Ираны дэд Ерөнхийлөгч байсан Хосейн Марашийг дэглэмийн эсрэг
сурталчилгаа хийсэн хэргээр нэг жил шоронд хорихоор болсон байна. Шүүх
түүний улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхийг бас хасчээ. Тэрээр
Мохаммад Хатамийг Ерөнхийлөгч байх үеэр дэд Ерөнхийлөгч байсан юм.
Өнөөгийн Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг засгийн эрхэнд орж иртэл
тэрээр төрийн янз бүрийн албан тушаалд байжээ. Ахмадинежадыг гарч
ирснээс хойш Мараши түүнийг эрс шүүмжилж эхэлсэн юм. Өнгөрсөн зунаас
тэрээр сөрөг хүчний эсэргүүцэлд оролцох болсон байна. Өнгөрсөн жилийн
арваннэгдүгээр сард Ираны эрх баригчид олон нийтийг эсэргүүцэлд өдөөн
турхирсан гэх хэргээр өөр нэг дэд Ерөнхийлөгч асан Мохаммад Али
Абтахийг таван жилээр хорин шийтгэсэн билээ.