Төсвийн хүрээний мэдэгдлийн нэгдсэн хуралдааны гурав дахь хэлэлцүүлгийг явуулахад Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарсан санал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэх талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэгтэй гэж Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64.1.5-д заасан. Хуулийн шинэчилсэн заалтын дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дараах дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулсан юм.
“Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад УИX-ын нэгдсэн чуулганы 2025 оны аравдугаар сарын 17-ны өрдийн хуралдаанаар “Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2026 онд 31,600.0 тэрбум төгрөг гэснийг 490.0 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2026 онд 32,980.0 тэрбум төгрөг гэснийг 490.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, үүнтэй уялдуулан холбогдох эдийн засгийн үндсэн үзүүлэлт болон харгалзах ДНБ-д эзлэх хувьд өөрчлөлт оруулах” тухай зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбоотой дараах дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын хувьд:
- Төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон байx. Санал болгосон өөрчлөлт нь орлогын дүнг өсгөх тухай бөгөөд нэмэгдэл орлогын эх үүсвэрийг тодорхойлоогүй, орлогыг тооцох аргачлалд шууд нөлөөлөхгүй байна.
- Төсвийн урсгал зардал ДНБ-ний 30 хувиас хэтрэхгүй байx.
Санал болгосон өөрчлөлт нь эдийн засгийн нийт эрэлтийг өсгөх, нийт нийлүүлэлтийг багасах буюу өөрчлөхгүй байx, бодит ДНБ-ийг бага зэрэг өсгөх үүн дээр эрэлтээс улбаалсан үнийн өсөлтөөр дамжин нэрлэсэн ДНБ өсгөх макро эдийн засгийн нөлөө үзүүлэхээр байна. Тус нөлөөг боломжит дүнгээр тооцоход 2026 онд төсөөлсөн 102,4 их наядаас 512.0 орчим тэрбумаар нэмэгдэхээр байна. Энэ тохиолдолд санал болгосон өөрчлөлт Монгол Улсын Нэгдсэн төсвийн урсгал зардлын ДНБ-д эзлэх хувийг 24.8% болгож өөрчилж 30 хувийн дотор байх хязгаарт байна.
- Монгол Улсын нэгдсэн төсвийн суурь тэнцэл ДНБ-ний 2 хувь болон түүнээс дээш ашигтай байx.
Тэнцвэржүүлсэн орлого болон төсвийн урсгал зардлыг ижил дүнгээр өсгөx нь, зээлийн ашиглалтад нөлөөлөхгүй тохиолдолд суурь тэнцлийн дүнд нөлөө үзүүлэхгүй буюу суурь тэнцэл хуулийн төсөл дээрx 2.048 их наяд төгрөг хэвээр үлдэхээр байна. Харин нэрлэсэн ДНБ-ийг 512.0 тэрбум төгрөгөөр өсгөх бөгөөд энэ тохиолдолд суурь тэнцлийн ДНБ-д эзлэх хувь 1.9 хувь болж төсвийн суурь тэнцэл 2 хувийн ашигтай байx шаардлага зөрчигдөхөөр байна.
- Засгийн Газрын өрийн нэрлэсэн дүнгээрх үлдэгдэл ДНБ-ийн 50 хувиас хэтрэхгүй байx. Санал болгосон өөрчлөлт Засгийн газрын өрийн үлдэгдэлд шууд нөлөөлөхөөргүй байна. Харин нэрлэсэн ДНБ-ийг бага зэрэг өсгөх бөгөөд тус харьцаа өргөн мэдүүлсэн төслийнхөөс илүү буурах буюу 60 хувийн хязгаар дотроо байна.
- Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төсөлд үзүүүлэх нөлөөллийн тухайд:
- Төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон байx. Төсвийн хүрээний мэдэгдэл дэх орлогын доод хэмжээг нэмэгдүүлснээр төсвийн төсөл нь төсвийн хүрээнд нийцтэй байx Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5.1.3 дахь заалтын дагуу 2026 оны Монгол Улсын Нэгдсэн төсвийн орлогыг багадаа 490 тэрбум төгрөгөөр өсгөх шаардлага үүсгэж байна.
- Төсвийн урсгал зардал ДНБ-ний 30 хувиас хэтрэхгүй байx. Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.7-д “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно.” гэсэн, УИX-ын Дэгийн тухай хуулийн 71.7.2 дахь заалтын дагуу УИX төсвийн нийт зарлагыг нэмэгдүүлэх эрх зүйн боломжгүй. Иймээс Төсвийн хүрээний мэдэгдэл дэx зарлагын дээд хэмжээг 490.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн ч 2026 оны нэгдсэн төсвийн төсөлд тусгагдсан зарлагын хэмжээг өсгөх боломжгүй юм.
Санал болгосон өөрчлөлтийн нэрлэсэн ДНБ-д үзүүлэх цэвэр нөлөөг баримжаалан тооцвол 2026 оны нэрлэсэн ДНБ хуулийн төсөлд тусгагдсан дүнгээс 307.2 тэрбум төгрөгөөр нэмэгдэxээр байна. Энэ тохиолдолд санал болгосон өөрчлөлт нь нэгдсэн төсвийн урсгал зардлын ДНБ-д эзлэх хувийг 24.8% болгож, 30%-ийн дотор байх хязгаарт багтах хэвээр байна.
- Монгол Улсын нэгдсэн төсвийн суурь тэнцэл ДНБ-ний 2 хувь болон түүнээс дээш ашигтай байx.
Санал болгосон өөрчлөлт нь 2026 оны Монгол Улсын Нэгдсэн төсвийн хувьд тэнцвэржүүлсэн орлогыг 490.0 тэрбумаар нэмэгдүүлэx, нийт зарлага, цэвэр зээлийн дүнг үл өөрчлөx, мөн дүнгээр гадаад зээлийн ашиглалт буураx, зарлагад гарах тус орон зайгаар урсгал зардлыг нэмэгдүүлснээр суурь зарлага мөн дүнгээр өсөx учир 2026 оны Монгол Улсын Нэгдсэн Төсвийн төсөл дээрx суурь тэнцлийн нэрлэсэн дүнд өөрчлөлт гарахгүй. Улмаар нэрлэсэн ДНБ-д гарах 307.0 тэрбум төгрөгийн өөрчлөлтөөс үүдэн суурь тэнцэл ДНБ-ийн 1.9 хувийн ашигтай болж тусгай шаардлага хангагдахгүй нөхцөл үүсэхээр байна.
- Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээрх үлдэгдэл ДНБ-ийн 60 хувиас хэтрэхгүй байx. Төсөв нь төсвийн хүрээнд нийцэх тухай Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5.1.3 заалтын дагуу санал болгосон өөрчлөлт нь төсвийн орлогыг нэмэгдүүлж, харин УИX төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.7-д заалтын дагуу төсвийн зарлагад өөрчлөлт гарахгүй тул гадаад зээлийн ашиглалт буурч, Засгийн газрын өрийн нийт үлдэгдэл ДНБ-ний 60 хувийн хязгаар дотор хадгалагдахаар байна.
Дүгнэлт:
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зүгээс УИX-ын нэгдсэн чуулганы 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал нь:
- Төсвийн хүрээний мэдэгдлийн хувьд: ДНБ болон суурь тэнцлийн нэрлэсэн дүнд нөлөө үзүүлэхгүй боловч Төсвийн хүрээний мэдэгдэл дэх суурь тэнцэл ДНБ-ий 2% буюу түүнээс дээш хувийн ашигтай байх төсвийн тусгай шаардлагыг зөрчиx;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн төслийн хувьд: ДНБ, төсвийн орлогод болон зарлагын бүтцэд үзүүлэх нөлөөнөөс үүдэн төсвийн төсөлд тусгагдсан суурь тэнцэл ДНБ-ий 2% буюу түүнээс дээш хувийн ашигтай байх төсвийн тусгай шаардлагыг мөн зөрчиx;
- Төсвийн хүрээний мэдэгдлийг дагуулан төсвийн зарлагыг өөрчилж болзошгүй байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан заалттай зөрчилдөх нөхцөлүүдийг үүсгэхээр байна.
Иймд Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64.1.5-д заасны дагуу “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-28 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар холбогдох Байнгын хороодод буцаах нь зүйтэй гэж үзсэн юм.
3,602.33






















































Холбоотой мэдээ