Өнөө цагийн дэлхийн хөлбөмбөгийн нүүр царай Лионель Месси ирэх жилийн дэлхийн аваргад эрүүл саруул тоглох хүсэлтэй байгаагаа хэлжээ. Түүний хувьд "NBC News"-д өгсөн ярилцлагадаа 2026 онд болох хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн том тэмцээнд тогломоор байгаагаа ярьжээ.
Өдгөө 38 настай тэрбээр "Би ирэх жил Интер Майамитай улирлын өмнөх бэлтгэлээ эхлүүлэхдээ өдөр бүрээ дүгнэж, үнэхээр 100 хувь бэлэн байж чадах эсэхээ, шигшээ багтаа хэрэг болох эсэхээ харгалзаж, шийдвэр гаргана" гэжээ.
Лионель Месси одоогоор АНУ-ын Мэйжор лигийн Интер Майами багт тоглож байгаа бөгөөд ирэх жилийн дэлхийн аварга АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсад болох билээ. Энэ ч утгаараа аргентин эр ирэх жилийг тэсэн ядан хүлээж байна.
Месси үргэлжлүүлэн "Дэлхийн аварга гэдэг утгаараа би үнэхээр тэсэн ядан хүлээж байна. Бид дэлхийн аварга гэж ирнэ. Үүнийгээ ч талбай дээр хамгаалах боломж байна. Шигшээ багт тоглох ялангуяа албан ёсны тэмцээнд оролцоно гэдэг үргэлж мөрөөдөл байсан. Тиймээс бурхан намайг дахин нэг удаа үүнийг хийхийг зөвшөөрнө гэж найдаж байна" гэлээ.
Месси ч ирэх жилийн дэлхийн аваргад оролцохоор тэсч ядаж байна. Гагцхүү түүний биеийн байдал, форм зэргээс их зүйл шалтгаалах аж.
Алтан бөмбөгийн найман удаагийн эзэн түүний хувьд 2005 онд шигшээ багийнхаа төлөөх дебют тоглолтоо хийж байсан бөгөөд түүнээс хойш 114 гоол оруулж, тив, дэлхий, олимпын аварга болжээ. Хэрэв тэрбээр 2026 оны дэлхийн аваргад оролцвол энэ нь түүний зургаа дахь тэмцээн байх болно.
3,548.92






















































Нэргүй 2025-10-29 66.181.176.89
altsganasan sdaa chin