Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж байгаа юм.
Оюутолгойн зээлийн хүүгийн хувь хэмжээ хамгийн их анхаарал татаж байна. Тухайлбал, 2009 онд төслийн эрсдэл өндөр үед 11.1 хувийн хүүтэйгээр авсан зээл одоо эрсдэл бараг тэг болсон байхад ижил өндөр хүүтэйгээр үргэлжилж байгаа нь олон улсын жишгээс багагүй зөрүүтэй. Тухайлбал, Рио Тинто олон улсын зах зээлээс 4–5 хувийн хүүтэй зээл авч байж, Оюутолгойгоор дамжуулан хоёр дахин өндөр буюу 11.1 хувийн хүү тогтоож байгаа нь ноцтой дарамт үүсгэж байна. Сүүлийн 16 жилийн хугацаанд Оюутолгойд нийтдээ 26 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 20 тэрбумыг нь зээлээр санхүүжүүлжээ. Энэ зээлийн 6.1 тэрбум ам.доллар нь Рио Тинтогоос авсан бөгөөд өнөөдөр хүүгийн хуримтлал нь анхны зээлийн хэмжээг давж, 12 тэрбум ам.долларт хүрээд байна. Өөрөөр хэлбэл, төлөх ёстой зээлийн талаас илүү нь зөвхөн “хүүгийн хүү” болж хуримтлагджээ. Эдийн засгийн хувьд ийм нөхцөл байдал Монгол Улсад ногдох өгөөжийг улам хойшлуулж, төсөлтэй холбогдох улс төрийн маргааныг ч гүнзгийрүүлэх эрсдэлтэй. Онтрэ компанийн хөрөнгө оруулалтын гэрээг зөв зохицуулалттайгаар шийдвэрлэх, түүнчлэн зээлийн хүүгийн асуудлыг 2025 оны хугацаа дуусахаас өмнө бодитой шийдвэрлэж бууруулах нь Монголын талд томоохон сорилт болоод байна. Тэгвэл Оюутолгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр хуралдаж өнөөдөр буюу аравдугаар сарын 30-нд эхлэх хэлэлцээрийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, хөрөнгө оруулагч талтай хийх яриа хэлэлцээрийг Засгийн газраас баталсан удирдамжийн хүрээнд эхлүүлэхээр тогтсон байна.
3,548.92






















































Иргэн 2025-10-30 59.153.113.197
21 зууны шилдэг луйвар гэрээ!!! Баялагийн эзэд Монголын ард түмэн ОТ хүүгийн өрөнд өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна. Хэн, яагаад ийм гэрээ байгуулав??????
Нэргүй 2025-10-30 66.181.179.235
Их хэмжээний зээл авахад компанийн ТУЗ-аас зөвшөөрөл олгодог журамтай атал ОТ-н ТУЗ-д байгаа манай төлөөлөгч нар юугаа харж байсан юм бэ??? Нэгэнт зээл авсан хойно нь зээлийн хүүгээ бууруул гэж шаардах нь утгагүй: зээлийн хүүг зээл авагч биш, зээл олгогч нь тогтоодог!!!
Зочин 2025-10-30 59.153.114.183
ОТ Маш их мөнгөтэй зүгээр л угааж байгаа шүү, худлаа хуураад сурчихсан гарууд шүү, болохгүй бол ОУ-ын шүүхд өгөх хэрэгтэй.
Зочин 2025-10-30 59.153.114.183
Оюутолгойн луйварын гэрээг Монгол улсад ашигтайгаар шинэчлэх талаар ганц үг хэлчих эх оронч сэтгэлтэй гишүүн Батнайрамдалаас өөр байвал яг одоо үгээ хэлнэ үү. Харж байя…Иргэн бид Монгол улс Оюутолгойн 51%- г эзэмших ёстой, Рио тинтод өргүй гэж үзэж байна
Нэргүй 2025-10-30 59.153.113.105
САНГИЙН ЯАМНЫ ЖАВХЛАН МААНАГИЙГ ХАРЖ Л БАЙЯ
сонгогч 2025-10-30 202.9.46.248
Оюутолгойн луйварын гэрээг Монгол улсад ашигтайгаар шинэчлэх талаар ганц үг хэлчих эх оронч сэтгэлтэй гишүүн Батнайрамдалаас өөр байвал яг одоо үгээ хэлнэ үү. Харж байя…Иргэн бид Монгол улс Оюутолгойн 51%- г эзэмших ёстой, Рио тинтод өргүй гэж үзэж байна
Нэргүй 2025-10-30 202.126.90.18
ТӨРД ӨӨРТ нь олон Уурхай, Олон ТӨХК-иуд, Олон гоё Мега Төслүүд байгаа цагт ХУЛГАЙ ХУДЛАА АРИЛАХГҮЙ, ШОДОРГО ЁС НЬ ТОГТОХГҮЙ…..ТӨР өөрөө Худлааа Хашигираад л суугаад бна
Зөв 2025-10-30 202.9.46.183
4 мөчөө дунд хөлтэйгээ нийт 5 юм өргөөд дэмжих ажил шүү.