Транзит тээвэрт үзүүлдэг 25 хувийн хөнгөлөлтийг бууруулжээ

Транзит тээвэрт үзүүлдэг 25 хувийн хөнгөлөлтийг бууруулжээ

Транзит тээвэрт үзүүлдэг 25 хувийн хөнгөлөлтийг бууруулжээ

Монгол Улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болж, эдийн засгийн өсөлтөө хурдасгах зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Ази-Европыг холбосон хамгийн дөт коридорт тооцогддог УБТЗ-ын гол зам чухал үүрэгтэй.

Сүүлийн жилүүдэд тус нийгэмлэгийн гол замаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо жилээс жилд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд энэ оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3144 чингэлгийн галт тэрэг ОХУ, БНХАУ-ын хооронд аялсан байна. Хөрш орнуудын худалдааны эргэлт хурдацтай өсөж байгаа үед өөрийн коридорын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, ачаа илгээгч нарыг татахын тулд дамжин өнгөрөх чингэлгийн тээвэрт хөнгөлөлт үзүүлж ирсэн юм.

Тэгвэл 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх ачаатай 20 футын чингэлэгт олгодог 25 хувийн хөнгөлөлтийг 15 хувь болгохоор УБТЗ-ын Ерөнхий хорооны хурлаас шийдвэрлэв.

Ингэснээр УБТЗ-ын тээврийн үр ашиг дээшилж, манай улсад орох валютын орлого нэмэгдэх юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж