БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах гэж буй Үндэсний урлагийн их театрын цогцолборыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт байгуулахаар урьдчилан төлөвлөжээ. Энэ асуудлыг хоёр улсын ерөнхийлөгчийн түвшинд ярилцсан гэж нийслэлийн удирдлагууд мэдэгдэж байгаа ч урьдчилсан төлөвлөлт хэмээн тодорхойгүй байдлаар тайлбарласан нь олон нийтийн итгэлийг сулруулж байна.
Нийслэлийн хамгийн ногоон, хамгийн эмзэг экосистемтэй бүсэд Хятадын компани барилга барина гэх мэдээлэл гарсны дараа олон нийтийн сүлжээнд “Цэцэрлэгт хүрээлэнг хамгаалъя” гэсэн хаштагтай уриалгууд олширсон. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зарим төлөөлөгч ч үүнтэй холбоотойгоор эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол зөвхөн амралт, зугаа цэнгэлийн газар биш, харин нийслэлийн ундны усны хамгаалалтын бүс. Тэнд 20 гаруй гүний худаг байрлаж, Улаанбаатарын хүн амын ундны усны тодорхой хувийг хангадаг гэж Нийслэлийн Байгаль орчны газар мэдээлсэн байдаг. Энэ бүсэд томоохон барилга байгууламж барих, газар ухах, авто зам, зогсоол байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулбал хөрсний бүтэц, усны урсгал, экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулна. Нэгэнт ундны ус бохирдвол дахин цэвэршүүлэхэд хэдэн арван жил шаардагдана.
Үндэсний урлагийн их театр нь Монголын ардын урлаг, соёлын үнэт өвийг дэлхийд сурталчлах чухал төв байх ёстой. Гэвч урлагийн ариун нэрийг барьж, ундны усны эх үүсвэр дээр Хятадын компаниар бетон цутгуулах нь урлагийн ариун зорилго, үндэсний ухамсарт үл нийцнэ. Урлаг бол байгальтайгаа хамт оршиж байж амь ордог зүйл.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол хотын амьсгалж буй уушги л гэсэн үг. Тэнд иргэд амардаг, салхилдаг, хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Жил бүр нэг сая гаруй хүн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амарч, дугуй унаж, гүйж, спортоор хичээллэдэг гэх судалгаа бий. Учир нь бид үүнийг хотын утаа, дуу чимээ, хэт барилгажилтаас түр ч болов зугтах ганц боломж гэж үздэг. Хэрэв тэнд 40 га талбайг хамарсан цогцолбор баригдвал олон мянган автомашин, дуу чимээ, агаарын бохирдол, хог, бохир ус нэмэгдэнэ. Цаашлаад хөрсний чийг хатаж, усны урсгал хаагдаж, цэцэрлэгт хүрээлэнгийн экосистем нурж унах эрсдэлтэй.
Үндэсний урлагийн их театрын шинэ барилга нь 800 орчим хүний суудал бүхий найрал хөгжмийн тоглолтын танхим, 1500 хүний суудал бүхий дуулалт жүжиг, бүжгэн жүжгийн тоглолтын танхим, 2500 орчим хүний суудалтай бүх төрлийн тоглолт, үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой танхимтай байна гэдгийг албаныхан өмнө нь танилцуулж байв. Монголд урлагийн шинэ ордон хэрэгтэй нь маргаангүй үнэн. Гэвч урлагийг хөгжүүлэх нэрийн дор ундны ус, ногоон бүс, байгаль орчныг золиослох нь зөв шийдэл биш. Үүний оронд олон нийтийн арга хэмжээний гол цэг болсон Хүй долоон худаг нь илүү оновчтой сонголт юм. Тэнд ундны усны хамгаалалтын бүс байхгүй, газар нутгийн нөөц хангалттай, дэд бүтэц хөгжиж байна. Хүй долоон худагт баригдсан урлагийн их театр байгальд дарамт учруулахгүйгээр үндэсний бахархлыг илэрхийлж, аялал жуулчлал, соёлыг нэгэн цэгт төвлөрүүлж чадна.
Ус бол амьдралын эх, харин урлаг бол тэр амьдралыг урамшуулж өгдөг сүнс. Усгүй бол урлаг ч, улс ч оршихгүй. Тиймээс урлагийн нэрийн өмнөөс ундны усны эх үүсвэрээ золиослох нь соёлын хөгжил биш ухамсрын доройтол болно. Үндэсний урлагийн их театрын шинэ өргөө цэвэр усны хамгаалалтын бүсэд бус, байгальтайгаа эвтэй, ирээдүйгээ хамгаалсан газар сүндэрлэх ёстой.
3,548.92






















































GAZRAA AV 2025-10-30 103.229.122.235
BAS TER MCS -D UGSUN GAZRAA BUTSAAJ AVAH HEREGTEI BAINA
ENGINEER 2025-10-30 103.229.122.235
BOLOHGUI GANDANGIIN DENJIIG CHULUULJJ BAIGAAD BARI SAIKHAN TOKHIRNO
Харамсагч 2025-10-30 122.201.31.131
Хуучин барилгуудыг нурааж барих хойд чиглэлд уул руугаа нуруу үер ус газар хөдлөлт хүчтэй салхи зэргээ хамгаалж угаарь утаагаа бодож настай юм хийгээч наймаачдаа урлагын театр ттөв юм бол богд ууландаа бариач төрд мэдэл нь байгаа.
соён гэгээрүүлэх ордон маань амь бөхтэй настай байх ёстой шүү баастай бүдүүн гэдэсний жаргал хөөсөн наймаачдаа
Нэргүй 2025-10-30 103.212.163.226
УБ-ын ундны усны эх үүсвэр дээр барина гэдэг нь яаг яах гэж бгаан билээ. аажмаар хордуулах бодис хийж эргүү тэнэг зомби болгочих юм уу. ёстой тэнд газар өгч болохгүй шүү.
Нэргүй 2025-10-30 203.91.115.55
Хамгийн гол нь энэ чинь эрх баригчдын цавчаа, хулгай байхгүй юу.
Иргэн 2025-10-30 103.168.34.56
хүй 7худагт хийгээчээ.газаргүй биш яагаад хотоо тэлэхгүй шавсан дээрээ баасан др суусан ялаа шиг шавна бэ.хотыг сайн тэлж 61гарам,налайх гд тэлэх
Zochin 2025-10-30 103.168.34.38
Заавал театр барих шаардлага байхгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол УБ хотын ганц үлдсэн ногоон байгууламж шүү. Бид цэцэрлэгт хүрээлэнгээ хамгаалах хэрэгтэй. Төр газар олж чадахгүй бол театр барихаа болино л биздээ.
Зочин 2025-10-30 103.229.122.148
Нөгөө байгаль хамгаалагчид хаачсан бэ Дуугараач Энэ театрыг ямар мөнгөөр барих пм Бас л зээлээр үү
Нэргүй 2025-10-30 66.181.180.242
УС НЭГДҮГЭЭРТ БАЙЛГҮЙ ЯАДГИЙН БЭ.УС РУУ ДАЙРЧ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НЭРТЭЙ МӨНГӨ УГААЛТАА БОЛИХГҮЙ БОЛ НЕПАЛДАЖ МАГАДГҮЙ ДЭЭ.БАРИЛГЫН АВИЛГАЧИД Л АЖИЛ АВЧ ХЭДЭН ИХ НАЯДААР НЬ АВАХ НЬ Л ДЭЭ
zochin 2025-10-30 80.240.196.163
uul n bas bxad iluudexgui l de. mongoliin urlag soeliig gadniixand bolon dotoodiin uzegchid uzuulj sonirxuulna gdg bol mash tom ov soelig teej uldeej bn gej oilgoj bn. gexdee bairshil n bol unexeer nudee oloogui gej xaragdaj bn. ene ordoniig chinggisiin khuree orchimd bval zugeer yum shig sanagdaj bn.
Нэргүй 2025-10-30 66.181.180.242
ацны урлаг соёл вэ.хаана ч барьж болно газар чөлөөлөөд барихгүй юу.УС БОЛ ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ.
Нэргүй 2025-10-30 202.21.107.43
Элэнцгийн чинь Урлагийн Театр больж үз Энэ тийм чухал уу мөнгө угааж чавчаа хийх л ажил биз нэг л их бүтээн байгуулалт хийх гэсэн хүн байхым даа энэ чөтгөр НЯНГАР
Нэргүй 2025-10-30 66.181.186.171
Захиалгаар мөнгө өгч бичүүлсэн бн , театр хэрэгтэй…
Нэргүй 2025-10-30 66.181.180.242
ус уу театр уу гэвэл мэдээж ус шүү дээ мянга асуусан ч ус.УС БОЛ АМЬ АМЬДРАЛ ӨМХИЙ БАРИЛГААР ЯАДГИИЙН
зочин 2025-10-30 103.11.193.178
Энэ газар дээр чинь аль социализмын үед 30-40 жилийн өмнө ч газар олгож байшин барилга бариулж байгаагүй. Хотын цэвэр ундны эх үүсвэрээ хамгаалах зорилгоор дотоодын цэргийн онцгой хамгаалалт /бутикнууд л байдаг байсан. Ямарч бодлого төлөвлөлт байхгүй, зүгээр л чихээд байх юмаа!
Zochin 2025-10-30 103.212.162.53
End Teatr barij bolno gej bodoj baina. Tsetserlegt hureelend iim zuil baihad yagaad bolohgui gej
Буянхүү.Д 2025-10-30 122.201.23.83
Туу л гол буюу хотын өмнүүр урсаад өнгөрч байгаа бохирдсон ус Ундны усны эх үүсвэр биш ээ. Өөөр тайлбар алга уу?
Зочин 2025-10-30 103.212.116.242
өөрсдөө юуч барьж хийж чадахгүй юм чинь хүний хийснийг л авна шүүхдээ
Нэргүй 2025-10-30 66.181.191.210
Эсэргүүцэж байна. Театр хангалттай байгаа. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барь.
иргэн 2025-10-30 66.181.180.130
ОДОО БОЛИО УУХ УСТАЙ МИНЬ ҮЛДЭЭ
Нэргүй 2025-10-30 202.70.43.34
МОЛЛИВУУД МОНГОЛИА ….
aimaar at zeregtsen@ yildberlyy,oynctrt 2025-10-30 169.133.250.253
YMXII YNErTEJ Tyshr
MANGAr glgadni OCXUUX 2025-10-30 169.133.250.253
CUUOX
barulguin ezen,Zaxiramj,dizainbr. 2025-10-30 169.133.250.253
safegl Wr dampyyryylsan chuni syygyi bolconymbx.
NGL ataat bainguin Xylgai gemtwr byleglelidtp 2025-10-30 169.133.250.253
t
Нэргүй 2025-10-30 66.181.164.23
Үлдсэн жаахан газарыг нь юуны ч хамаагүй нэр барин шааааж зай завсар булан тохойд нь орон сууц барьж зарах гэсэн улс төрчдийн л ээлжит оролдлого. Яаж ч бодсон болохгүй 100 хувь эсэргүүцнэээ
Нэргүй 2025-10-30 202.126.88.66
Эсэргүүцэж байна.. Театр гээд дараа нь тойроод нил орон сууц барина даа. Зайсангийн бурхан багшийн хөшөө шиг л юм болно доо.
Нэргүй 2025-10-30 202.55.191.130
ТӨВ АЙМАГТ БАРИАЧ ТЭНЭГ ГАРУУД ВЭ
Нэргүй 2025-10-30 202.55.191.130
ӨӨР ГАЗАР БАРИХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ, ГАЗАР МУНДСАН БИШДЭЭ
can't clean BOLJEBEK BZCTgl;ymxuigeerznamitn 2025-10-30 169.133.250.253
Xynui yumuig baliar bolgoj,blokloj bnshy,gyilagchNZ,
И 2025-10-30 66.181.176.227
Үндэсний театрын хуучин барилгыг гадна дизайныг өөрчлөлгүй шинэчилж хашаанд орсон МСС – н оффис, пивоны баарыг зайлуулж бусад шаардлагатай заал, танхимыг байгуул.
Зочин 2025-10-30 202.131.230.163
Яг энд эх үүсвэрийэ цооног байгаа юм уу? тэхдээ тулвал ундны усны эх үүсвэр дээр цэцэрлэгт хүрээлэн ч байх учиргүй. Тиймээс иргэдийн ундны эх үүсвэрт нөлөөлөхгүй гэж харагдаж байна. ҮУТ-ын барилгын зураг гоё зураг бна. Барих л хэрэгтэй.
зочин 2025-10-30 103.11.193.178
ямар их мэдэмхийрэгч вэ. яг ийм юм мэдэхгүй Нямбаатар мэтийн хүмүүс улс эх орныг ирээдүйг баллах юм даа
И 2025-10-30 66.181.176.227
энэ хотод цэцэрлэгт хүрээлэн х****л хүрсэх а тай л байх юм. Хүүхдийн паркийг маань хэсэг хэсгээс нь зулгаасаар. Одоо ганц сайхан ундэсний нэртэй цэцэрлэгээ бетондохоор шийдээ юу ?
Нэргүй 2025-10-30 66.181.183.177
Энэ ордоноо Дархан хотод бариачээ….
Нэргүй 2025-10-30 66.181.182.110
ХАМГИЙН НЭГДУГЭЭРТ УСАН ЦАХИЛГААН СТАНЦАА БАРИАЧЭЭ БУСАД НЬ 10 ЖИЛ ХУЛЭЭСЭН Ч БОЛНО ХАМАГ ХУН ХУЧ ХОРОНГО МОНГОО УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХАД ЗАРЦУУЛААЧЭЭ
Нэргүй 2025-10-30 66.181.164.211
Эсэргүүцэж байна!!!! Урлагын ордонгоор яадын, уух устайгааа жоохон ч гэсэн зай талбай, агаартай бамаар байнаааа
Нэргүй 2025-10-30 66.181.189.201
Усаа хордуулдаг ийм малнуудыг эргүү хотынхон бид л сонгосон. Одоо удахгүй уух усгүй үхэх юм байна
Нэргүй 2025-10-30 124.158.126.132
эсэргүүцэж байна, яасан ч болохгүй
Кса 2025-10-30 202.126.89.227
Улаанбаатарын цэвэр усны ундарга хотоос 50 км-т байдаг юм шүү дээ, балай орнууд аа. Эргүүтээд байгаа газрын ойролцоо татан дамжуулах насос шахуургын станц нь л байдаг юм.
зочин 2025-10-30 103.11.193.178
50км хүрэхгүй зайгаар урсаж өнгөрч байгаа Туул гол чинь УБ хотын ундны эх үүсвэр шүү дээ.
Ундарга л цэвэр байвал болоо юу тээ!?
Зочин 2025-10-30 103.229.123.232
Энэ ч тийм сайн юм бишдээ ЦЭВЭР УСНЫ САНГИЙН ТАРХИН ДЭР ЯАВЧ ЗӨВӨӨРЧ БОЛОМГҮЙ ЗҮЛ ШҮҮ
Тэнэглэл 2025-10-30 150.228.177.14
Сошиалаар хооллогсдын тэнэглэл. Усны төвшины дээд хязгаар хэдэн метр вэ? . Усны эх үүсвэр рүү тэгээд ямар бодис шахах гээд байгаа ийн.Тэрийгээ танилцуулсан юмуу.
Театр баригдах төсөв мөнгийг л хянах болохоос биш шал өөр зүйл рүү албаар анхаарал хандуулаад цаанаасаа л***р сошиалчид
хөөрхий 2025-10-30 202.179.15.114
хэрэв чин УБ хотод төрсөн, энэ хотод амьдардаг бол – чиний гудардаг усны эх үүсвэр, гүний худагнууд байдаг газар. Хэрэв УБ төрж өсөөгүй, хөдөө цагаачлан ирсэн бол хоноцын сэтгэлээр хандах нь аргагүй ээ.
т1 2025-10-30 150.228.177.14
УБ хотын усны эх үүсвэр зөвхөн энд байдаггүй юмаа. Албаар төсөв, хөрөнгөнөөс нь холдуулж нүдийг чинь хуруугааар цоолж байхад итгээд суудаг мояа вэ
Нэргүй 2025-10-30 59.153.113.105
НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АВИЛГАЧИД УНДНЫ УСНЫ ЭХ ҮҮСВЭР ДЭЭР БАРИЛГА БАРЬТЛАА ГАЗАР ЗАРЖ ДУУСГАЖЭЭ ДЭЭ
зочин 2025-10-30 192.82.64.153
чингэлтэй, сүхбаатар дүүрэгийн хойд хэсэгт бариа утаа багасна
Нэргүй 2025-10-30 59.153.114.199
НАРАНХҮҮГЫН ДҮНЖИНГАРАВЫН ЗҮҮН ТАЛЫН ГАЗРЫГ АВАЧЭЭ АВИЛГА ӨГӨД ӨГӨХГҮИ БАИГАМУ НАРАНТУУЛ АВИЛГА ӨГӨД НҮХЭРГҮИ БОЛСОН СУРАГ БАИНА
Нэргүй 2025-10-30 103.168.34.132
Танай сайт анх удаа хүн ардынхаа төлөө дуугарлаа. Баярлалаа. Чандмана эрдэнээ зугаа цэнгэлийн шавар дагзаар солиж юу хийх вэ дээ. Нямбаатараа зүгээр л байгаараа х*******н тавиул шээсээ !!!