"Багш нарын цалинг нэмэх хоёр талын тооны зөрүү хол байна"

Хуучирсан мэдээ: 2025.10.30-нд нийтлэгдсэн

"Багш нарын цалинг нэмэх хоёр талын тооны зөрүү хол байна"

"Багш нарын цалинг нэмэх хоёр талын тооны зөрүү хол байна"

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


Тэрбээр "Багш нарын цалинг ирэх жил гурван сая төгрөгт хүргэх асуудлыг хугацааны хувьд уян хатан зохицуулалт хийх шаардлагатай байгаа. Яг ирэх нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдүүлнэ гэвэл Боловсролын салбарын цалингын төсвийг 2.2 дахин нэмэгдүүлсэн зүйл болно. Багш нарын үйлдвэрчний эвлэлээс янз бүрийн санал ирүүлсэн байна лээ.

Миний хувьд хөрөнгө оруулалтаас шууд хасах гэхээс илүүтэй нийт дүнгээс 10 орчим хувь хасаад, цалин нэмэхэд зарцуулбал яасан юм бэ гэдэг байр суурьтай байгаа. Ялангуяа тойргоос сонгогдсон гишүүд хөрөнгө оруулалаас хасахгүй гэдэг байр суурьтай байгаа. Гэхдээ зарчмын зөрүүтэй саналууд унасан ч гэсэн дахиад хураагдана. Энэ асуудлаар гишүүдийн хооронд хүртэл нэлээд маргаан өрнөж байна. Үүнийг эргээл ажлын хэсэг хянаж, зөвшилцөлд хүрэх шаардлагатай.

Миний хувьд багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Яагаад гэвэл жил бүр цалин нэмэгдүүлнэ гэсэн хамтын хэлэлцээр бий. Үүний дагуу жил бүр тодорхой хувиар цалин нэмэх зарчмын тохиролцоо байсан. Харамсалтай нь 2025 онд 6 хувиар нэмээд, 2026 оны төсөв дээр огт нэмэхгүй гээд ороод ирэхээр энэ хүмүүс чинь хамтын маргаан үүсгэж ажил хаях байдал руу орж байгаа юм. Багш нарын цалинг нэмэх хоёр талын тооны зөрүү хол байгаа учраас зөвшилцөж, хэлэлцээрээ хурдан байгуулах шаардлагатай байна.

Төсвийн төслийн тухайд байнгын хороод хуралдаж, ажлаа үргэлжлүүлж байна. Одоо харин төсвийн ажлын хэсгийг л хүлээж байна. Байнгын хороон дээр маш олон зарчмын зөрүүтэй санал гарч байна. Үүнийг ажлын хэсэг маш сайн зангидаж ажиллахгүй бол төсөв, төсөв биш болж магадгүй байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж