К-поп хамтлаг болох "Stray Kids"-ийн гишүүн Ли Ноу төрсөн өдрөө тохиолдуулан 200 сая вон буюу 139,460 ам.долларын хандивласан байна. "JYP Entertainment"-ийн мэдээлснээр, дуучин Ли Бямба гаригт (2025.10.25) Сөүл дэх "Samsung" эмнэлгийн төв болон муур хамгаалах "Nabiya" бүлэгт тус бүрт нь 100 сая вон хандивласан байна. "Samsung" эмнэлэг хандивыг хүнд өвчтэй насанд хүрсэн өвчтөн болон хүүхдүүдийг дэмжихэд ашиглах болно. Харин "Nabiya" бүлэг хаягдсан муурыг аврах, хамгаалах, асрах ажилд хандиваа ашиглах болжээ.
"Энэхүү онцгой өдөр шүтэн бишрэгчдийнхээ халуун дотно дэмжлэгийн ачаар би утга учиртайгаар баяраа тэмдэглэж, хуваалцаж чадлаа" гэж Ли өөрийн цахим хуудаснаа онцолсон байна. Мөн "Миний чин сэтгэл дэлхий дээрх бэрхшээлтэй тулгарч буй бүх үнэт амь нас, хүмүүст хүч чадал, тайтгарал авчирна гэж найдаж байна" гэжээ.
3,548.92






















































Нэргүй 2025-10-29 150.249.174.69
муур ч гэх шиг
Stay 2025-10-29 122.201.31.69
Busad gishuudyg ni bas bichmeer bnaa😂 bi ene hamtlagun fan Lee Knowd bas durtailda ghde jiljingee bugdere trsn odruudeeree 100-200say won hamtlagaaraa bas 800say won handivlaj2 yg hmgyn suulyh ni hun deer bichsen chini jhn snn sngdd bnaa😂 ydj busdyg ni bas nemyeeee
J.Erka 2025-10-29 66.181.160.35
Ямар гээчийн ухаантай, өгөөмөр, нандин сэтгэлтэй залуу хүү вэ ? Аав, Ээж гэрийн хүмүүжил байхдаа …Соёл, урлагтаа амжилт гаргаж, эрүүл энх жаргалтай наслах болтугай ….