"Nvidia" компани "AI" салбар болон АНУ-ын хөрөнгийн зах зээлд үүссэн өсөлтийн ачаар дэлхийн хамгийн анхны таван их наяд ам.долларын үнэлгээтэй компани болжээ. Ердөө гурван сарын дотор үнэлгээ нь нэг их наяд ам.доллараар нэмэгдсэн байна. Олон улсын валютын сангийн (IMF) мэдээлснээр, "Nvidia"-ийн үнэлгээ нь одоо Энэтхэг, Япон, Их Британи зэрэг орны эдийн засгаас ч өндөр болсон. Тус компанийн "AI" чипийн эрэлт хэрэгцээ асар их байгааг энэхүү өсөлт харуулж байгаа юм.
Тухайлбал, "Nvidia"-ийн нэгж хувьцааны үнэ Лхагва гаригт 207.86 ам.доллар хүрч, компанийн нийт үнэлгээ 5.05 их наяд ам.долларт хүрсэн.
Гэхдээ 2023 оны эхэн үеэс л эхлэн тус компанийн "AI" технологийн хөгжил эрчимтэй хөгжиж эхэлснээр үнэлгээ тогтмол өссөн байна. АНУ-ын хөрөнгийн зах зээл ч мөн адил "AI" хөрөнгө оруулалтын өсөлтөөр дээд түвшинд хүрээд байна. "Nvidia"-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуан саяхан 500 тэрбум ам.долларын чипийн захиалга хүлээн авснаа мэдэгдсэн. Түүнчлэн "Nvidia" компани "Uber"-тэй хамт роботакси хөгжүүлэх, "Nokia"-тай "6G" технологийн чиглэлээр ажиллах, АНУ-ын Эрчим хүчний яамтай хамт долоон шинэ "AI" суперкомпьютер байгуулахаар төлөвлөжээ. "ChatGPT"-ийн эзэмшигч "OpenAI" ч мөн "Nvidia"-ийн чип дээр тулгуурладаг. Улмаар "Nvidia" нь "OpenAI"-д 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Ингэснээр хүчирхэг "AI" дата төвүүд байгуулж, тооцооллын чадварыг нь нэмэгдүүлэх гэж зорьж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Nvidia" болон тус компанийн захирал Хуангыг гайхалтай хүн хэмээн магтжээ.
Трамп өөрөө "Nvidia"-ийн 1.3 сая ам.доллар хүртэлх үнэлгээтэй хувьцаа эзэмшдэг.
Мөн тэрбээр Хятад руу тус компанийн сул хувилбар бүхий чипийг зарахыг зөвшөөрч магадгүй гэж хэлсэн нь хувьцааны үнэд эергээр нөлөөлсөн гэж үзэж байна. "Nvidia"-ийн энэхүү түүхэн амжилт нь "AI" технологи дэлхий дахиныг өөрчилж буйг харуулж байна. "Apple" компани 18 жилийн өмнө "iPhone"-оо танилцуулж, дэлхийн анхны гурван их наяд ам.долларын үнэлгээтэй компани болж байсан. Гэхдээ "Nvidia" уг амжилтыг давуулж, түүхэнд бичигдэж байна.
3,548.92






















































Нэргүй 2025-10-30 66.181.161.53
Японы эдийн засгаас хүртэл илүү гарчихдаг бас л аймаар байна шүү.
зочин 2025-10-30 202.126.91.68
Яаа яаяаа … Монгол улсаас хэд дахин ч том кампан юм дээ …
Нэргүй 2025-10-30 66.181.184.115
Дэлхийгээс….гээч ! Хамгийн ядуу орны иргэн байж хамараа сөхөөд нэмэргүй шүү !!!
xydalchid 2025-10-30 169.133.250.253
officni,workery idto.
izy.
galzyy bainguin Xylgai Nyraalt/trakniCOXbarsyk? 2025-10-30 169.133.250.253
Xashaand gadni Tubyyd CJNr OCT , COX barsykm
Xylgaich mede buchij,transhaani,XOT Ijil BUrUU
Opugry 2025-10-30 169.133.250.253
– ~ touch screen, dapaltmx.