Үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардсан багш нарын ажил хаялт өнөөдөр /2025.10.29/ ч үргэлжилж байна. Боловсролын сайд П.Наранбаяр “Ирэх 2026 онд багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх эдийн засгийн боломж байхгүй. Ямарч байсан үндсэн цалинг нь 2 сая төгрөгт хүргэхээр Төсвийн байнгын хороотойгоо хамтраад ажиллаж байна. Энэ асуудлыг ярилцъя гэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэлэлцээ хийхгүй байна” гэдэг мэдэгдлийг хийсэн. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл “Цалинг 3.5 сая төгрөгт хүргэхгүй бол ажил хаялт үргэлжлэх болно” гэдэг хариу тайлбар хийгээд буй. Иймд энэ долоо хоногийн VS буландаа талуудын байр суурийг хүргэж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл:
-Боловсролын яамнаас аравдугаар сарын 22-нд бидэнд ямар нэг тооцоо судалгаа гарц гаргалгаагүй, хэлэлцээрээ эхлүүлье. Манай хэлэлцээрийн бүрэлдэхүүнд долоон хүн оролцох боллоо гэсэн хэлэлцээ эхлүүлэх бичгийг ирүүлсэн. Түүнээс өмнө бидэнд эхлээд багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долдугаар сарын 1-нээс 10 хувь нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Санал нэгдэх юм бол өргөн барихад бэлэн байна гэсэн. Энэ асуудлыг хүлээж авах боломжгүй байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос тэргүүлэгчдийн хурал хийж, хэлэлцээ хийх бүрэлдэхүүнээ баталж, ажлын хэсэг болон тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлыг аравдугаар сарын 24-нд хийсэн. Гэтэл энэ үеэр Засгийн газраас Боловсролын яам, Боловсрол, соёл шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны хоорондын хэлэлцээ эхэллээ. Хэлэлцээгээ эхлүүлэх гэсэн боловч холбоо ирэхгүй байна гэдэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацлаа. Цалинг хүргэх түвшин буюу хүрсэн түвшингээсээ ахихгүй байгаа энэ асуудал дээр хүлээж авах боломжгүй гэдэг хариугаа өгсөн. Нийт 598 байгууллагын 32 мянган багш ажил хаялтад нэгдээд байна.
Бид бүхний тэмцэл хөдөлгөөн үндсэн цалинг 3.5 сая болтол үргэлжилнэ. Бид багш нарынхаа хүсэлт болох үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сараас 3.3 сая, 2025 оны долдугаар сарын 1-нээс 3.5 саяд хүргэх саналыг Боловсролын яаманд хүргүүлсэн.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Бид багш нарынхаа үндсэн цалинг ирэх онд 30 хувиар нэмж хоёр саяд хүргэе гээд УИХ-ын Төсвийн байнгын хороотойгоо ярьж байна. Үндсэн цалин нь амьдралын баталгаа болгох бодлогын хүрээнд нэмэх боломж хайж байна. Ачааллын нэмэгдэл орж ирнэ, энэ орж ирэхээр нэлээд нэмэгдэл болно. Цалингийн бүтцэд өөрчлөлт оруулж, дээрх хэмжээнд хүргэхээр ажиллаж байна. Хамгийн гол нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооныхон хэлэлцээний ширээний ард суух хэрэгтэй. Ингээд яваад байх юм бол юу ч шийдэгдэхгүй.
Тэд багшийн үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нд 3.2 сая төгрөгт хүргэх, оны эцэст 3.5 сая төгрөг болго гэдэг шаардлага тавьж байгаа нь боломжгүй. Өнөөдрийн эдийн засагт хаана тэр мөнгө нь байгаа юм. 32 их наядын төсөв дотор урсгал зардал нь 17 их наяд. Тэр дотроо төрийн албан хаагчийн нийт цалингийн зардал 8.3 их наяд байхгүй юу.
Тийм учраас бид цалингийн бүтцэд өөрчлөлт оруулж байж шийднэ. Тэгж байж үндсэн цалингийн эзлэх хувийг нэмнэ гэсэн үг. Нийслэлийн багш нарт ачааллын нэмэгдэл олгоно.
Г.ХОРОЛ
3,548.92
















































BBC 2025-10-29 202.55.191.130
Идэж уух болхоор мөнгө олдоод байдаг цалин нэмэх болхоор юу ч олддоггүй ногоон автобус нүүрсний хулгай
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-10-29 202.70.37.93
3500 THOUSAND , OTHERWISE THERE WILL BE A COLOR REVOLUTION.
Уншигч 2025-10-29 103.212.116.14
Элдэв алдар гавьяа, гуншин, зэрэг цолны нэмэгдэл гэж насаар нь гадуурхан ялгаварласан нэмэгдлүүдийг хасаад үндсэн цалинг өгөх. Сумын төвд иргэдийн хурлын ордонгоо царцаагаач?????
Сонгуульгүй жилүүдэд СХ-ны төсөвийг багасгах, хороо, сумын хэсгийн төлөөлөгч, ахмадын дарга гэх мэт хэмнэх зүйлс мөн ч олон байна даа ЗАСАГ ТӨР МИНЬ???
Б 2025-10-29 202.9.46.186
багш нар цалингаа аваад амарч бгаа юм чинь хохирохгүйшдээ.хүүхдүүд л хохирч б.а..ийм чадваргүй сэтгэлгүй багш нарт ардын хүүхдүүд яах нь падгүй биздээ..чиний хүүхдэд багшилж чадахгүй гсн согтуу гарууд явж л бсаншүү
эрка 2025-10-29 202.21.126.106
чи хүн багш хүн хүн бишүү
Ооноо 2025-10-29 202.55.188.91
Багш ч гэсэн ардаа амьдралтай хүн цалин нь хаанаа ч хүрэхгүй бгаа нь үнэн шдээ өөрөө тийм бага цалингаар яг энэ багшийн ажилыг хийж чадах уу… Бод бод
Нэргүй 2025-10-29 66.181.183.110
бусад хүмүүс ямар цалингаар яаж амьдарч бгаа бол?
Уншигч 2025-10-29 103.212.116.14
Гишүүдийн тойрогтоо зарцуулах нэртэй олон тэр бум мөнгийг энэ жил шууд царцаахад болох биш үү?????
зочин 2025-10-29 66.181.181.214
УИХ ийн гишүүн сайд дарга нар хэдэн жилийн дотор нь тэр бумтан болдог багш эмч нар насан турш ажиллаад амьдрал дээшлэхгүй цалин тэтгэвэр нэмэхээр улс нь дампуурчих гээд ,,,кк
Зочин 2025-10-29 202.126.91.216
Үйлдвэрчний эвлэл гэдэг чинь нэрнээсээ хүртэл үйлдвэрлэгчдэд хамаатай болохоос биш эмч багш нар чинь төрийн албан хаагч биз дээ тэд нарын цалинг инфляцитай уялдуулаад нэмээд явдаг л хуультай байх ёстой доо.
мал 2025-10-29 202.179.24.73
багш нарын одоо 1,5 сая биздээ гар дээр авдаг хэзээ хаана түүхэнд байхгүй шүүдээ яагаад ийм мал юм ярьиад байна 120 хувь цалин гэнэт өснө гэж байх уу
Нэргүй 2025-10-29 66.181.176.92
багш,эмч нарын цалин тэтгэвэрийг шаардаад байгаар нь шууд нэмж болохгүй*улсад учрах эрсдэл бий*одоо 3 сая-ын цалин өгдөг аж ахуйн нэгж тийм олон биш*юмны үнэ тэнгэрт хадна*1,5 сая-ын цалинтай жижиг дунд үйлдвэрлэгч гудамд гарах уу*цалин улс өгөхгүй*хамаагүй,дампуурахаас өөр нөхцөлгүй*ажилчдаа цөөлнө*эхлээд 2 сая*дараа нь 500к нэмээд харах ёстой*багш нарын цалинг нэмнэ гээд байхад үгүй гээд байгаа юм бол төр байгаа бол үгүй гэдгээ шууд хэлэх ёстой*маш өндөр эрсдэл дагуулна***
Цалин 2025-10-29 202.55.191.194
Хүүхдийн нүд айхтар шүү…Хувцас муутай итгэл сэтгэл гундуухан багшийг ялгаварлах хандлагатай…Цалин гэр бүлээн авч явахад хүрэлцэнгүй…
Bolomj 2025-10-29 202.9.46.183
Нүүрсний хулгайчдын нуусан мөнгийг аваад цалин нэмэх боломж бий
Нэргүй 2025-10-29 203.98.77.101
Сангийн сайддаа бариулчихсан, тэрний үгээр л яваад байх юм. Ер нь хүн л ажил хийдэг болохоос дарга нар ажил хийдэггүй, энэ олон уурхайнуудаа тавиад өөрсдөө идээд явдаг, тэр зарчмаараа нэг уурхайгаа тавихад л энэ олон хүмүүсийн асуудал шийдэгдэнэ. Сэтгэл байхгүй, худлаа зальддагаараа зальдаад 20-30% дараа нь төд гээд 2028 онд бүгд огцорно, бүгд алга болно. Одоо зүтгэснээрээ зүтгээд дуусгах хэрэгтэй, Шийдэж чадахгүй бол бүгд огцрох хэрэгтэй. Болгож чадах шийдэх толгой Монголд бий.
Зочин 2025-10-29 202.126.91.197
Боловсролын шинэ сайд,шинэ төрийн нарийн бичгийн дарга томилоход БАГШ нар ажил хаялтаа зогсоолоо.
Сэтгэлтээ шинэ баг багш нарыг ойлгоно.
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-10-29 202.21.110.94
3.500 МЯНГА………….
судлаач 2025-10-29 202.21.116.2
Энэ Наранбаяр гэдэг сайдыг үтэр түргэн халчихбал олон боломж гарна. ийм өлбийсөн сайд асуудал шийдэж чадахгүй. нөөц боломж зөндөө бий.
зочин 2025-10-29 66.181.187.252
Наранбаатар энд ямар хамаатай юм, Дураа авирлавал улс орон хүндрэнэ Иргэд хохирно
Хуульч 2025-10-29 202.9.41.8
Мөнгөгүй гэдэг бол Дургүйд Хүчгүй гэсэн үг. Мөнгөгүй улс орон гэж байхгүй, гол нь байгаа мөнгөө яаж хуваарилах вэ гэдэгт л байдаг. Улсын төсөв өмнөх 5 жилээс 3 дахин нэмэгдсэн байгаа нь одоо Багш, Эмч нарын цалинг 3 дахин нэмэх бүрэн боломжтой гэсэн үг. Тэр 3 дахин нэмэгдсэн мөнгийг завшдаг зүйлсдээ хуваарилсан байгаагаа хасаад Эмч, Багшийн цалин, Тэтгэврийн нэмэгдэлд зориул.
Нэргүй 2025-10-29 202.126.91.215
Үр хүүхдүүдийн чинь боловсрол хэцүүдлээ. Үйлдвэрчин нэр барьсан нөхөр хэмжээгээ мэд!
Нэргүй 2025-10-29 59.153.115.110
Өнөө өглөө Хайлаастын уулзвараас хойшоо Шарга морьт хүртэлх ШТС-ууд "Сол монгол"-оос бусад нь хаалттай байна шүү!!! Дамдинням өчигдөр юу гэж том том яриад байлаа??!! Ажил зохион байгуулж чадахгүй бол саналаараа огцрох хэрэгтэй шдээ!! "Би чадна" гээд байлгүй!
Зочин 2025-10-29 103.229.122.148
Юмны үнэ дийлдэхэээ болиноо Хэн хариуцлага хүлээх юм Багш эмч нар уу Нчмбаатарын ажилтнууд уу яиргэд өүгдээрээ. Хохирно Үе шаттай нэмэхийг багш эмч нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй
зочин 2025-10-29 66.181.187.252
Цалингийн нэмэгдлийг имфляцтай ямар нэг хэмжээгээр уялдуулахаас өөр арга байхгүй, Багш эмч нарын цалинг нэг гаруй дахин гэнт нэмбэл бусад салбарт ажиллагсад,тэтгэвэр тэтгэмж авагсад ийм хэмжээгээр нэмэхийг шаардана,Учир нь юмны үнэ өснө Мөнгөний ханш унана Жишээ нь хөгшдийн авч буй тэтгэвэр 700 төгрөгний үнэ цэн нэг гаруй дахин унаж ,300 гаруй л болно биз дээ Бодитоор сайн тооцоорой
Зочин 2025-10-29 103.229.122.148
Цалингийн тогтолцоог бүхэлд нь авч үзэх естой Дураараа улс төрчид гажуудуулсан Хөдөөний багш нар угаасаа 40 хувиын нэмэглэл авч бараг 3 саяыг авч байгаа Зөвхөн хотын багш нарын цалинг нэмэх хэрэгтэй Нчмбаатар хотын ажилтнуулын цалииг 3 сая болгож салбарынхан бие биентэйгээ барьцах эхлэлийг тавьсан
Нэргүй 2025-10-29 103.212.118.194
Хэн та нарыг БАГШ бол гэсийн муусайн янханууд эр эмгүй л явалддаг юм билээ
Нэргүй 2025-10-29 66.181.176.166
Өчнөөн олон хүүхдүүдийг хохироож байна даа. Энэ багш нарын үйлдвэрчний холбоо гэдэг чинь зүгээр ТББ биз дээ. ямар ч эрх мэдэлгүй. Хүүхдийн сурлага, хүмүүжил, багш нарын ур чадвар, мэдлэг, мэргэжилдээ чин сэтгэл гаргадаг, эсэх талаар огт ярихгүй зөвхөн мөнгө ярих юм. Гэртээ байгаа хүүхдүүд хэцүү л бна. Эцэг, эх нь ажлаа таслаад харж чадахгүй.
Нэргүй 2025-10-29 59.153.115.110
ҮЭ гэгч паразит атлаа өдөөн турхирагч хогийн байгууллаггыг татан буулгаж, төрөөс завшсан эд хөрөнгийг нь хураах хэрэгтэй!!!
Нэргүй 2025-10-29 66.181.164.23
Яамдын сандал ширээнд төсөвлөсөн 500 тэрбумаа хасчих, цай кофены 2,4 их наядаа хасчих гэрт чинь цай кофе байгаа л байлгүй тураад үхчив. Ердөө энэ 2 оо хасхад л багш нарын цалин ОК, Монголд мөнгө шиг их юм алга даа, өгөх сэтгэл л дутаад байна дарга нарын цавчаа байхгүй болчих гээд байна өөр нам тайван доо
зочин 2025-10-29 66.181.187.252
Багш нарын цалинг энгэж нэг гаруй дахин нэмбэл бусад салбарын ажиллагсадын цалин ,тэтгэвэр тэтгэмжийг энэ хэмжээгээр нэмэх шаардлагатай болно, Үүнийг дагаад бүх зүйлийн үнэ өснө, Төгрөгийн ханш унана, Нэг ширхэг талх 10000 төгрөг,нэг кило мах 50000 төгрөг г,м хүрэх биз, Шунал ихэдвэл шулам болно
Нэргүй 2025-10-29 66.181.161.86
Бүх зүйлд төлөвлөлт хэрэгтэй. Хичээлийн жил дуусахад ирэх хичээлийн жилд цалин нэмэхгүй бол ажилтхаялт зарлана гэдгээ урьдчилан мэдэгддэг байх хэрэгтэй. Өөрсдийнхөө ямар цалин авдгийг хичээл эхлэхээр мэддэг юм уу ?