Шатахууны эх үүсвэрээ нэмэгдүүлж үнийг чөлөөлье!

Шатахууны эх үүсвэрээ нэмэгдүүлж үнийг чөлөөлье!

Шатахууны эх үүсвэрээ нэмэгдүүлж үнийг чөлөөлье!

Шатахуун түгээх станц бүрийн гадаа үүсээд байсан автомашины урт дараалал өчигдрөөс суларч, өнөөдөр хэвийн горимдоо шилжлээ.

Засгийн газраас өнгөрсөн өдрүүдэд холбогдох арга хэмжээг авч ажилласны дүнд өдөр бүр тасралтгүй нефть бууж байна. Тухайлбал, өнөөдөр Монгол Улсын хилээр АИ-92 автобензин 6600 тонн орж ирнэ.  Энэ нь өмнө орж ирж байдаг хэмжээнээс гурав дахин их болохыг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд тодотгосон.

Гэхдээ цаашдаа зөвхөн ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүн импортлоод зогсохгүй Хятад улсаас ч мөн энэ төрлийн бүтээгдэхүүнийг тасралтгүй импортолж, эх үүсвэрээ нэмэгдүүлэх шаардлага байна.  Эх үүсвэр хэр олон байна, тэр хэрээр нийлүүлэлт тасралтгүй хийгдэж, дотоодод тасалдал бий болохоос сэргийлж чадна. Мөн нефтийн бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх шаардлага байна. Дотооддоо газрын тосоо боловсруулж чадахгүй түүхийгээр нь экспортолж байгаа энэ үед эх үүсвэрээ нэмэгдүүлэх, үнийг чөлөөлөх гэсэн гарц л харагдаж буй.

Учир нь, автобензины тасалдал сая үүссэн юм биш жил бүр л болдог. Сүүлийн 30 гаруй жилийн турш ийм байдалтай явж ирсэн гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй. Шалтгаан нөхцөл нь харин өөр, өөр байдаг. Тэр бүрт Засгийн газар ОХУ-тай хэлэлцээ хийж, мөн нефть импортлогч компаниудад үнэ нэмж болохгүй гэх хатуу шаардлага тавьж ирсэн. Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөхөд нефть импортлогч компаниудад хүндээр тусч алдагдал үүрдэг ч Онцгой албан татварын хувь хэмжээг бууруулах зэрэг зохицуулалт хийж аргалсаар ирсэн.  Нэг ёсны Засгийн газраас Онцгой албан татварын зохицуулалт хийж, хүчээр энэ асуудлыг шийдэж ирсэн гэж хэлж болно.  Одоо харин үнийг чөлөөлж өгөх шаардлагатай. Хэдий болтол энэ хэдэн нефть импортлогчдыг дарамталж төрийн зохицуулалтаар үнийг нь тогтоох вэ.

Дээр нь Засгийн газар амласан ёсоороо ирэх жил шатахуун нөөцлөх сав барих ажлаа хийхгүй бол ирэх жилийн намар өдийд дахиад л бензиний тасалдал үүссэн гэдэг асуудалтайгаа нүүр тулчихсан сууж байх вий. Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний сарын хэрэглээ 220 мянган тоннд хүрдэг гэх мэдээлэл бий. Тодруулж хэлбэл, Засгийн газар нэг сарын нөөц бүрдүүлэх савтай болох ажлыг хийж чадвал дахиад 220 мянган тонн бүтээгдэхүүний нөөц бүрдэнэ гэсэн үг. Дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ өслөө, ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэр засварт орлоо зэрэг асуудал үүсэхэд өнгөрсөн долоо хоног шиг шатахуун түгээх станцын гадаа хэдэн цагаар дугаарлаж асуудал болохгүй шүү дээ.

Уг нь 2027 оны эхний улиралд багтаан нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орчихвол бас ч гэж хойд хөршөөс хамааралтай нефтийн хэрэглээгээ дотоодоосоо хангах боломж бүрдэнэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-10-29 112.72.8.154

шатахууны үнийг чөлөөтэй болговол шатахууны үнэ өсөж бүх хүнс барааны үнэ нэмэгдэхээр хүлээгдэж бна.улмаар шатахууны наймаачид баяжиж ард түмний амьдрал туйлдаа.Үүнийг шатахууны үнэ чөлөөтэй болгохыг хүсээд байгаа хүмүүс тэсэн ядан хүлээж байгаа нь харагдаж бна

Avatar

зочин 2025-10-29 203.23.199.209

Шатхуун түгээх газарууд бинзингүй хэвээрээ л байна даа хэвийн горимондоо орсон ч гэх шиг худлаа ярихаа болиоч энэ Хорол гэж ямар сэтгүүлч байна

Avatar

Ганбаатар 2025-10-29 203.23.199.209

яагаад худлаа мэдээлэл өгөөд байдаг юм бол би лав өчигдөр буюу 10-р сарын 1нд бинзин хайгаад олоогүй дээ ичихгүй худлаа юм бичихээ болиоч хүмүүс төөрөгдүүлээд

Avatar

Зочин 2025-10-29 202.55.188.126

Хол очиж х**

Avatar

Санхүүч 2025-10-29 66.181.161.80

бага донгосоорой

Avatar

Зочин 2025-10-29 202.126.89.123

Одоо бас үнэ нэмдэг гэнэ бас юун шунал вэ болиорой

Avatar

You 2025-10-29 223.118.51.121

тэнэгтээрэй. үнэ чөлөөлөхгүй шүү

Avatar

Нэргүй 2025-10-29 66.181.182.75

Никийг төрд буцааж ав.Төрийн өмчийн нефтийн базитай байх хэрэгтэй. НИК-ийг петровист өгсөн албан тушаалтнуудад хариуцлга тооцох хэрэгтэй. Одоо хуулиар хариуцлага тооцох боломжгүй хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Тиймээс тэднийг далд аргаар зохион байгуулах хэрэгтэй. Төрийн өмч хулгайлсан петровисийн эздийг төр төлөөлсөн луйварчидтай нь хамт новичикоор хордуулж а.лах хэрэгтэй юм.

Avatar

Нэргүй 2025-10-29 59.153.113.111

маняк н**ш вэ

Avatar

ИРГЭН 2025-10-29 66.181.184.230

МАН -АН мафиуудаа үнээ чөлөөлөж чанартай бензин түлшээр хангахыг ард иргэд чинь хүсэж байна аа!!! Хулих бүдээхдхүүн автомашины эрлэг бнаа одоо бүгдээрээ мафиуудын тогтолцооноос салая заавал цус урасгаж юуу гэхэв

Avatar

Нэргүй 2025-10-29 59.153.114.214

Нэмээд Орос компаниуд оруулах хэрэгтэй, тэгж байж Монголын дотоодын феодалуудаас ангижирах хэрэгтэй. Нэг л их Үндэсний аюулгүй байдлаар халхавч хийж хэдхэн иргэдээ шулж баяжсан Хулгайчууд

Avatar

Зочин 2025-10-29 66.181.181.199

юун үнэ чөлөөлөх вэ. нугалсан үнээр зарж байгаа шдээ. Харин төрд авч хямд үнээр ард түмэндээ үйлчлэх хэрэгтэй.Нефьт импортлогч нэртэй хэдэн том олигорхи нөхөд арай даварч байгаа шүү

Avatar

Зочин 2025-10-29 103.212.162.52

төрд аваад удирдах даргаар нь хаанаас, ямар хүн суулгах вэ. чи өөрөө удирдах уу, эсвэл танай хамаатан найз нөхөд суух уу. эсвэл нэг аль намын хүн суух уу

Avatar

Нэргүй 2025-10-29 203.91.115.52

Болно. Гэхдээ Нефт импортлогчид улсаас авсан бүх хөнгөлөлттэй зээлээ төлж барагдуул, эхлээд!

Avatar

иргэн. 2025-10-29 103.212.116.40

хамаг колонкууд бинзенгүй гээд хаалттай байна лээ. Тэр тусмаа Петровис бүгд хаалттай байх юм.

Avatar

Нэргүй 2025-10-29 59.153.114.214

Зөв, зах зээлийг нь чөлөөл. Хэн нь чанартайг оруулж ирнэ тэрнээс нь худалдаж авах нь зөв

Avatar

Нэргүй 2025-10-29 103.57.92.10

Үнэн чөлөөлөх юм бол найркаа хийж машинаа эвдэхгүй ч нефт импортын бүлэглэлүүд үгсэн хуйвалдаж үнээ дур зоргоороо нэмж, иргэдийг хохироох болно. Тиймээс Төрийн хамгийн энэ тэргүүнд хийх ажил бол НИК-ийг Төрд буцааж авах хэрэгтэй. Түүний дараа тэр үнэ чөлөөлсөн чөлөөлөгүй ялгаагүй юм. Багабанди гэгч луйварчин төрийн өмчийн нефт импортын компанийг петровист үнэгүй шахуу өгч монгол төрийг өнөөдрийн хүнд нөхцөлд байдалд хүргэсэн лллрын зомби.

Avatar

Нэргүй 2025-10-29 103.229.120.126

15 % ТАТВАРА АВ ТҮГЖРЭЛ БАГСНА

Avatar

ЭЛБЭГ АЦ НЬ БНА 2025-10-29 202.131.239.190

ОЮУН ЭРДЭНЭ ЭЭ АМАРБАЯСГАЛААН ГУДАМЖИНД ГАРААД ИР НААД ХҮҮРЭНСҮГ, БАНТАНШАТАР 2-ИЙГ ЧИНЬ НЕПАЛЬДААД ӨГӨХ ХҮМҮҮС ШУУД ЦУГЛАРАХ БОЛОМЖ ТА ХЭДИЙН ТОЛХИЛЦООНООС БОЛЖ ХАНГАЛТТАЙ ҮҮСЛЭЭ АЛААД ХЯТААД ӨГНӨӨ МУУСАЙН ХҮҮРНҮҮДИЙГ…

Avatar

цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 2025-10-29 66.181.184.147

Хулгайчид одоо үхэхдээ үхэр буугаа тавих гэж цуст мөргөлдөөн турхираад байна ?Чаддаг юм бол худалч хулгайч ОЭ,АБ нар эхлээд гараад ирээ. Хүлээж байна.

Avatar

Нэргүй 2025-10-29 66.181.184.147

Шатахууны үнийг 3-: 5 дахин нэмчих ээ. Хий дэмий сэлгүүцэж түгжрэл үүсгэхээ больноо, Харин нийтийн тээвэрийн тоог нэмж маршруутаа оновчтой тогтоож хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-10-29 202.131.239.190

ОЮУН ЭРДЭНЭ ЭЭ АМАРБАЯСГАЛААН ГУДАМЖИНД ГАРААД ИР НААД ХҮҮРЭНСҮГ, БАНТАНШАТАР 2-ИЙГ ЧИНЬ НЕПАЛЬДААД ӨГӨХ ХҮМҮҮС ШУУД ЦУГЛАРАХ БОЛОМЖ ТА ХЭДИЙН ТОЛХИЛЦООНООС БОЛЖ ХАНГАЛТТАЙ ҮҮСЛЭЭ АЛААД ХЯДААД ӨГНӨӨ МУУСАЙН ХҮҮРНҮҮДИЙГ…

Avatar

Зочин 2025-10-29 112.72.8.154

ажилгүйчүүдийн хэлж хийдэг ажил мөн дөө.өдөржин социалын мэдээ ухаж дандаа эсэргүүцэж бүх зүйлийг харуулдаг хүмүүсийг судалж дүгнэлт хийх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-10-29 202.72.245.121

ашгүй дээ

Avatar

sdadsad 2025-10-29 66.181.176.221

Manaihan une chuluulnu geheer une nemeed bh ym.

Avatar

Нэргүй 2025-10-29 202.9.41.18

Төр гартаа авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-10-29 59.153.114.214

Төр биш тусгай зөвшөөрлөөр импортлогчдыг олон болго

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж