АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын дарга Ши Жиньпин нар Пүрэв гаригт Өмнөд Солонгосын Бусан хот дахь агаарын баазад уулзлаа. Хоёр улсын худалдааны харилцаа хурцдахын хэрээр дэлхий нийт тэдний дараагийн нүүдлийг анхааралтай ажиж буй. Трамп, Ши нар хамгийн сүүлд 2019 онд уулзжээ.
Тэдний энэ удаагийн уулзалт нэг цаг 40 минут орчим үргэлжилсэн гэх боловч чухам юу ярилцаж хэлэлцсэн нь хараахан дэлгэрэнгүй гараагүй байна. Гэхдээ Хятад улс уулзалтын дараа АНУ-ын шар буурцгийн худалдан авалтыг сэргээж, ховор элементийн экспортыг үргэлжлүүлэн, фентанилын хууль бус худалдааг таслан зогсоох шийдвэрт хүрчээ. Харин АНУ хариуд нь Хятадын импортын татварыг 47 хувь хүртэл бууруулахаар тохирсон байна.
Яриа эхлэх үеэр Трамп Хятадын даргыг “Агуу улсын агуу удирдагч” гэж магтаад, “Бид маш олон зүйл дээр хэдийнэ санал нэгдсэн гэж би бодож байна. Одоо дахин хэд хэдэн зүйл дээр санал нэгдэх байх” гэжээ.
Харин Ши Жиньпин “Дэлхийн тэргүүлэгч эдийн засгуудын хооронд хааяа зөрчилдөөн гарах нь хэвийн үзэгдэл” гэж хэлсэн байна. Мөн “Салхи шуурга, сорилтуудын дундуур та бид хоёр зөв замаар явж, Хятад-АНУ гэсэн аварга том хөлгийг тогтвортой чиглүүлэх ёстой. Манай хоёр улс хамтдаа амжилтад хүрч, харилцан хөгжих бүрэн боломжтой” гэжээ.
Уулзалтаас гарч ирснийхээ дараа Трамп тэр даруй Вашингтон руу буцжээ. Харин Ши Жиньпиний цувуу Кёнжү хот руу хөдөлсөн байна. Ши Жиньпин АПЕК-ийн чуулганы хүрээнд Өмнөд Солонгост гурав хоног ирсэн билээ.
3,548.92






















































Нэргүй 2025-10-30 103.57.93.51
Хятад,Америкийн харилцааны энэ торгон мөчид л манайх Халзанбүргэдэйн Газрын ховор элементийг АНУ-руу гарга ж асар өндөр ашиг олох боломжтой бгаам шүү дээ !
Мянгад сумын төсөвт 10 дахин, Ховд аймгийн төсөвт 5 да хин, Монгол Улсын төсөвт 2-3 дахин хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бэлээхэн боломж бгаа юм шүү лээ !!!
Нэргүй 2025-10-30 66.181.161.53
ХҮЙ НЭГДЛЭЭСЭЭ САЛААГҮЙ ХОЦРОГДЧИХСОН БҮДҮҮЛЭГ ХОЙД СОЛОНГОСЫН ЦЭРГҮҮД УКРАЙНЫ ДЭВШИЛТЭТ ДРОНУУДААС БОЛЖ НЭГ Ч УКРАЙН ЦЭРГИЙН БАРААГ ОЛЖ ҮЗЭЭГҮЙ ЮМ ГЭСЭН. ДЭВШИЛТЭТ ДРОНУУДЫГ Ч ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ХОЦРОГДЧИХСОН ХОЙД СОЛОНГОСЫН ЦЭРГҮҮД ТЕХНОЛОГИЙН ХӨГЖЛӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭХГҮҮЛДЭГ ӨМНӨД СОЛОНГОС, АМЕРИК, ЯПОН ЗЭРЭГ УЛСУУДТАЙ БАЙЛДВАЛ ЛАВ АЛУУЛНА.
Нэргүй 2025-10-30 66.181.191.215
Манайх АПЕК-д нэгдэн орох бүрэн боломжтой.
Нэргүй 2025-10-30 103.168.34.133
Манай хятадын хурлийз гэгдэх улсууд хятад дэлхийн голлох улс болно 21 зуун хятадын зуун болно юань долларыг шахаж дэлхийн гол валют болно тиймээс эртхэн хятад хэл сурч хятад хүн болох бэлтгэл ээ хийж байх хэрэгтэй гээд нийгмийн сүлжээгээр коммент сэтгэгдэл бичиж уриалах болсон
Нэргүй 2025-10-30 66.181.183.168
Хөөрхий,,,,,муу орос,,,,,үнэн доошоо шаажийнээ,,,,