.199

ХУЛГАНАТУЯАГ ДЭЛЫГ НӨМРҮЛХЭР ӨРЛЖЭ

Avatar

БУЛГАНТУЯА 2025-10-30 59.153.114.73

САХАЛ БАТЭРДЭНЭ ХОР ХУТГАСААР ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛ АХИЖДЭЭ ! б****л ЧИНЬ

Avatar

Нэргүй 2025-10-30 66.181.161.171

Жинхэнэ хорчин

Avatar

зочин 2025-10-30 66.181.182.19

"Эвлэрэл" гэх тэнэглэлийн ард алба тушаалын наймаалцал, гэмт хэрэг нуун дарагдуулах хуйвалдаан явагдаж буйгийн нэгэн илрэл Ж. БатЭрдэнэ-ийг УИХ-ын дэд даргад дэвшүүлж буй явдал мөн. Занданшатарыг унагаах гэж өдөр шөнөгүй гүйж, явсан этгээд яагаад өнөөдөр албан тушаалаар шагнуулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж