Рейтерс: БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд хэмжээнд хүрэв

Рейтерс: БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд хэмжээнд хүрэв

Рейтерс: БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд хэмжээнд хүрэв

БНХАУ-ын Засгийн газраас үйлдвэрлэлийн салбар дахь илүүдэл хүчин чадал, нийлүүлэлтийн илүүдлийг бууруулах бодлого хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсаас авах нүүрсний эрэлт нэмэгдэж байна.

Тус улсын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, Монгол Улс 2025 оны есдүгээр сард БНХАУ руу 9.29 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 2015 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

БНХАУ сүүлийн саруудад нүүрсний үйлдвэрлэлд тодорхой хязгаарлалт тогтоогоод байсан. Уг арга хэмжээ нь тус улсын “хэт үйлдвэрлэл, бага үнийн эсрэг” anti-evolution” кампанит ажлын нэг хэсэг юм.  Уг  шийдвэрийн үр дүнд дотоодын эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн найман сарын турш дээд түвшинд хадгалагдаж байна. Мөн ган үйлдвэрлэлд ашиглагддаг металлургийн нүүрсний фьючерс үнэ 2025 оны 7  сараас хойш 30 хувиар өсжээ.

Wood Mackenzie компанийн металлургийн нүүрсний зах зээлийн ахлах зөвлөх Саймон Ву хэлэхдээ:

“Энэ нөхцөл байдал нь Монгол Улсын хил орчмын бага өртөгтэй экспортлогчдын хувьд томоохон боломжийг бүрдүүлж байна. Монгол улс нь ойр зайд, богино хугацаанд нүүрс хүргэх давуу талтай тул зах зээлд илүү өрсөлдөх чадвартай байгаа” гэж онцоллоо.

Мөн Kpler компанийн нүүрсний ахлах шинжээч Фират Эргене:

“БНХАУ-ын ‘нийлүүлэгчээ төрөлжүүлэх’ бодлогоос Монгол Улс тодорхой хэмжээнд ашиг хүртэж байна. Сүүлийн жилүүдэд Австрали, АНУ зэрэг гол нийлүүлэгч орнуудтай үүссэн худалдааны хурцадмал байдлын улмаас Монгол Улс илүү тогтвортой, урт хугацааны нийлүүлэгчийн байр суурийг эзэлж чадлаа” хэмээн дүгнэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-29 66.181.188.155

Зогсоогооч,,Хотоор х***а олшироодЯана даа…

Avatar

имп 2025-10-29 66.181.179.70

Хятадын импорт, Монголын экспорт шүү мэдлэгээ дээшлүүл.

Avatar

Нэргүй 2025-10-29 202.131.228.50

Аан тэгээд мөнгө нь где?

Avatar

Туяа 2025-10-29 202.55.188.114

БИДНИЙ БҮХ БАЯЛАГ ТОНУУЛЧ , АЛУУРЧИНЬ ХОМРОГЛОНО УСТГАГЧ ОДЖАРГАЛ ПЭЗДААГИЙН ГОШНОГО РУУ ОРЖ ДУУСЧ БНА 😡😡😡
ӨДӨР ШӨНӨГҮЙ ЗӨӨЖ БАЙГАА НҮҮРСИЙГ ЯАРАЛТАЙ ЗОГСООГООЧ ЭЭ

Avatar

Нэргүй 2025-10-29 98.193.13.144

Huue zogsooj bolohgui sh dee. Udahgui gitduud nuurs avahaa bolino. Ter tsagt yamar ch hereggui har shoroo l bolno sh dee. Harin Tatvaraa nemchuul hoorhon monog hiine shd ee. Odjargal ni nuurs uhna uu Oyungerel ni nuurs uhna uu yamar hamaaitain. Tatvaraa 70% bolgochih. Tegeed l boloo

Avatar

зөв харьцуул 2025-10-29 66.181.161.229

сарын үзүүлэлт ярьж байгаа жил нийт экспортоор нь бас харьцуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-10-29 202.9.41.18

Хятад улсад нүүрс хэрэгтэй. Тэр нь бидэнд байна. Аль болох ахиухан гаргах хэрэгтэй. Яваандаа нүүрс хэрглээнээс гарна.Сайхан мэдээ байна. энэ эрчээ алдаж болохгүй. Монголчуудыг хоорондоо хэрэлдэж байх хооронд Орос улс нүүрс экспортоороо манайхыг түрүүлсэн. Үүнийг анхаарч алдааг давтан гаргаж болохгүй. Хурдтай сайн ажилла

Avatar

Нэргүй 2025-10-29 98.193.13.144

Giinco samraagui bol odiid ovoo hoorhon mongotei bolchihson baih baisan l daa. Daanch muusain samraachid ***h yum daa.

Avatar

Нэргүй 2025-10-29 202.126.89.207

Ха, ха, ха. Монгол ядуу, гуйлгачин улс. Хэрвээ ХЯТАД улс монгол нүүрс, зэс, их хэмжээгээр авахгүй, Монгол улс, жилийн дараа дампуурна. Угаасаа Монгол улс, эдийн засгийн ХЯТАДЫН КОЛОНИ олон жилийн болсон байна !

Avatar

Нэргүй 2025-10-29 202.126.89.70

Эмээ уу,,,дебиль ээ,,,,

Avatar

монгол 2025-10-29 66.181.186.26

Гарчгаасаа эхлээд монгол хүн бичсэн гэхэд эргэлзээтэй байна, Эсхүл юу бичиж байгаагаа огт ойлгодоггүй бололтой

Avatar

Зочин 2025-10-29 192.82.65.103

Нээрээ юу ч гэмээр юм дээ. Хаашаа ч яваад байгаагаа мэдэхээ байтал авах юмаа.

Avatar

ИРГЭН 2025-10-29 103.229.122.125

Хятадууд хэлжийнэ шд ,,,,,Нүүрсээ зарсан танай Улс ядуураад байдаг,,,, Худалдаж авсан манайх нь Баяжаад байдаг гэж,

Avatar

Нэргүй 2025-10-29 202.70.43.34

Захиалгат мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж