Дэлхийн хамгийн том анимэ, манга платформ "MyAnimeList"-ийг хэт даврагч ЛГБТК+ контент үзүүлсэн гэж Оросын эрх баригчид хоригложээ. Холбооны хэвлэл мэдээллийн хяналтын байгууллага Роскомнадзор өнгөрсөн Лхагва гаригт (2025.10.22) албан ёсны шалтгаангүйгээр "MyAnimeList"-ийг Орост хориглосон сайтуудын үндэсний хар жагсаалтад оруулсан байв.
"MyAnimeList" бол 20 орчим сая хэрэглэгчтэй Японы анимэ кино, комикст зориулсан онлайн платформ юм.
Роскомнадзор төрийн мэдлийн РИА Новости агентлагт өгсөн тайлбартаа "Уламжлалт бус бэлгийн харьцаа болон давуу эрхийг сурталчилсан мэдээлэл агуулсан материалыг системтэйгээр байршуулсан байсан" гэж дурджээ. Хэрэв Токиод төвтэй уг платформ Орост хууль бус гэж үзсэн контентыг устгавал хоригийг цуцалж магадгүй гэж Оросын хяналтын байгууллага мөн онцолсон байна.
Орос өмнө нь хэд хэдэн анимэ гарчгийг хориглож байсан. 2021 онд Санкт-Петербургийн шүүх өсвөр насныхан хүүхэлдэйн киноны хүчирхийлэлтэй үзэгдлийг бодит амьдрал дээр хийж байгаа гэж мэдэгдэж,“Death Note,” “Tokyo Ghoul”, “Inuyashiki” зэрэг кинонуудыг онлайнаар түгээхийг хориглосон. Үүнээс гадна Оросын засгийн газар 2013 оноос хойш ижил хүйстний тухай ямар ч контентыг эсэргүүцэж, хориглох болсон юм. 2023 оны сүүлээр Оросын Дээд шүүх "Олон улсын ЛГБТ олон нийтийн хөдөлгөөн" гэгддэг уг хөдөлгөөнийг "хэт даврагч байгууллага" гэж тунхагласан түүхэн шийдвэр гаргасан байдаг.
3,548.92






















































Хахахаха 2025-10-30 202.9.46.183
Маша баавгай 2-т тавьсан хоригийн эсрэг өшөө авалт уу?
Нэргүй 2025-10-30 103.9.88.154
Чи г*** бол өмөөрөхөөс аргагүй
Зочин 2025-10-30 59.153.87.54
изгой улс