Монголчууд тэр дундаа засаг төр барьж байгаа, барьж байсан үе үеийн сайд, дарга нар хэлж, ярьж, санаачилсан ажлаа хийдэг байсан бол бид өнөөдөр өчнөөн үйлдвэр цаашлаад дүүжин тээвэр, метро гээд том бүтээн байгуулалтуудыг хийчих байлаа. Гэтэл хийж бүтээе гэхээс илүү сонгуулиас сонгуулийн хооронд хэнд ч тал алдахгүй байхыг хичээхийн зэрэгцээ халаасаа түнтийлгээд, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигладаг жишиг нэгэнт тогтчихлоо. Нэг үгээр хэлбэл, нэг дарга нь санаачлаад хэчнээн тэрбум, их наяд төгрөг зарцуулаад ажил эхлүүлдэг ч нөгөөх нь гарч ирээд үгүйсгэж ажлыг нь зогсоодог. Энэ мэт үргүй зардал гаргаж хэдэн тэрбум төгрөг салхинд хийсгэж өнөөдрийг хүртэл дуусаагүй төслүүд маш их байна.
"АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК" ЦОГЦОЛБОР БАРИНА ГЭЖ ОДООГООС 15 ЖИЛИЙН ӨМНӨ ЯРЬЖ БАЙВ
Тухайлбал, 2010 онд Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах зорилготой “Аж үйлдвэрийн парк” цогцолбор барих асуудал яригдаж улмаар 2013 он гэхэд барьж эхлээд 2018 онд ашиглалтад оруулна гэж байсан. Тус бүтээн байгуулалтыг бий болгосноор нүүрс, зэс, нефтээ боловсруулж экспортлох боломжтой болж эдийн засагт асар үнэтэй хувь нэмэр оруулна гэж тухайн үедээ тооцоолж байв. Уг Аж үйлдвэрийн парк барих саналыг УИХ-ын гишүүн Х.Баттулга 2008-2012 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байх үедээ тухайн үеийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дэмжүүлсэн байдаг. Ингээд 2012 онд цогцолборын ажил эхлэх үеэс Хүнс хөдөө аж ахуйн сайдаар Х.Баттулга ажиллаж байсан бөгөөд Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу тэрбээр аж үйлдвэрийн цогцолборын бүхий л ажлыг хариуцаж байсан. Энэ хүрээнд энэ ажилд өөрийнхөө хүмүүсийг томилон ажиллуулсан. Тухайлбал, хувийн туслах нь байсан Г.Түвшинжаргалыг яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтнээр ажиллаж байхад “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийн байгаль орчны төлөв байдлын, нийгэм эдийн засгийн суурь судалгаа, үнэлгээ хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилсон.
Улмаар дээрх цогцолборын хүрээнд “Коксын үйлдвэр”, “Хар төмөрлөгийн үйлдвэр”, “Нүүрс хийжүүлэх үйлдвэр, “Зэс хайлуулах үйлдвэр”, “Барилгын материалын үйлдвэр”, “Газрын тос боловсруулах үйлдвэр”-үүд баригдана гэж байсан юм. Ингээд тус цогцолборт 2013 онд улсын төсөв болон Хөгжлийн банкны санхүүжилтээр нийт 26 тэрбум төгрөг олгосон байна. “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчит компанийг татан буулгах Засгийн газрын тогтоол 2018 оны нэгдүгээр сарын 10-нд гарч байжээ.
ЕСӨН ЖИЛ ЯРИГДСАН ДҮҮЖИН ТЭЭВЭР ТӨСӨЛ
Анх 2014 онд, Дүүжин тээвэр байгуулах санаачилга гарч 2019 онд С.Амарсайхан хотын дарга болж тухайн үедээ дүүжин тээврийг яаралтай барина, удахгүй ашиглалтад оруулна гэх пи-ар явж эхэлсэн. Улмаар үүнээс хойш жил болгон удахгүй эхэлнэ, шавийг нь тавилаа гэсээр өнөөдрийг хүрч хэдийн иргэдийн итгэл алдарч үлгэр мэт сонсогдох болов. Тухайлбал, 2020 онд Францын хөгжлийн Засгийн Газрын санхүүжилтээр "Cable car" буюу дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх дүүжин замын тээврийн хэрэгслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан Засгийн газар, Сангийн яам шийдвэрлэвэл энэ дөрөвдүгээр сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж байв. Тэгвэл 2021 онд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 300 саяар дүүжин тээврийн ТЭЗҮ-д зөвлөх үйлчилгээ авах тендер зарлаж байжээ. Уг төслийг мэргэжилтнүүд маш сайн дэмжсэн. ТЭЗҮ батлагдвал 2021 онд ашиглалтад оруулах байх гэж байсан. Гэтэл тухайн ондоо дүүжин тээврийн захиргаа татан буугдсан. Ингэж явсаар 2024 онд хотын дарга Х.Нямбаатар, дүүжин тээвэр 2025 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийнэ гэж амлаж байв.
Тэгвэл уг төсөлд: 2021 оны төсөвт 414 тэрбум 348 мянган төгрөг, 2022 онд 498 тэрбум 770 сая төгрөгийг зарцуулж ажилласан байна. Харин 2023 онд Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа ОНӨТҮГ-ын өр барагдуулахад зориулж 24 тэрбум 865 сая төгрөгийг зарцуулж байжээ.
30 ОРЧИМ ЖИЛ ЯРИГДСАН Ч ӨДГӨӨ АЖИЛ ХЭРЭГ БОЛЖ ЧАДААГҮЙ ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСӨЛ
Эрчим хүчний төслүүд олон жил дамнан үргэлжилдэг онцлогтой. Монголын эрчим хүчний салбарт сэргэлт авчрах учиртай Эгийн голын усан цахилгаан станцыг байгуулах талаар 1964 онд анх ярьж эхэлсэн түүхтэй. Анх 1991 онд энэ тухай шийдвэр гарч байсан юм. Үүний дараагаар 1992-1995 онд Швейцарь, Итали, Монголын компаниудын хийсэн ТЭЗҮ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн 1996-1997 онд Монголын Засгийн газар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ авсан ч бодит ажил хэрэг болж чадаагүй.
Эгийн голын усан цахилгаан станцыг УИХ-аас баталсан Монгол-Хятадын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарлан Хятадын компаниуд шалгарсан байдаг. Гэвч засаг солигдсоноор төсөл зогссон. Түүнээс хойш 2013 оны арваннэгдүгээр сард Төслийн нэгж байгуулагдсанаар төслийг хэрэгжүүлэх гурав дахь удаагийн оролдлого эхэлсэн ч мөн л амжилтгүй болсон гэж хэлж болно.
Үүний дараагаар 2018 онд баталсан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрт" стратегийн нэгдүгээр зорилго гэж багтаажээ.
Хэрэв Эгийн голын усан цахилгаан станцыг барих төслийг гацаалгүй, ашиглалтад оруулбал дотоодын эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангаж, оргил ачааллын үед ОХУ-аас эрчим хүч өндөр үнээр импортолж амиа аргацаах шаардлагагүй болох юм.
МАЙДАР ХОТЫГ 2030 ОН ГЭХЭД 100 МЯНГАН ХҮН АМТАЙ БАЙХААР ТООЦЖЭЭ
Улаанбаатар хотын гэр хороолол, хүн амын төвлөрлийг бууруулах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн суманд Майдар хот байгуулах шийдвэрийг анх 2012 онд гаргаж байв. Улмаар 2030 он гэхэд 100 мянган хүн амтай болно гэж тооцоолсон. Ингээд уг төсөл ажил хэрэг болохгүй явсаар 2018 онд Засгийн газрын шийдвэрээр 12 мянган га газрыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Зүрх уулын энгэрт олгосон. Майдар эко хотыг дөрвөн үе шаттай байхаар төлөвлөсөн байдаг. Эхний үе шат нь 80-100 мянган оршин суугчтай байна. Энэ хэсэг баригдаад дуусахад хотод байх ёстой бүх зүйл баригдсан байна гэж тооцоолж байжээ. Тухайлбал, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, онцгой байдлын газар, их, дээд сургууль, театр, музей гэх мэт үйлчилгээний газрууд гээд цогц бүтээн байгуулалтыг бий болгоно гэж байсан. Товчхондоо эдгээр бүтээн байгуулалтыг 2030 он хүртэл хийнэ гэж төлөвлөсөн. Ингээд 2030 он хүртэл хотоо барьж дуусгаад эрэлт ихтэй байвал хоёрдугаар үе шатны ажлыг эхлүүлнэ гэж байжээ. 2030 он болоход дөрөвхөн жил үлдлээ. Өдгөө арав гаруй жилийн хугацаанд будаг нь ханхалсан барилга байгууламж баригдаж бүтээн байгуулалтын ажил ид өрнөж эхнээсээ иргэд нь суурьшсан байх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар дээрх 12 мянган га газарт эзгүй талд хагас дутуу баригдсан бурхны нэг хөшөө, цаасан дээрх гоё төслийн зураг л бий.
Энэ мэт Хүннү хот, Шинэ зуун мод хот, Хархорум хот, метро, дүүжин тээвэр, BRT, LRT, тэнгэрийн тойрог зам, хурдны зам, хөнгөн галт тэрэг зэрэг өчнөөн төсөл санаачилсан. Товчхондоо, манай үе, үеийн Ерөнхийлөгч, сайд, дарга нар нэр хүнд олохын төлөө сонгуульд ялалт байгуулахын тулд тооцоо судалгаагүй цээжний бангаар ярьсаар бодит байдал дээр нүдэнд харагдах бүтээн байгуулалт нэг ч алга. Энэ олон жилийн хугацаанд зөвхөн цаасан дээр хэрэгжүүлсэн гэхэд хилсдэхгүй.
3,548.92






















































Зочин 2025-10-30 103.212.116.242
гэх мэт хөвөрч өгнө
Нэргүй 2025-10-30 103.9.90.131
Нийтлэл бичсэн сэтгүүлчид хандан хэлэхэд наад зах нь төслийн нэрээ зөв бичээд сураарай, эрэн сурвалжлагаа сайн хийж судлах хэрэгтэй. Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл гэдэг шүү. Аман ярианы хэллэгтэй нийтлэл чанаргүй материал болсон байна.
Нэргүй 2025-10-30 66.181.183.181
дүүжин тээвэрт 936 тэрбумыг зарцуулчаад үр дүн юу бна нүдэнд харагдах гарт баригдах юм бна уу арайч дээ МАН
Нэргүй 2025-10-30 103.9.90.131
Яармагт ирээд хараарай хүсээд байгаа нүдэнд харагдах, гарт баригдах зүйлсүүд нь 4.2км уртад сүндэрлэсэн байгаа. Яармаг хол байвал Sunday 2 үйлчилгээний төвийн баруун талд бас очиж харж болно шүү.
Зочин 2025-10-30 202.131.230.163
Газрын тос бололсруулах үйлдвэр, Дүүжин тээвэр төсөл хоёр чинь хэрэгжиж бна. Бусдын хувь заяаг Занданшатар хариу өгнө.
Нэргүй 2025-10-30 202.9.41.92
Майдар хот болон Эгийн цахилгаан станцын төсөл бол биелэхэд хэцүү ач холбогдол багатай төсөл юм. Эгийн голын төслийн анх АН-ын Одхүү санаачилж өөрөө төслийн мөнгөнөөс нилээд хуссан гэж бодож байна. Тэр төсөл одоо хүртэл яригдаад явж байна. Одхүү одоо АНУ-д амьдарч байгаа байхаа.
Нэргүй 2025-10-30 124.158.126.132
Наад худлаа мега төслүүдээ орхиод одоо нэн яаралтай эхлээд газрын тосны үйлдвэр, цахилгаан станцуудаа барьж эрчим хүч, түлш шатахууны хараат бус болмоор юмаа
И 2025-10-30 66.181.176.227
Хий үзэгдлийн Хархорины Халтараар Дархан замын 24 дугуй эргэлтийг шулуун болгуулья ! Зам бариулж байхдаа хоног төөрүүлсэн малчин авгайгийн гэрийн харалдаа болгонд дугуй эргэлт хийж өгсөн болтой юм билээ. Энэ тэнэг замаа олон улсын хурдны зам гэж зарлаад байхы нь яана ? ИЧДЭГ БОЛООСОЙ. Ямар хүмүүс энэ улсыг удирдаад байнадаа ? ОНЦГОЙ2
Нэргүй 2025-10-30 103.57.94.243
Олон тэрбумаар зарж үнэтэй ТЭЦҮ, зурагтөсөлд төсвийн мөнгийг урсшасаар л байна. Нөгөө 14 МЭГА төслүүд замхарав.
И 2025-10-30 66.181.176.227
мөрөөдлийг хэрэгжүүлэхдээ биш ТЭЗҮ гэж цаас хийсэн гэж хэдэн арван тэрбумаар баримтгүй хулгай хийхэд байгаа юм. Хэдэн жил өолоод дахиад л хийнэ. Жишээлбэл: Хархорин төсөл одоо 4 дэхиа хийгдэж бна. Энэнд чинь ганц хотын ерөнхий төлөвлөгөө биш ДЦС,хуваарилах байгууламжууд, цэвэр бохир ус,зам, гүүр, нисэх онгоцны буудал. төмөр заи…гээд л бүгдийн зургийг бүх инжёнерын судалгаатай хийнэдээ….
зочин 2025-10-30 66.181.187.252
АН-ынхан бусдыг хууурч төрийн эрхэнд гарах зорилгоор элдэв сурталчилгаа гүтгэлэг явуулдаг Өөрсдөө төрийн эрхэнд гараад юу хийдэг билээ=Нийгмийн өмчийг идэж уухад л хамаг анхаарал нь төвлөрөнөЭдийн засгийг унагаж,төрийн данс улайлгаж гадаад үлэмж өр зээлэнд живүүлж,иргэдийн амьдралыг хүндрүүлнэ,,Төсвийн орлогын голыг бүтээгчдийн нэг Эрдэнэтийн үйлдвэрийг хүртэл булаахыг оролдсон,,Зарим толгойлогчид нь хагартлаа баяжиж аваад гадаадад одоо тансаглаж байна
хүннү 2025-10-30 124.158.120.198
Мөрөөдөл биелдэг юм. Хүн мөрөөдөлтэй байх сайхан. Гол алдаа нь мөрөөдлөө мөнгөтэй андуурсанд л байгаа юм. Мөрөөдөл нь хоцорч мөнгө нь халаасанд орсон доо.
иргэн 2025-10-30 43.242.241.154
хархорин хотын халтар гээд худлаа ярьж гадаадад зугаалсан, тэр хот барих уу
Нэргүй 2025-10-30 66.181.190.139
Нефтийн үйлдвэрийн хувь заяаг Хүрэлсүх бодийг нь хутгасан…ТЭЦ-3-ыг Хүрэлсүх гүйцэтгэгч тодорчихсон байхад тендерийг нь цуцалсан. ТТ цахилгаан станц гүйцэтгэгч, хөрөнгө оруулагч бэлэн бхад Хүрэлсүх гацаасаар байна
М 2025-10-30 202.126.91.70
энэ дээр Дарханд шавыг нь тавиад арван жил болж байгаа арьс ширний үйлдвэрийн цогцолбор орно.Улаан сайд улаан дээлтэй ирж шав тавьж байлаа.
Харамсалтай 2025-10-30 202.9.46.183
Ажил нь бараг эхэлж амжаагүй байхдаа зогсоод унтарчихсан төслүүд. Уг нь монголын хөгжилд чухам л хэрэгтэй байгаа төслүүд юм даа. Бодоод байхад даанч ажил хэрэгчээр хандаж ажиллах хүн олдохгүй байна. Уг нь бүгд рүү нь мөнгө өр тавьж додомдох биш дэс дарааллаар нь хийх ажлууд бизээ.
Нэргүй 2025-10-30 124.158.104.197
Жонхуучид болох ОЭ -АБ бүэглэл үнэхээр монголын хөгжлийг 50 жил хойш нь татсан гэж сэхээтнүүд хэлдэг. Даанч яав даа, ……. монголын заяа гэж байна уу гэмээр юм. Ингэж мангар мэнгэр төсөл гэж үргүй зардал гаргаж тэнэгтсээр байх уу? Ялангуяа МАНАНг бол одоо Төрөөс хөөж зайлуулах ёстой шүү.
Dfsds 2025-10-30 103.168.34.167
Maidar mungu ursen bish MUNGU IDSEN TUSUL> Tuhailbal buh handiiig ni Genko idej uusan, gazriig ni uurtuu avsan
амарбаясгалан 2025-10-30 202.70.37.50
Маш зөв сэдэв зөв өнцгөөс бичсэн байна.одоо тэр олон их наядаа буцааж төлүүлэх арга л олох хэрэтгэйдээ хөгийн гарууд шүү баахан мөнгө цохичихоод дараа нь татан буулгаад хариуцах эзэнгүй болгоод бүр сурчихсан Х.Баттулга ер нь маш муу асар их хулгай луйврын загалмайлсан эцэг байгаад л байгаа юм даа Ардын намын Оюунэрдэнэ Амарсайрхан Амарбаясгалан тэргүүтэй нөхдүүд мөнгө идсэн шамшигдуулсныг хархад арга барил нь яг ижижл байгаа юм. Нэг баг эртнээс байсан нь харагдаж байна.
Zochin 2025-10-30 103.212.118.36
Нефть боловсруулах үйлдвэр , 5 р цахилгаан станц,Хархорин хот , Сайншанд Ган хайлах үйлдвэр гээд үлгэрүүд зөндөө
Нэргүй 2025-10-30 202.9.40.170
Нам төр хулгайлж хулгай шаасн түрүүний бөөс нам төр хулгайлж толгойд шөасн х***а манж хог шаарнуудыг нам төрөөс штр түргн зайлуулж х***а мануруунхөөж далд оруулж 35 жилийн манж х***а хулгайг таслн зогсоо яллаа мнгол орныг манжхужаа хулгай зэлэгээ эзллтс чөл2ж хулгайч манж х***а хор шааруудыг х***а манжруун хөөж далд оруул далд х***а манж хулгайгтасдн зогсоож өлн х***а манж шааруудыг устга.