Өмнөд Солонгос 20 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөв?

Өмнөд Солонгос 20 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөв?

Өмнөд Солонгос 20 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөв?

Өмнөд Солонгост хоёр арваны дараа Ази-Номхон далайн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт (APEC) дахин болж, өндөрлөв. Тус улс 2005 онд Азийн эдийн засгийн хямралын давж чадсан хөгжингүй эдийн засагтай орон гэгдэж байлаа. Харин өдгөө Өмнөд Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүн 1.88 их наяд ам.долларт хүрч, Азийн тэргүүлэгч эдийн засагтай орон болжээ. Олон улсын валютын сангийн 2024 онд гаргасан уг дүн нь хорин жилийн өмнөхөөс 136.9 хувиар өссөн үзүүлэлт юм.  "APEC"-ын 2005 болон 2025 оны эдийн засгийн урьдчилсан тооцооноос Өмнөд Солонгосын эдийн засаг хэрхэн хөгжсөнийг харах боломжтой.

Тодруулбал, 2005 онд Бусан хотод болсон "APEC"-ын дээд хэмжээний уулзалт ойролцоогоор 180 сая ам.долларын үйлдвэрлэлийн өсөлт авчирч, 78.8 сая ам.долларын нэмүү өртөг бий болгосон. Мөн 2500 гаруй шинэ ажлын байрыг бий болгож байжээ. Харин 2025 оны "APEC"-ын уулзалтын хувьд 5.48 тэрбум ам.долларын эдийн засгийн өсөлтийг бий болгож, 22 мянган ажлын байрыг бий болгоно гэж Өмнөд Солонгосын Худалдаа, аж үйлдвэрийн танхим тооцоолсон. Энэ нь 20 жилийн дотор тус улсын эдийн засаг хэр тогтвортой өсч байсныг харуулж байна.

Өмнөд Каролинагийн их сургуулийн олон улсын бизнесийн профессор Жералд МакДермотт хэлэхдээ, "Өмнөд Солонгос 2005 оноос хойш дэлхийд маш өөр байр суурийг эзэлдэг болсон. Тус улс одоо олон салбарт тэргүүлэгч болсон” гэжээ.

"APEC" 2025

Өнөөдөр Өмнөд Солонгос нь бүтээлч эдийн засгийн хүчирхэг орон гэгдэж байна. Тус улс "Netflix"-ийн “Squid Game”, “Parasite” зэрэг алдартай бүтээлүүд, K-pop, хоол хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнүүдээрээ дэлхийд танигдсан. Мөн улс төрийн хямралыг даван туулснаар ардчиллын бат бэх байдлаа дэлхийд харуулах гэж зорьж байна. Цаашид эдийн засаг, соёлын амжилтаасаа гадна Өмнөд Солонгос Ази тивийн гол хүчнүүдийн нэг болох зорилготой байна. Учир нь Номхон далайн түншлэл (TPP)-ээс АНУ гарч, олон улсын харилцаагаа багасгаж байгаа энэ үед "APEC"-ийн гишүүн орнууд Өмнөд Солонгосыг шинэ манлайлагчаа гэж харж байна. Түүнчлэн энэ оны "APEC"-ын уулзалтаар өрнө, дорнын хоёр том тоглогч уулзах боломжтой болсон. Улмаар Өмнөд Солонгос улс АНУ болон Хятадыг холбосон гүүр гэж тодорхойлогдож эхэлжээ. Энэ талаар Ёнсей их сургуулийн дипломат судлалын дэд профессор Жеффери Робертсон хэлэхдээ, “Хятад улсын гуравдагч орнуудтай харилцах харилцаа одоо АНУ-тай харилцах харилцаатай нь адил чухал болж байна” гэсэн юм.

ХОЙД СОЛОНГОС ӨМНӨ НЬ БОЛОН ДАРАА НЬ

Сайны хажуугаар саар гэгчээр Хойд Солонгосын цөмийн зэвсгээс ангижруулах 20 жилийн өмнөхтэй харьцуулахад илүү хүнд даалгавар болсон. 2005 онд дэлхийн нийт Хойд Солонгосын цөмийн байгууламжуудын асуудлыг шийдэх тал дээр ахиц гарч байна гэж харж байсан юм. Эл үед Бусан хотод болсон "APEC" дээд хэмжээний уулзалтын үеэр, АНУ, Хятад, Япон, Орос болон хоёр Солонгосын төлөөлөгчид оролцсон Зургаан талын яриа хэлэлцээ явагдаж байсан. Тус хурлаар Солонгосын хойгт энх тайвныг тогтоож, цөмийн зэвсгээс ангижрах зорилт батлагдаж байв. Тухайн үед "APEC"-ийн хурлыг даргалж байсан ерөнхийлөгч Но Му Хён оролцогч орнуудын удирдагч болох Жорж Буш, Ху Жиньтао, Жуничиро Коизүми, Владимир Путин нарыг хүлээн авч, Хойд Солонгостой хийсэн цөмийн зэвсгийг ангижруулах уулзалт ахицтай байна гэж мэдэгдэж байжээ. Тэрбээр мөн зургаан талт уулзалтыг цаашид ч үргэлжлүүлэхийг уриалж байв. Гэвч энэ нь удаан үргэлжилсэнгүй.

2006 онд Хойд Солонгос анхны цөмийн туршилтаа хийж, улмаар зургаан талын яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон юм. Түүнээс хойш Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хязгаарлах тал дээр ахиц гарсангүй.

Хугацаа өнгөрөх тусам Хойд Солонгос зургаан удаа цөмийн туршилт хийж, 100 гаруй пуужин хөөргөсөн нь хүч чадлаа харуулах оролдлого гэгдэх болсон.  АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа буюу 2018–2019 онд Ким Жон Унтай гурван удаа уулзсан. Гэвч түүнээс хойш Хоёр Солонгосын харилцаа хамгийн доод түвшинд хүрсэн. 2024 онд Хойд Солонгос Үндсэн хуулиа өөрчилж, Өмнөд Солонгосыг “дайсагнагч улс” хэмээн зарласан нь ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийн хатуу бодлоготой холбоотой юм. Одоогийн ерөнхийлөгч Ли Жэ Мён Хойд Солонгостой илүү эв зүйтэй харилцах бодлого баримталж байгаа. Тиймээс "APEC"-ийн долоо хоногт тэрбээр Хойд Солонгостой холбоотой мэдэгдэл хийх төлөвтэй байна. Гэхдээ энэ нь том ахиц дэвшил авчрах магадлал бага гэж зарим шинжээчид үзэж байна. Ёнсей их сургуулийн профессор Жеффери Робертсон хэлэхдээ, “Хойд Солонгосын олон улсын тавцанд болон Өмнөд Солонгостой харилцах байр суурь сүүлийн 20 жилд бараг өөрчлөгдөөгүй. Энэ тогтвортой байдал нь тэдний цөмийн зэвсэгтэй холбоотой. Харин энэ харилцааг сайжруулах нь Өмнөд Солонгост ашигтай юу гэх асуултыг төрүүлж байна" гэжээ.

ХУДАЛДААНЫ ЛИБЕРАЛЧЛАЛ ХААЧИВ?

Дэлхий нэгэн цагт чөлөөт худалдаа удахгүй биеллээ олно гэдэгт итгэж байсан. 2005 онд Бусан хотод болсон "APEC"-ын уулзалтаар Богорын зорилтуудыг хэрэгжүүлэх Бусаны замын зураг батлагдсан. Тэр үед "APEC"-ын удирдагчид Дохагийн хөгжлийн хөтөлбөрийн (DDA) хэлэлцээг урагшлуулахыг уриалж байв. Гэвч өнөөдөр энэ найдвар бүдгэрчээ. Дохагийн хэлэлцээ зогсонги байдалд орж, 2020 онд дууссан Богорын зорилтуудыг Путражаягийн алсын хараа 2040 орлож байна. Үүний зэрэгцээ худалдааны протекционизм буюу хамгаалалтын бодлого дахин сэргэж, ялангуяа Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойш энэ үзэгдэл улам нэмэгджээ.

“Худалдааны либералчлал 2000-аад оны эхээр олон удаагийн бүтэлгүй оролдлогоос хойш суларч эхэлсэн,” гэж Робертсон хэлэв. “Олон туйлт дэлхийн эрин үед бүс нутаг бүр өөр өөр хандлага баримтлах болно. APEC-ын үүрэг ирээдүйд хэрхэн дасан зохицохоос шалтгаална” гэж тэрбээр үзэж байна. "APEC"-ын ач холбогдол ч буурчээ. Том гүрнүүдийн уулзалтууд үүний гол арга хэмжээг дарах болсон. Тухайлбал, Трамп үндсэн хуралдаанд оролцохоос татгалзсан нь тус форум АНУ-Хятадын харилцааны төв бус болж байгааг харуулж байна. “Бид бүрэн глобалчлалын утопид эргэн очихгүй. Энэ нь анхнаасаа бодит бус зүйл байсан” гэж МакДермотт онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-31 202.126.91.118

эргүү тэнэг новшоо , ТУСГААР ТОГТНОЛ ЮУГААР Ч ҮНЭЛЭШГҮЙ ШҮҮ!!! ,нэг гараанаас эхэлсэн тухайн үеийн 1сая500мян хүн амтай өвөр Монгол , 3 сая хүн амтай Түвд , японы тусламж авч Тусгаар болсон 30сая хүн амтай "манж-го"-улс буюу манжууд одоо ХААНА байна , эргүү тэнэг илжигээ

Avatar

Нэргүй 2025-10-31 66.181.161.225

ХҮЙ НЭГДЛЭЭСЭЭ САЛААГҮЙ ХОЦРОГДЧИХСОН БҮДҮҮЛЭГ ХАРАНХУЙ ХОЙД СОЛОНГОСЫН ЦЭРГҮҮД УКРАЙНЫ ДЭВШИЛТЭТ ДРОНУУДААС БОЛЖ НЭГ Ч УКРАЙН ЦЭРГИЙН БАРААГ ОЛЖ ҮЗЭЭГҮЙ ЮМ ГЭСЭН. ДЭВШИЛТЭТ ДРОНУУДЫГ Ч ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ХОЦРОГДЧИХСОН ХОЙД СОЛОНГОСЫН ЦЭРГҮҮД ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ ӨМНӨД СОЛОНГОС, АМЕРИК, ЯПОН ЗЭРЭГ УЛСУУДТАЙ БАЙЛДВАЛ ЛАВ АЛУУЛНА.

Avatar

Нэргүй 2025-10-31 202.126.91.118

эргүү тэнэг новшоо , тийм л " а**х"-юм бол 50сая хүн амтай ө.Солонгос , 330 сая хүн амтай америк , 120 сая хүн амтай япон бүгд нийлээд "алаад"-хойд Солонгосыг эзлэх нь яасын.

Avatar

Нэргүй 2025-10-31 202.126.91.118

эргүү т.э.н.э.г илжигээ, тийм л "а**х"-байсан юм бол 50сая хүн амтай ө.Солонгос , 330 сая хүн амтай америк , 120 сая хүн амтай япон бүгд нийлээд Хойд Солонгосыг "алаад"-эзлэчихнэ яасын өмхий дотортой , барууны б.ө.г.с -долоогчоо

Avatar

Нэргүй 2025-10-31 117.111.14.216

ядаж цэргийн алба ганц жил хааж үзсэн бол чи ингэж ш** хгүй байх баылаа

Avatar

Нэргүй 2025-10-31 103.229.121.22

1950-1953 онд Солонгосын хойгт болсон дайны дараа Өмнөд Солонгос сүйрч нурам болсон, ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэн шарилж идэж байсан, гэтэл тэр үеийн монголчууд тарган махаа идээд хэвтэж байв. "Америкийн империалистууд" Өмнөд Солонгосыг тэтгээд дэлхийн тэргүүн хөгжилд хүргэв. Харин СССР гүрэн Монголыг халамжлаад 1990 оны түвшинд л "хөгжүүлжээ"?!!

Avatar

Нэргүй 2025-10-31 202.126.91.118

эргүү тэнэг новшоо , ТУСГААР ТОГТНОЛ ЮУГААР Ч ҮНЭЛЭШГҮЙ ШҮҮ!!! ,нэг гараанаас эхэлсэн тухайн үеийн 1сая500мян хүн амтай өвөр Монгол , 3 сая хүн амтай Түвд , японы тусламж авч Тусгаар болсон 30сая хүн амтай "манж-го"-улс буюу манжууд одоо ХААНА байна , эргүү тэнэг илжигээ

Avatar

Нэргүй 2025-10-31 103.168.34.151

Манай оркууд одоо муу кимчинүүд гээд ороод ирнэ. Тэгээд л мундаг удирдагчтай Амeрикийг айлгадаг улс гээд л хойд Со-гоо магтацгаах байх даа ккк

Avatar

зочин 2025-10-31 202.126.91.68

Сайныг дагавал сарны гэрэл , Мууг дагавал могойн хорлол гэж энэ дэээээ!!..

Avatar

Нэргүй 2025-10-31 202.126.91.118

эргүү тэнэг новшоо , ТУСГААР ТОГТНОЛ ЮУГААР Ч ҮНЭЛЭШГҮЙ ШҮҮ!!! ,нэг гараанаас эхэлсэн тухайн үеийн 1сая500мян хүн амтай өвөр Монгол , 3 сая хүн амтай Түвд , японы тусламж авч Тусгаар болсон 30сая хүн амтай "манж-го"-улс буюу манжууд одоо ХААНА байна , эргүү тэнэг илжигээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж