Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан Н.Эрдэнэхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан 2025 оны тавдугаар сард ХСҮТ-ийн захирлыг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Тэгвэл таван сарын дараа шүүхээс тушаалыг хүчингүй болгож, таныг ажилд нь буцаан томилох шийдвэр гаргаад байна. Гэсэн ч таны хувьд ажилдаа эргэн орохгүй гэдгээ мэдэгдсэн шүү дээ?
-Миний хувьд 2025 оны тавдугаар сарын 2-ны өдөр ажлаасаа гэнэт халагдсан. Тийм учраас хуулийн байгууллагад хандах шийдвэрийг гаргаж, 2025 оны тавдугаар сарын 8-нд Захиргааны хэргийн шүүх болон Иргэний хэргийн шүүхэд хандсан. Ингээд Захиргааны хэргийн шүүх дээр тодорхой процесс явсаар байгаад сая аравдугаар сарын 7-нд шүүхийн шийдвэр гарлаа. Шүүхийн захирамжийн дагуу тухайн үед намайг ажлаас чөлөөлсөн Т.Мөнхсайхан сайдын тушаалыг хүчингүй тооцож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн. Хуулийнхаа дагуу цалин болон нийгмийн даатгалын нөхөн төлбөрийг тооцож, олгоно.
Ер нь гурав, дөрвөн жилийн өмнөөс их зөв зүйтэй хууль хэрэгжиж эхэлсэн байна лээ. Аливаа албан тушаалтан тухайн хүнийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тохиолдолд өмнө нь ажилгүй байсан хугацааны төлбөрийг нь төр даадаг байсан бол одоо төр бус тухайн буруутай этгээдээр төлүүлдэг болсон.
Энэ нь үйл ажиллагаа Төрийн албаны зөвлөлийн хүрээнд явагддаг. Эхлээд ажлаасаа үндэслэлгүй халагдсан хүний нөхөн төлбөрийг улсаас шийдсэний дараа Төрийн албаны зөвлөл тухайн буруутай этгээдээс нэхэмжилж авдаг юм байна. Тэгэхээр энэ бол маш зөв хууль хэрэгжиж байна гэж харж байна. Би одоо Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар эргэн ажиллах бүрэн боломжтой. Гэхдээ би ажилдаа эргэн орохгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Миний цаашдын зорилго бол эрүүл мэндийн салбартаа иргэдэд чиглэсэн ажлыг хийнэ.
-Нэг сайд томилогдоод л эмнэлгийн дарга нарыг шинээр томилдог байдал нь утгаа алдлаа. Та эрүүл мэндийн салбарт мерит зарчим алдагдсан гэдэг шүүмжлэлтэй санал нийлэх үү?
-Хэдхэн жилийн өмнө улсын эмнэлгийн дарга нарт төсвөөс цалинг нь олгодог байсан учраас дарга нар нь хийх ажил багатай, "дарга" нэртэй хүмүүс байдаг байлаа. Одоо бол хувийн болон улсын эмнэлгийн зохион байгуулалт өөр болсон. Ялангуяа хувийн эмнэлгүүд олширч, даатгалын системд орж бүтнээрээ өөрчлөгдөөд байна. Үүнийгээ дагаад удирдлага манлайллын систем нь өөрчлөгдөх ёстой байтал яг хуучин схемээрээ яваад байна. Нэн яаралтай мэргэшсэн албаны томилгоог бий болгох хэрэгтэй. Энэ хүмүүс тухайн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнө үүрэг хүлээж, үйлчлүүлэгч талаас нь эмнэлгийн тусламж үйлчилгээг ингэж сайжруулна, эмнэлэг талаасаа ажиллах орчинг сайжруулж, шинэ технологи нэвтрүүлнэ гэж амлалт авч, төлөвлөлт хийх ёстой. Тэр төлөвлөлтөө жил, улирлаар нь хянуулж, цаашаа явдаг байх чиглэл рүү явах хэрэгтэй байна.
Тэгэхгүй бол хэн нэгэн сайд өөрт нь дуртай, дургүй байдлаас болох юм уу өөрийгөө эмнэлгийн дарга, ажилчдаар нь дэмжүүлэх гэсэн схемийг эрүүл мэндийн салбарт хийх гэж оролдож байгааг зогсоох ёстой.
Тийм учраас хамгийн түрүүнд Төлөөлөн удирдах зөвлөлөө зөв хүмүүсээр бүрдүүлж, ялангуяа эмнэлгийн ажилчдын төлөөллийг нэмэх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо бол улсын эмнэлгийн ТУЗ-д ажилчдын төлөөлөл гурав, яамдын төлөөлөл гурав, төрийн бус байгууллагын төлөөлөл гурав байгаа. Ийм асуудлуудыг ул сууриар нь цэгцлэх ёстой. Цаашдаа эмнэлгийн ажилчдын төлөөллийн дуу хоолой хүчтэй байхгүй бол бид хэн нэгэн сайд даргын тавьсан ТУЗ-ийн гишүүдтэй асуудлаа шийдвэрлэж ажиллаж чадахгүй байдалд хүрнэ. Эрүүл мэндийн салбарт мерит зарчим алдагдсан. Сүүлийн хэдэн жил сонгон шалгаруулалт байхгүй болсон. Би өмнө нь түр орлон гүйцэтгэгчээр тавигдаж байсан. Энэ бол бидний буруу биш. Эрүүл мэндийн яамнаас яагаад сонгон шалгаруулалтаа явуулаагүй юм. Яагаад бүх эмнэлгүүд дээр ТУЗ-ийг үүсгэж, яам зөвхөн бодлогоо гаргаад явъя гэж шийдвэрлэхгүй байгаа юм бэ. Энэ бол бодлогын өөрчлөлт. Ингэж байж хөгжинө. Эмнэлэг гэдэг бол нэгдүгээрт ашгийн төлөө ажиллаж байж шинэ технологи нэвтэрч, ажилчид нь цалингаа нэмүүлэх ёстой. Энэ бүхнийг шийдэхийн тулд нэн даруй улсын бүх эмнэлгүүдийн ТУЗ-ийг шударга тогтолцоогоор чадамжтай хүмүүсийг сонгож, яамны шууд хамаарлаас салгаж өгөх хэрэгтэй. Миний хувьд хэн нэгэн сайдтай ажлын хувьд хамтран ажиллаж байгаа ч "Ахаа эгчээ, найзаа, сайдаа, даргаа" гэдэг байдлаар хандаагүйгээс болсон байх гэж ойлгож байна.
-Сайд асан Т.Мөнхсайханы хувьд таныг Ж.Чинбүрэн сайдын найз учраас өөрийнхөө оронд ХСҮТ-ийн захирлаар томилсон. Гэвч найман жилийн хугацаанд энэ төвийн үйл ажиллагаанд ахиц гарсангүй гэдэг шүүмжлэлийг хэлсэн. Хоёр сайдын үл ойлголцол ажлаас халагдахад хүргэв үү?
-Аливаа ажлын ахиц гэдэг бол хэн нэгэн хүний хэлснээр болдоггүй. Эрхэм УИХ-ын гишүүн маань ямар шалгуур үзүүлэлтээр юуг үнэлэх вэ гэдгээ мэдэхгүй байна гэсэн үг. Харин өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хүн амд хорт хавдраар өвчилж байгаа хүмүүсийн нас баралт, амьдрах чадварын хооронд нэлээд зөрүү гарсан. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нийт хорт хавдраар өвчилж байгаа хүмүүсийн амьдрах чадвар 12 хувиар ихэссэн. Мөн Хавдар судлалын үндэсний төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийн тоо, тусламж үйлчилгээний хүртээмж хэрхэн нэмэгдэж, хавдрын ачаалал хэчнээн хувиар ихэссэн тэр болгонд тухайн эмнэлэг хөрөнгө оруулалтаа аваагүй мөртлөө яаж хөгжсөн бэ. Бид яамнаас үл хамааргүйгээр хэчнээн хөрөнгө оруулалтыг татсан бэ.
Миний даргаар ажиллаж байх хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтаа харахад л MRI, хоёр CT, туяаны шинэ аппаратууд, шинэ аргачлалуудыг нэвтрүүлсэн.
Яахав өөрийгөө хамгаалахын тулд хүний хөдөлмөрийг үгүйсгэж болно. Тухайн үед энэ хүнийг ажлаас халсан нь буруу гэж олон нийт дэмжиж байхад сайдын өрөөндөө шинээр томилсон даргаа дуудаж ирээд "Н.Эрдэнэхүү гэдэг хүнийг санхүүгийн хувьд ямар нэгэн юманд хий. Тэр болгоныг нь сайн ухаж гаргаж ир" хууль бус яриа яриад сууж байдаг сайд байна гэдэг харамсалтай байсан. Бид бол ажлаа элдэв рекламгүй, улс төргүйгээр иргэдэд хүргэх ёстой тусламж үйлчилгээгээ, хандлагаа болон бусад зүйлээ өөрчилж явах юм байна гээд зүтгэсэн. Гадаад харилцаа, судалгаа шинжилгээгээ ч хөгжүүлсэн. Гэхдээ хий хоосон зүйлээр рекламдаагүй, бодит үр дүн нь эмнэлэг дээр харагдаж байсан. Жил бүр гаргадаг тоон статистикийг мэдэхгүй байгаа бол үнэхээр харамсалтай.
-ХСҮТ-ийн оочер дугаарыг арванхоёрдугаар сар гэхэд байхгүй болгох боломжтой юу?
-Хүмүүс таалагдах янз бүрийн юм ярьж болно. Дэлхийн түүхэнд хаана ч эмнэлэг оочергүй байна гэж байхгүй. Эмнэлэг оочергүй байж болно. Гэхдээ тэрийг зохион байгуулалтад оруулж, та хэдэн сард ирээрэй гэдэг. Бид өнгөрсөн жилүүдэд туяа эмчилгээнийхээ ачааллыг нэмж, нэг сар хүлээж байсан хүмүүсийн хугацааг 14 хоног болгож, үүнийхээ дараа долоо хоногт асуудлыг нь шийддэг болгосон. Одоо энэ хугацаагаараа иргэдэд тусламж үзүүлж л байгаа.
Харин амбулаторийн ачаалал харилцан адилгүй байдаг. Хорт хавдартай хүмүүсээс гадна айдастай иргэд ХСҮТ-д үзүүлэхээр ирж байгаа. Тэр ачааллаас 13/А маягт буюу өрх, дүүргээс төв эмнэлэг дээр ирж байгаа шатлал болгон дээр шүүлтүүрээ тавьж, ачаалал үүсгэж байгааг тогтолцоогоор нь өөрчлөх ёстой.
Тэрнээс биш хэн нэгэн сайд үүрэг өгөөд оочер дугаарыг цэгцлэнэ гэдэг бол нэг өдрийн зохицуулалт. Тэрнээс биш тогтолцооны өөрчлөлт биш. Энэ болгоныг бодлого гаргаж буй яам тогтоож байж хийхээс биш нэг эмнэлгийн дарга шиг ажиллачихаар цаад тогтолцоо нь тийм биш юм чинь огт өөрчлөгдөхгүй. Харамсалтай нь өнөөдрийн эмч нарын цалингийн асуудлыг ярьж байхад сайд маань хүлээж авахгүй байсан мөртлөө өнөөдөр цалингаа хоёр дахин нэм гээд ярьж байна. Гэтэл би сайдын зөвлөлийн хурал дээр "Эмч нарын цалинг нэмэх шаардлагатай байна. Эрүүл мэндийн даатгалын өртгөө нэмээд өгөөч. Тэгвэл эмнэлгийн удирдлагууд зохицуулалт хийж болж байна" гэдгийг хэлж байсан. Мөн төлбөртэй тусламж үйлчилгээний тушаалаа өөрчлөөд өгөөч гэхэд хийгээгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө ард түмэнд их ажил хийсэн хүн шиг харагдмааргүй байна.
-Эрүүл мэндийн салбарт 2021 оноос гүйцэтгэлийн санхүүжилтээр цалинжиж эхэлсэн. Гэвч өнөөдөр эмч нар цалин нэмэхийг шаардаж, ажил хаяхдаа тулж байна. Эмнэлгийн удирдлагаар ажиллаж байсан хүний хувьд цалин нэмэх асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Эрүүл мэндийн салбар даатгалын тогтолцоо руу орсноороо том дэвшил гарсан. Үүний үр дүнд бид эмнэлгийн тусламж үйлчилгээндээ нэгж өртгөөр нь тооцож, гүйцэтгэлээрээ санхүүжих боломжтой болсон. Гэхдээ энэ тогтолцоо маань 2021 оноос хойш улам сайжраад явах ёстой. Гэтэл тухайн үед янз бүрийн доголдлууд гарсан. Энэ дээр анхнаасаа нэгж өртгийг тогтоохдоо бүрэн хангалттай тогтоож чадаагүй. Өнөөдрийн тусламж үйлчилгээ нь 2021 онд тогтоосон өртгөөр явж байгаа. Засгийн газраас өмнө нь эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалинг нэмлээ гэдэг янз бүрийн амлалт явсан боловч тухайн үедээ тусламж үйлчилгээний нэгж өртгийг нэмсэн төсвөө даатгалын сан руу оруулж өгөөгүй.
Эмнэлгүүдийн санхүүгийн сахилга батаас гадна улс хангалттай тэр мөнгөө өгч чадаагүй юм. Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарын санхүүжилтээ ДНБ-ий 5-6 хувьд хүргэх хэрэгтэй.
Гэхдээ өнөөдрийн хувьд эмч ажилчид цалингаа нэмүүлэх ёстой боловч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр тухайн өвчин иргэдийн амьжиргаанд хэр дарамт үүсгэж байна гэдгийг жагсаагаад тэр өвчнүүдийг эмчлэхэд төр 100 хувь, 80 хувь, 60 хувь даана. Тийм учраас иргэн та 0-50 хүртэлх хувийг нь хамтын төлбөрөөр төлөх нь байна шүү гээд гаргах ёстой. Бид яаралтай тусламж үйлчилгээг үнэгүй үзүүлж байгаа. Гэтэл иргэн хүн яаралтай тусламж үйлчилгээ авсныхаа төлөө амьд үлдэж байна. Тэгвэл тэрнийхээ төлөө ядахдаа хамтын төлбөр төлөх ёстой. Төрөөс ямар өвчний төлбөрийг 100 хувь даах вэ, ямар өвчнийг нь тодорхой хувийг төрөөс даах вэ гэдгийг гаргаж ирэхгүй болохоор бүх асуудал ойлгомжгүй байна. Тэгж ярих юм бол нэг удаагийн мэс засал болгон хавдар байна уу юу ч байна төлбөртэй байх ёстой. Харин удаан хугацаанд эмчлүүлж байгаа архаг хууч өвчтэй иргэдийг хөнгөлөлттэй буюу төрөөс дааж болно. Гэхдээ өнөөдөр улс орон даяар ард иргэдийн амьжиргаа хэцүү байна. Гэсэн ч тодорхой хэсэг нь гадаадын эмнэлэг рүү явж, эмчилгээ хийлгэж байна. Энэ бүх асуудлыг цогцоор нь харж, шийдэх хэрэгтэй байна.
-Хавдрын шинэ эмнэлэг барих ажилд 2026 оны төсөвт 40.5 тэрбум төгрөг тусгасан. Энэ эмнэлгийн бүтээн байгуулалтын ажил ямар явцтай байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын хэсгийн нарийн бичгийн хувьд энэ асуудалд тодорхой мэдээлэл өгөхөд ямар ч байсан улсын төсөв дээр 20 тэрбум төгрөг дэд бүтэц болон бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангахад төсөвлөсөн. Сангийн яам болон Эрүүл мэндийн яам хамтран ажиллаж, гадаад хөрөнгө оруулалтын санхүүжилтээр хийхээр ажиллаж байна. Бид өмнө нь санхүүгийн хоёр эх үүсвэрээс гэж ярьж байсан бол одоо нэг эх үүсвэр дээрээ тогтож байх шиг байна. Санхүүжилтын асуудал нь тодорхой болсны дараа 2026 ондоо гарын үсэг зурж, бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Зураг төсөл нь бэлэн болсон.
Ер нь шинэ эмнэлгийг барьснаар Улаанбаатар хотын баруун, зүүн бүсэд хоёр төвтэй болно. Орон нутгийн иргэдэд хүртээмжтэй болж, өнөөдрийн яриад байгаа хүндрэл, оочер дугаар бүрэн арилах юм.
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ
3,548.92






















































Нэргүй 2025-10-31 202.126.94.213
Эрдэнэхүү насаараа багш хийж байсан, Хийж чадах ажлаал хий эрдэнэхүү гуай
Иргэн 2025-10-31 66.181.176.224
Энэ хүн сайн удирдагч, дарга биш. огцорсон нь болсон.
над шиг чадалтай чансаатай нь цөөн дөө. 2025-10-31 158.59.146.30
эрүүл мэнд, боловсрол, хууль зэрэг чухал салбаруудад мерит зарчим алдагдаад 35 жил болж байна. Ямар ч чадалгүй чансаагүй, хамгийн хоосон толгойтой нь эдгээр салбарт ажиллаж байна. багш нар нь гэж сурагч, оюутнууддаа гологдсог гарууд чааваас.
Нэргүй 2025-10-31 59.153.115.105
Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж, АНУ-аас АНУ-д амьдрах эрх авдаг. Монголын их эмч нар монголын, чадваргүй эмч нар мөртлөө дэлхийн эмч нартай эн зэрэгцэн цалинжих гээд байдаг нь инээдтэй. Хүн алахдаа гаргуун Монголын их эмч нарт юу ч битгий өг!
Нэргүй 2025-10-31 103.212.117.95
ковид өвчин дэлгэрч байхад л эмнэлгийн сайд хурган дарга нарын албан тушаалын дайн өнөөг хүртэл үргэлжилсээр дампжу
Зочин 2025-10-31 67.81.176.55
монгол улс сүрьеэ болон бусад нийгмийн халдварт өвчнийг устгаж хүн амын эрүүл энхийг сэргийлэхгүй бол оройтох болно
зочин 2025-10-31 202.21.109.11
Сүүлийн 20 жил мерит зарчим Эрүүл мэнд. Боловсролын салбарт алдагдсан Энэ нь Яамны сайд, их хурлын гишүүдээс хамаарч байгааг хүн бүр мэдэж байна. Ялангуяа МАН бол илүү их алдаа хийж байна. Дарга их хурлын гишүүдийн ард төлөөнийх нь хүнтй нэрийг бичвэл мөн ч урт жагсаалт гарна даа.
Нэргүй 2025-10-31 66.181.187.252
энэ өөрөө ч гэсэн мерит зарчмаар томилогдоогүй штээ, нэг гишүүн-сайдын л биет төлөөлөгч штээ шааал худлаа дүр эсгэсэн нөхөр, богино хугацаанд маш огцом баяжсан, анх жирийн багш байсан хүн хавдарт ирсэн
Нэргүй 2025-10-31 66.181.176.163
ямар хүмүүс ямар зорилгоор бүгд ажил хая. хүний амь хохирвол төр хариуц гэж эмч хүнд баймгүй болчимгүй үг хэлэв?
ахмад мэргэжилтэн 2025-10-31 202.21.121.179
эРДЭНЭХҮҮ Ч ДЭЭ ЯДУУ ӨССӨНӨӨ ГАЙХСАН ТҮҮНТЭЙГЭЭ АДИЛ СЭТГЭДЭГ чИНБҮРЭНГИЙН Л ХҮН ТИЙМ САЙН ДАРГА БАЙГААГҮЙ
Нэргүй 2025-10-31 66.181.188.155
Сайн Эмч
Нэргүй 2025-10-31 66.181.187.252
хэзээ ч эмч хийж хүн эмчилж баыгаагүй штээ, юу мэдэж худлаа юм бичдэг юм бэ дээ
Нэргүй 2025-10-31 202.126.89.129
бас л жүжигчин гар шүү, гахай шиг идэж ууж, хавдрын эмнэлгийг будаа болгочхоод, гэмгүй царайлаад л ш*** юм
Нэргүй 2025-10-31 27.123.212.86
Там там гэвч там хаана байх билээ, Тамтаггүй явбал там чинь тэр буй за. Д.Равжаа
Нэргүй 2025-10-31 66.181.190.252
өвчтөн, өвчтөний ар гэрийн сэтгэл санаа маш хүнд бдаг. эмч нар хүнлэг л байх ёстой. 22 жилийн өмнө эхнэр маань төрөх гээд 2 дугаар төрөх дээр очсон чинь нэг эмч бэлэг авсан мөртөө яг төрөх болсон чинь буруу хараад хэвтчихсэн. шөнө дунд. нэг эмч дуртай дүргүй энэ нэг юмыг төрүүлэхээс гэж билээ.Үхэх, төрөх адилхан. Огт мартадгүй юм. Одооны эмч нар арай өөр ёс зүйтэй хүнлэг болсон байх.
Иргэн 2025-10-31 64.119.31.64
Энэ эмнэлэгт 8 жил ажиллахдаа олигтой өөрчлөлт хийж чадаагүй юм биш үү, Шинэ хуучин дарга нар зүгээр л новшнууд, үйлчилгээгээ хар чааваас
Нэргүй 2025-10-31 202.21.117.178
МӨНГӨ ИХ ИДСЭН
100% 2025-10-31 202.9.46.183
Эрүүл мэнд, … байдаг бүх салбарт мерит зарчим алдагдсан. Одоо бүх юм танил тал, төрөл садан, найз нөхөд, МАН-ын харьяалал, даргын хүсэл зоргоор болж хувирсан. Үр дүнд нь улс орны бүх юмны өрсөлдөх чадвар байхгүй болсон, бүх зүйл худал хуурмаг, хуйвалдаан луйвардаан. Хамгийн хохиролтой нь гадныхантай хөл зэрэгцэн явах тухай бодоод ч хэрэггүй болсон. Одоо xятадын л идэш болно доо одоо яая гэхэв өнгөрч.
Зочин 2025-10-31 103.229.123.232
ЧИНБҮРЭН ГИШҮҮН ЭМЧ САЙД БОЛСОНООС ХОЙШ ЭМНЭЛЭГ, ЭМНЭЛЭГ ЙН АЖИЛЧДЫН ЗАН ХАРЬЦАА, ХУРДАН ШУУРХАЙ МАШ ДАЖГҮЙ БОЛСОН БАЙНА. ТҮҮНЭЭС. ӨВЧТӨНИЙГ , ҮЗҮҮЛЭХГЭЭД ОЧИЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЭМЧ НАР ЁСТОЙ НОХОЙНООС ДОР ҮЗДЭГ БАЙНА. ОДОО БОЛ МАШ САЙХАН БОЛСОН БАЙНА ШҮҮ. САЙД МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БАЙНА.
Нэргүй 2025-10-31 66.181.187.252
кк яаг уу
zochin 2025-10-31 202.55.191.194
Ер сүүлийн 30-н жилд бүх л салбар, байгууллагуудад мерит зарчим алдагдсан даа