Хуурамч нэхэмжлэл илгээж, иргэдээс нэмэлт төлбөр авсан зөрчлийг илрүүллээ

Хуурамч нэхэмжлэл илгээж, иргэдээс нэмэлт төлбөр авсан зөрчлийг илрүүллээ

Хуурамч нэхэмжлэл илгээж, иргэдээс нэмэлт төлбөр авсан зөрчлийг илрүүллээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/ нь гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, даатгуулагчдад чанартай тусламж, үйлчилгээ хүргэх, эрх ашгийг хамгаалах зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус газар дээрх хяналт, шалгалт хийн ажилладаг. Энэ хүрээнд 2025 оны гуравдугаар улирлын байдлаар 30 лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага, 19 эмийн санд төлөвлөгөөт хяналт, шалгалт хийжээ.

Даатгуулагчийн гомдол, мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор 13 лавлагаа шатлалын байгууллага, хоёр эмийн санд төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийгээд байгаа аж.

Хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлийг дурдвал, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн төлөвлөгөөт хяналт, шалгалтаар тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах хүний нөөц болон тоног төхөөрөмжийн шаардлага хангалтгүй, нөөц хангалтгүй болсон тухайгаа гэрээний үүргийн дагуу мэдэгдээгүй зөрчил илэрсэн байна. Үүнээс гадна даатгуулагчдыг хэвтэн эмчлүүлж байх хугацаанд гаднаас эм тариа, эмнэлгийн хэрэгсэл өөрийн зардлаар авахуулсан, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/-ийн тогтоол, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан гэрээнд зааснаас өөрөөр нэмэлт төлбөр авсан зэрэг зөрчлүүд илэрсэн талаар албаныхан мэдээлсэн юм.

Эмийн сангуудад хийсэн хяналт, шалгалтаар тусгай зөвшөөрөл дээрх хаяг байршилдаа үйл ажиллагаа явуулаагүй, даатгалаар хөнгөлөх эмийн нөөц хангалтгүй, “Эмийн санд тавих нийтлэг шаардлага” MNS 5260:2015 стандартын дагуу хүний нөөцийг бүрдүүлээгүй, эмийн сангийн нөөцийн өрөөний хаягжилт хангалтгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Түүнчлэн нэр бүхий эмийн сангуудад хуурамч жороор нэхэмжлэл илгээн даатгалын сангаас 56 сая төгрөгийн санхүүжилт авсан, хөнгөлөлттэй эмийн оронд ижил үйлчилгээтэй гэх сүлжээний бүтээгдэхүүн орлуулан өгсөн зэрэг зөрчил илэрч холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-30 202.55.191.130

aljiindo

Avatar

иргэн 2025-10-30 59.153.84.210

нэрийг нь зарлах хэрэгтэй иргэд очиж үйлчлүүлэхгүй бх хэрэгтэй, Монголд эмийн сан хамгийн ашигтай бизнес юм биш үү? байр болгоны доор нэг эмийн сан,

Avatar

Зочин 2025-10-30 103.229.123.232

Хувийн эмнэлагүүд бидний ЭМД-ААС маш их мөнгө идэж бсан шүү ямар эмчилгээ хийгээгүй нэг эм өгөөгүй зүгээр худлаа даралт үзсэн болоод баахан худлаа өвчиний тухай ярьж бичсээр байгаад өгөөгүй эм тарианыхаа нэрүүдийг бичиж зоогоод биднийг гаргадагт эр бүрд ЭМД аас мөнгө хусдаг шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж