АНУ хар тамхитай тэмцэх ажиллагааны хүрээнд 57 хүнийг хөнөөжээ

АНУ хар тамхитай тэмцэх ажиллагааны хүрээнд 57 хүнийг хөнөөжээ

АНУ хар тамхитай тэмцэх ажиллагааны хүрээнд 57 хүнийг хөнөөжээ

АНУ-ын цэргийн хүчин Номхон далайд мансууруулах бодис тээвэрлэж байсан гэж сэжиглэгдсэн завинуудыг бөмбөгдөж, 14 хүнийг хөнөөжээ. Тус улсын батлан хамгаалах сайд Пит Хегсетийн мэдэгдсэнээр, ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар энэ ажиллагааг явуулсан. Тодруулбал, Номхон далайд хөвж байсан дөрвөн завийг агаараас цохиж, 14 хүн амиа алдсан байна. Одоогийн байдлаар Мексикийн тэнгисийн цэрэг Акапулькогоос 640 км орчим зайд амьд гарсан байж болзошгүй нэг хүнийг эрж байна.

Учир нь олон улсын хуулийн дагуу аль нэг улсын тэнгисийн ойролцоо завь осолдож, хүн бэртэж, гэмтсэн, амь насанд нь аюул заналхийлж байгаа бол тухайн орон эрэн хайж, аврах ёстой байдаг.

АНУ мансууруулах бодистой тэмцэхийн тулд Номхон далай болон Карибын тэнгист хяналтаа чангатгаж, сэжигтэй тохиолдлыг нэн даруй устгаж байна. Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш тус улсын мансууруулах бодистой тэмцэх ажиллагааны хүрээнд 57 хүн амь үрэгджээ. Улмаар олон улсын шинжээч, мэргэжилтэн, удирдлагууд эдгээр цохилтыг буруутгаж байна. АНУ-ын Конгрессын зарим гишүүн ч мөн адил шүүмжилж, олон улсын хууль дүрмийг зөрчиж байна гэж мэдэгдэж буй. Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шайнбаум “Бид эдгээр халдлагыг дэмжихгүй” гэж мэдэгдээд АНУ-ын элчин сайдтай уулзалт хийхийг гадаад хэргийн сайддаа даалгасан байна. Колумб, Венесуэлийн засгийн газар ч мөн эсэргүүцлээ илэрхийлжээ. Колумбын гадаад хэргийн дэд сайд энэ ажиллагааг хэтэрхий ширүүн, хууль бус гэж нэрлэсэн байна.

АНУ рүү нэвтрэх мансууруулах бодисын хууль бус тээвэрлэлтийн маршрут

Олон улсын эрх зүйн шинжээчид мансууруулах бодис тээвэрлэсэн гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг хөнөөлгүйгээр шүүхийн журмаар шийтгэх ёстой, шууд устгах нь хууль бус гэж анхааруулсан.

Гэсэн хэдий ч АНУ цаашид энэхүү ажиллагаагаа хуурай газарт хэрэгжүүлж эхлэх төлөвтэй байна.Үүний зэрэгцээ АНУ цэргийн хүчин, нисэх онгоц, хөлөг онгоц, тэр дундаа "USS Gerald R. Ford" хэмээх дэлхийн хамгийн том байлдааны хөлгийг Карибын тэнгист илгээжээ. Энэ нь Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог АНУ эрх мэдлээс нь түлхэн унагах гэж байна гэх таамгийг төрүүлсэн байна. Трамп түүнийг мансууруулах бодисын наймааны бүлэглэлийн толгойлогч гэж буруутгадаг ч Мадуро энэ буруутгалыг үгүйсгэдэг юм.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-29 103.229.122.15

usa changarsan tegheer har tamhchid mongolig baigaa bolgoh baih mongolch uuntei adilj hatuu bair suuritai baij irgedee hamgaalj hatuu arga hemjee avaasaa

Avatar

Зөв 2025-10-29 202.9.46.183

Муу хувхайнуудыг пульмётоор шүршин устга.

Avatar

Нэргүй 2025-10-29 103.57.95.152

За

Avatar

Нэргүй 2025-10-29 66.181.161.86

Монголд ч гэсэн ингэж устгаж байх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж