Японд сургуулийн орчны дээрэлхэлт дээд цэгтээ хүрчээ

Хуучирсан мэдээ: 2025.10.30-нд нийтлэгдсэн

Японд сургуулийн орчны дээрэлхэлт дээд цэгтээ хүрчээ

Японд сургуулийн орчны дээрэлхэлт дээд цэгтээ хүрчээ

Японы Боловсролын яамны мэдээлснээр, 2024 оны санхүүгийн жилд тус улсын сургуулиудад үе тэнгийн дээрэлхэлтийн үзүүлэлт дөрөв дэх жилдээ дараалан өндөр гарчээ. Тайланд дурдсанаар, өнгөрсөн оны гуравдугаар сар хүртэл нийт 769,022 сургуулийн орчинд дээрэлхүүлсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, бага сургуульд 610,612 тохиолдол, дунд сургуульд 135,865 тохиолдол, ахлах сургуульд 18,891 тохиолдол, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд 3,654 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх санхүүгийн жилтэй харьцуулахад 36,400-аар өссөн үзүүлэлт юм. Сурагчдыг дээрэлхсэн тохиолдолд сургуулиуд хэрхэн арга хэмжээ авдаг талаар тодруулахад:

  • 61.2 хувь нь сурагчийн эцэг эх, асран хамгаалагчид мэдэгдсэн,
  • 55.9 хувь нь сурагчийг хохирогчид уучлал гуйхыг шаардсан,
  • 4.2 хувь нь захирал эсвэл орлогч захирал асуудлыг шийдвэрлэсэн гэжээ.

Мөн яамны мэдээлснээр, амиа хорлох, сургуулиасаа гарах зэрэг ноцтой тохиолдлууд өмнөх жилээс 99-өөр нэмэгдэж, нийт 1,405 болсон нь мөн адил дээд түвшинд хүрчээ. Тэдгээрийн 30 орчим хувь нь анхны хариу арга хэмжээ дутмаг, эсвэл тухайн сургууль нь дээрэлхэлтийг мэдээгүй байсантай холбоотой байв. Цахим дээрэлхэлтийн тоо мөн 2,600 орчмоор өсөж, нийт 27,300 гаруй тохиолдолд хүрсэн байна. Боловсролын яамны албан тушаалтан Рёэй Чижиива хэлэхдээ, "Цахим дээрэлхэлт илрэх үедээ аль хэдийн маш ноцтой хэмжээнд хүрсэн байдаг. Иймээс бидний хамгийн том сорилт бол тэднийг эрт үе шатанд илрүүлэх явдал юм” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж