Р.Сэддорж: Өмнөговийнхон энэ өвөл хөлдчихгүй юмсан гэж залбирч байна

Р.Сэддорж: Өмнөговийнхон энэ өвөл хөлдчихгүй юмсан гэж залбирч байна

Р.Сэддорж: Өмнөговийнхон энэ өвөл хөлдчихгүй юмсан гэж залбирч байна

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Үндэсний баялагийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл орж ирж дэмжигдсэн. Энэ бол Тавантолгой орд газар, тэр дундаа Эрдэнэс Тавантолгойн том лицензийн одоо ашиглагдаагүй байгаа бусад газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн Баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлж, Баялагийн сангийн хуулийн бусад зорилгууд хэрэгжих тухай асуудал юм. Биржийн тухай хуулиар явах ажил. Уг асуудалд оффтейк болоод шууд гэрээ байгуулах асуудал байхгүй гэдгийг Засгийн газраас оруулж ирсэн. Уг санал Эдийн засгийн байнгын хороогоор орж дэмжигдсэн. Удахгүй УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудал орно.  УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Бадамсүрэн нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч байнгын хороодын хуралдаанаар хэлэлцээгүй хойшлууллаа. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын санаачилсан Түр хороо байгуулах тогтоолыг УИХ-ын гишүүн Р.Батболд хэлэлцэх асуудлаас хасах горимын санал гаргаж дэмжигдсэн тул байнгын хорооны хурлаар хэлэлцэгдээгүй. Тийм учраас мөн өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх товтой байсан ч хэлэлцсэнгүй. Тиймээс дараа долоо хоногт орно гэсэн үг.

Улсын нэгдсэн төсөв арваннэгдүгээр сарын 15-нд батлагдана. Энэ үеэр Өмнөговь аймаг бонд гаргах эрхийг улсын төсөвт оруулж баталсаны дараа цахилгаан станц барих ажил Худалдан авах ажиллагааны хуулийн дагуу эхэлнэ. Өөрөөр хэлбэл, 500 тэрбум төгрөгөөр 50 Мвт-ын цахилгаан станц барих юм.Ойролцоогоор хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн. Бодит байдал дээр улсын хэмжээнд хамгийн их нүүрстэй, хамгийн их баялагтай хэрнээ Өмнөговь аймгийн Даланзадгад хот хөлдөх өндөр магадлалтай, халаалт авсан айл өрхийн дулаан хангалттай хэмжээнд очихгүй байна.Одоогийн ашиглаж байгаа цахилгаан станц 1998 онд ашиглалтад орсон. Ашиглах хүчин чадлаасаа хэтэрсэн. Энэ өвөл хөлдөхгүй өвөлжчих юм ёсан гэж иргэд залбирч байна. Шинээр баригдах орон сууцнуудыг дулаанаар хангах боломжгүй байгаа. Гэтэл Өмнөговь аймагт шинээр оршин суухаар очиж байгаа иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-10-30 59.153.87.54

Өмнөговь сайн аймаг . Өөрөөсөө гадна Увс, Хөвсгөл мэтийн өөрийгөө авч явж чаддаггүй аймгуудыг тэжээдэг

Avatar

Нэргүй 2025-10-30 202.55.188.84

tatvaraar usviig tejeeh ch yahav. omnogoviin nuursnii ord, mashin teevruudiin ard asar olon uvsiin MAH in gishuud darga said nar bdg gj sonsson. er n uvs geltgui gsihuudiin mongo hiij iddeg gants gazar. adgiin amitad ene gishuud

Avatar

Нэргүй 2025-10-30 66.181.176.27

тэнэг с**

Avatar

Нэргүй 2025-10-30 202.126.88.195

Zalbsrlaa ch gex shig ene muu luivarchin xudlaa svr dsnzandajad .zailaa chi

Avatar

Зочин 2025-10-30 202.126.89.135

Одоо л гэнэт ухаан орж гэнэ, энэ өөрөө аймгийн засаг байсан биз дээ, тэгэхдээ юу хийж гийгүүлсэн юм бэ, нүүрсний хулгай л хийсэн байх

Avatar

Нэргүй 2025-10-30 103.57.93.155

Энэ нүүрсний хулгайчийн буцааж татаач. тэнэг пиздаа.

Avatar

Зочин 2025-10-30 202.9.46.214

ЭХЯ, ОРОН орон нутгийн удирдлага юу хийж байсан юм. тэд ямар ч асуудалгүй учир дуугүй л байсан байгаа шүү дээ. Ямар эрх ашиг хөндөгдөж байгаа юм бол

Avatar

Нэргүй 2025-10-30 66.181.188.20

Энэ хүн маань зүгээр үү, ийм асуудлаа хавар зун яагаад ярьж хэлдэггүй юм. Тэгээд бусад бүх аймгуудыг бодвол хамгийн өндөр татаас өгдөг бас уул уурхайн ашиг орлого гээд иргэд нь нилээдгүй зүйл хүртдэг аймаг биз дээ, мөн өмнө нь УИХ д олон ч алдартангууд сонгогдсон, ядаж л энэ талын баримт бичиг зөндөө л байгаа байх. Одоо байгаа аймгийн засаг нь бас яагаад юу ч дуугардаггүй юм.. Битгий ийм тэнэг байдлаар тунхаглаж байгаа ч

Avatar

Зочин 2025-10-30 162.229.191.188

Сонгуул болохоор л Таван толгойн цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулснаар Оюутолгойн Хятадад төлж байгаа 150сая долларыг Монголдоо үлдээнэ гэж мөн ч олон жил ярьсан даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж