Ажлын хэсгийн гишүүд МАН-ын хагаралд цэг тавьж чадах уу!

Ажлын хэсгийн гишүүд МАН-ын хагаралд цэг тавьж чадах уу!

Ажлын хэсгийн гишүүд МАН-ын хагаралд цэг тавьж чадах уу!

МАН-ын тамганы зодоон хурцдаж, улс орны асуудал болж хувирсан. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2025.10.28/өргөтгөсөн байдлаар хуралдаж, нам дотор үүссэн хурцадмал асуудлыг хоёр хоногт шийдвэрлэх хүрээнд ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан, Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар ахалж байна.  Бүрэлдэхүүнд нь  МАН-ын дарга асан, Ерөнхий сайд асан С.Баяр, Б.Даш-Ёндон, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын дарга асан М.Энхболд, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын захирал.Д.Тогтохсүрэн,  МАН-ын Нарийн бичгийн дарга П.Энхбаатар нар багтсан юм. Ажлын хэсэг хоёр тал болж хуваагдсан намын гишүүд тэр дундаа МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарыг эвлэрүүлж, 68-ын бүлгийг нэгтгэж чадах уу гэдэг олон нийтийн анхаарлыг татаж байна. Олон нийтийн хувьд эвлэрэл нэрийн дор хулгайтай эвлэрч болохгүй. Хулгайтай тэмцэнэ гэдэг бол намын гишүүдтэйгээ тэмцэнэ гэсэн үг гэдгийг ч сануулж буй. Намын хямралаа улс орны асуудал болгон хувиргахгүйн төлөө эв нэгдлийг хангаж ажиллах үүрэг хүлээсэн ажлын хэсгийн гишүүдийг танилцуулъя. 


Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр:

УИХ-ын 2000 оны сонгуульд МАН/МАХН 72 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулснаар Н.Энхбаяр Ерөнхий сайд болж байлаа. Тэрбээр 24 дэх Ерөнхий сайд агаад бүрэн эрхийнхээ дөрвөн жилд тогтвортойгоор засагласан цөөхөн Ерөнхий сайдын нэг юм. Түүний Засгийн газар түүхэнд үлдсэн шийдвэр нь Оросод төлөх 11.7 тэрбум шилжих рублийг бүрэн тэглэсэн явдал байлаа. Их өрийг тэглэснээр Монгол Улс эдийн засгийн тодорхой эрх чөлөөг олж авсан гэж хэлж болно.

Түүнчлэн "Мянган зам" бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Төрийн дээд албан тушаалтнуудаас авлигын хэргээр тэрбээр анх удаа ял шийтгэл хүлээсэн юм.

Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ:

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд. Монгол  Улсын Ерөнхий сайдаар хамгийн удаан хугацаанд ажилласнаараа манлайлж байна. Ерөнхий сайдын тамга түүнд ногоон гэрлээр ирсэн. Өөрөөр хэлбэл ямар ч өрсөлдөөнгүйгээр тамга авсан байдаг. Харин энэ удаа намынхаа хагаралд цэг тавих ажлын хэсэгт багтжээ.

Түүний хувьд 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайдаар анх томилогдож, улмаар УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа улирсан. Төрсөн хүүгийнх нь тансаг хэрэглээний асуудлаас болж түүнээс иргэд "Орлогоо нотлох"-ыг шаардсан. Харамсалтай нь, одоо ч тэрбээр орлогоо нотлож чадаагүй яваа. Ард түмэн нь төрийн татвар дарамтад сөхөрч байхад төсөв захиран зарцуулагчийн хүүгийн хэрээс хэтэрсэн тансаг хэрэглээнд эгдүүцсэн залуус талбай дээр гарч, Л.Оюун-Эрдэнээс залуус "Орлогоо нотло", "Огцрох  амархан"болохыг сануулсан.

Түүний хувьд дөрвөн жил 127 хоног Ерөнхий сайдын албыг хашсан. Тэрбээр, өөртөө итгэл хүлээлгэх асуудлыг УИХ-д өргөн барьсан ч парламентын олонх дэмжээгүй.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат:

Ажлын хэсэгт багтсан дараагийн улстөрч бол Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат. УИХ-ын сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулснаар АН ялагдаж, МАН үнэмлэхүй олонх болсон. Гэвч намын дарга Ерөнхий сайд байна гэх зарчмаасаа М.Энхболд ухарч, Ж.Эрдэнэбатад засгийн тамгыг шилжүүлсэн. Ж.Эрдэнэбат 2016 оны долдугаар сарын 7-ноос 2017 оны аравдугаар сарын 4-н хүртэл нэг жил хоёр сарын хугацаанд  Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар ажилласан.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг концессын гэрээг өөрсдөдөө олгосон гэх үндэслэлээр намын гишүүдээс нь огцруулах саналыг УИХ-д оруулсан. Огцруулах саналыг Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Д.Сумъяабазар нарын гишүүд өргөн барьснаар 2017 оны есдүгээр сарын 7-нд Засгийн газрын тэргүүнээс огцорсон юм. Ж.Эрдэнэбатын Засгийн үед "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшлээс булаан авч, зуун хувь төрийн өмч болгох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулсан байдаг.

УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан М.Энхболд

Миеэгомбын Энхболд нь илүү зохимжтой юм биш үү гэх улс олон байгаа аж

Ц:Элбэгдорж огцорсноор "Үндэсний эв нэгдлийн Засгийн газар"-ын тэргүүнээр М.Энхболд томилогдож, Ерөнхий сайдын суудалд залрав. Тэрбээр 2006 оны нэгдүгээр сарын 25-нд Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар томилогдож, 2007 оны арваннэгдүгээр сарын 22 хүртэл буюу нэг жил, 301 хоног ажиллажээ.

2007 онд МАН-ын Их хурал болж М.Энхболд, С.Баяр нар өрсөлдсөн. Намын даргын сунгаанд С.Баяр ялалт байгуулснаар Ерөнхий сайдын албан тушаалаа өгсөн байдаг. МАХН-ын дотоод хагарлаас болж тэрбээр Ерөнхий сайдаас огцорч, намын Их хурлаас ялалт байгуулсан С.Баярт тамгаа тушааж байжээ. Харин 2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж 62 суудал аван Засгийн газраа байгуулахад М.Энхболд Ерөнхий сайдаас татгалзаж УИХ-ын дарга болсон. Гэвч 60 тэрбумын хэрэгтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нар огцрох шаардлага тавьснаар УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөж байв.

Ерөнхий сайд асан С.Баяр:

С.Баяр: Улс төрд орох амархан, гарах хэцүү

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд.  Намын тамгаа болон засгийн тамгыг М.Энхболдоос авсан тэрбээр нэр бүхий бизнесменүүдийн эзэмшилд байсан Тавантолгой бүлэг ордын лизензийг төрд буцаан авсан. Өөрөөр хэлбэл, "MCS"-ийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал Тавантолгойн бүлэг ордын 96 хувийг төрд буцааж өгсөн агаад лицензийн төлбөрт нь Ухаахудийг өгсөн юм.

УИХ-ын 2008 оны сонгуулиар МАН/МАХН ялалт байгуулсныг ард түмэн эсэргүүцэн жагсаж, эсэргүүцлийн жагсаал үймээн, самуунд хүрч, долоон сарын 1 гэх өдөр Монголын түүхэнд аймшигт хар толбо болж үлдсэн юм. Энэ эмгэнэлт хэргийн дараа МАН, АН-ын хамтарсан Засгийн газрыг байгуулж, эдийн засагт онцгой нөлөөлөх чухал шийдвэрүүд гаргасны нэг нь Оюутолгойн гэрээ. Оюутолгойн ордыг эргэлтэд оруулахдаа гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан нь Монголын эдийн засагт эргэлт болсон. Товчхондоо монголчуудын бие дааж байгуулсан анхны түүхэн гэрээ, түүхэн үйл явдал байлаа. Оюутолгой  нь 100 жил үргэлжлэх, Монголын эдийн засагт онцгой ач холбогдолтой төсөл мөн гэдэгтээ маргашгүй. Түүнчлэн "Атарын III" аяныг хэрэгжүүлсэн нь газар тариалангийн салбарт сэргэлт авчирсан байдаг. Гэвч 2009 онд өвчний улмаас нэрээр Ерөнхий сайдаасаа өөрийн хүсэлтээр огцорсон.

УИХ-ын гишүүн асан, Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар:

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар МАН-ын хагаралд цэг тавих ажлын хэсгийг ахалж ажиллана. Түүний хувьд Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газарт Түлш эрчим хүчний сайд, С.Батболдын танхимд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, У.Хүрэлсүхийн танхимд хоёр ч удаа Сангийн сайдын алба залгуулсан түүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулж өгсөн.

Мөн тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд нартай дөрвөн жилийн турш хулгайч, худалчаар дуудан хэрэлдсэн бол Г.Занданшатарын танхимд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод удаагүй байгаа Б.Энхбаяртай хамгийн их тэрсэлдэж явсан улстөрч.

Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж:

Монголын парламентад хамгийн олон удаа сонгогдсон, Хууль зүйн сайдаар хамгийн олон удаа ажилласан гээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Ц.Нямдорж цол гуншин ихтэй нэгэн. Тасралтгүй УИХ-д сонгогдож, сайд дарга хийсэн Ц.Нямдоржийн хувьд 2020 оны сонгуулиар өвдөг шороодож, Л.Оюун-Эрдэнийн гал тогоог сахисан намтар бий. Өөрөө бол хуулийн салбарт гавьяатай нэгэн гэж бахархах дуртай эрхэм.

Түүний хувьд 1981 онд Улсын ерөнхий прокурорын газарт цэргийн шүүхийн ажиллагаанд хяналт тавьдаг прокурорын албан тушаалд томилогдон цэргийн коллегийн хуралд сууж эхэлснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд Хууль зүйн яамны тэргүүн дэд сайд /БНМАУ-ын үеэс/ болон засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар мөн 10 гаруй жил ажилласан улстөрч.

УИХ-ын даргын албан тушаал хашиж, УИХ-ын гишүүнээр 28 жил /долоон удаа сонгогдсон/ сонгогдон ажилласан бөгөөд 2009 онд Гавьяат хуульч цол хүртэж байжээ.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.10.29/ Засгийн газрын ээлжит хуралдааны эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулж байгаагаа мэдэгдлээ. Түүний хувьд МАН-ын хагарлын асуудлаар зөвшилцөх ажлын хэсэгт багтсан юм. Тэрбээр 2021 оноос хойш Монгол Улсын Шадар сайдаар дараалан гурав дахь удаагаа томилогдон ажилласан. Мөн тэрбээр Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо, "Шинэ хоршоо", Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооны даргаар ажиллаж байсан юм. Улс төрийн хүрээнд түүнийг УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн хүн гэгддэг.

УИХ-ын гишүүн, Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал:

Н.Учралын хувьд 2012-2014 онд нийслэлийн МАН-ын хорооны улс төрийн хэлтсийн даргаар ажиллаж, нийслэлийн БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байв. Мөн 2015 онд ЗГХЭГ-т Монгол улсын Шадар сайд асан У.Хүрэлсүхийн ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2016 онд УИХ дахь МАН-ын  бүлгийн зөвлөхөөр ажилласан улстөрч. Тэрбээр 2016 онд УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөнөөр ялалт байгуулж, парламентын гишүүн болсон бол 2020 оны УИХ-ын сонгуульд ч мөн тус дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж байсан бол 2024 оны УИХ-ын сонгуулиар тойргоо сольж, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшин, сонгогдсон юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 онд танхимаа байгуулсныхаа дараа Цахим хөгжил харилцаа холбооны яамыг байгуулж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар хавсруулж байгаад Н.Учралыг сайдаар нь томилж байв. Тэрбээр одоо Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын гишүүнээр буюу Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байна.

"Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн:

УИХ-ын гишүүн асан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн нь Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргаар найм, Засаг даргаар найм, Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны даргаар 16 жил ажилласан улстөрч. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд 20 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулснаар УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. 2020 оны УИХ-ын сонгуульд мөн ялснаар хоёр дахь удаагаа парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж, УИХ дахь МАН-ын бүлгийг удирдаж байв. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн үед "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ-ын захирлаар томилогдсон. УИХ дахь МАН-ын бүлгийг удирдаж байсан түүнд хоёр хуваагдаад байгаа УИХ дахь 68 бүлгийн гишүүдтэй ойлголцож, эв нэгдлийг хангах талд ажиллана гэж үзсэн болов уу.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан хүн бол одоогийн УИХ-ын гишүүн З.Мэндсайхан. 2024 оны УИХ-ын сонгуулиар хоёрдугаар тойрог буюу Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймагт нэр дэвшин, сонгогдсон. Тэрбээр  УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналыг дэмжсэн гишүүдийн нэг юм.

Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан орон тооны зөвлөхөөр ажиллаж байв.

Түүний хувьд, 2015 оноос төрд тасралтгүй ажилласан. Мөн Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Зам тээврийн сайд С.Бямбацогтын тун ойрын хүн гэж улс төрийн хүрээнд ярилцдаг.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр даргатай болсон нь намын хагарлын тод жишээ. Тэрбээр 2025 оны зургадугаар сарын 23-наас УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан юм. Түүний хувьд өмнө нь 2017-2018 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдон ажиллаж байв.

Тэрбээр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд орохын өмнө хэвлэлд яриа өгөхдөө "Намын Удирдах зөвлөлөөс цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор улс төрийн дүгнэлт гаргах хэрэгтэй. Эхний ээлжинд ажлын хэсэг гаргана. Нэн тэргүүнд МАН-ын бүлэг дээр нэгдэж, намын бодлого нэг байх ёстой. Бүлгээс 5-6 гишүүн гээд нийт ес орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарах санал явж байна" гэдгийг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн шинэ даргаар ажиллаж буй. Түүний хувьд 2016-2020 онд Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 2020, 2024 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал сүүлд мэдээлэл хийхдээ "Өнөөдрийн бүлгийн хуралдаанд 37 гишүүн ирсэн. Намын бүлэг бол УИХ-ын үндсэн бүтэц. Долоо хоног бүрийн Даваа гарагт бүлэг хуралддаг бөгөөд энэ дагуу бид хуралдсан" гэдгийг онцолж байв.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Даш-Ёндон:

Тэрбээр 1968 онд Монгол Улсын их сургуулийг төгсч, түүхийн багшийн мэргэжил эзэмшжээ. Их сургуулиа төгсөж, сургуульдаа багшилж байгаад МАХН-ын төв хороонд зааварлагч, Намын дээд сургуульд орлогч захирал, МАХН-ын төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч, хэлтсийн эрхлэгч, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1991-1996 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, дарга, 1997 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчйн улс төрийн бодлогын зөвлөх, 2001-2005 онд Болгар улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, 2007 оноос МАХН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

Ажлын хэсэгт багтсан дараагийн хүн бол Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар. УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулж, парламентын гишүүнээр ажиллаж байхад нь намаас нь даалгавар өгч, нийслэл рүү явуулсан. Түүнийг 2023 оны аравдугаар сард НИТХ-аас Улаанбаатар хотын захирагчаар 78.57 хувийн саналаар томилж, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ батламжилж байв. Улмаар 2024 оны орон нутгийн сонгуульд өрсөлдөн НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Мөн Нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажилладаг.

МАН-ын Нарийн бичгийн дарга П.Энхбаатар:

МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар МАН-ын хагарлын асуудлаар зөвшилцөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллана. Тэрбээр 2021 оны зургадугаар сард МАН-ын Бага хурлаас МАН-ын нарийн бичгийн даргын хариуцлагатай албан тушаалыг хүлээн авсан бөгөөд өмнө нь намын газрын даргаар ажиллаж байсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-29 202.9.40.255

бузар коммунистууд эх орныг маань бузарлаж дуусахгүйнээ МАН тар!!

Avatar

зочин 2025-10-29 103.29.144.172

Төр засгийн эрх барж буй нам хулгайчдаа хайцаалж эвлэрье гэдэг чинь хууль, эрх зүй, улс орон, иргэздийнхээ эсрэг ажиллая гэсэнтэй агаар нэгэн биш үүүүү

Avatar

зочин 2025-10-29 103.29.144.172

Нэгэн төрийн бус байгууллага дотоод асуудлаа хууль эрх зүйн хүрээнд, сонгуульд оролцохдоо амласан амлалт зэргээ зохицуулж чадахгүй байж яаж улс орны асуудлыг шийдвэрлэх юм бэ. Тэдэнд зөвхөн ашиг сонирхол л давамгайлж, улс орны хөгжил, иргэдийн сайн сайхан амьдрах боломжийг шат бүрдээ хулгайлж байгаа нь нуух аргагүй үнэн шүү дээ. МАН татан буугдахаас өөр гарцгүй

Avatar

Нэргүй 2025-10-29 43.242.242.24

МАН жинхэнэ хулгайч юм байна, Хулгайгаа хувааж нууя эвлэрий, цаашид адилхан хулгай хийе гэж тохиролцох нь. Эвлэрлийн баг нь дан газар, ордоор нь авсан хулгайчууд. Залуу үе гарч бүгдийг нь Непалд, Өөр сонголтгүй болж

Avatar

иргэн 2025-10-29 103.168.34.173

солирцгоо хулгайтай ардд иргэд МАН ы гишүүн дэмжигчид эвлэрэхгүй. МАН нам та хэдэн бузруудын өмч биш хувийн камдани чинь биш шүү

Avatar

Нэргүй 2025-10-29 202.55.188.37

хулгайнарыг хулгайнар эвлэрүүлнэ гэнэ үү.

Avatar

Зочин 2025-10-29 162.229.191.188

Энэ нам хагарна уу байна уу ямар хамаа байнаа. Их хурлыг тараагаад шинээр бүрдүүлж ажлаа хурдан үргэлжлүүлэх хэрэгтэй. Улс орны хөгжил дэвшлийн асуудлууд хамгийн чухал.

Avatar

zochin 2025-10-29 71.229.150.6

Ug ni dandaa tanigdsan lideruud baih yum.Ene hulgain hergiig shiideerei,enenees chini bolj buun yum bolood baigaa biz dee,etsest ni alban tushaalaa shudaraar ajillaasai,b** avilgad idegdeecei gej husch bna.

Avatar

Нэргүй 2025-10-29 66.181.184.115

Анхнаасаа л Данхыг дээш нь гаргадаг нь Хүрэлсүхийн туйлын буруу,том алдаа ш дээ ! Дулимагхан 10-р ангийн л боловсролтой, удам судар нь ч тодорхойгүй, эцэггүй өссөн , Бэрс, Харвард гэж худал хуурмаг хавтас үзүүлсэн, ёс сур тахуун гэж мэдэхгүй, ийм хачин юмыг яагаад ч ЕС болгоч ихдогийн ?! Ёстой ХӨГИЙН юм шүү !!!

Avatar

иргэн. 2025-10-29 103.212.116.40

Монголыг самарсан улсууд яаж юуг эвлэрүүлэх юм бэ. Хулгайн хэдэн хувийг аваад чимээгүй эвлэр гэх юм уу. Ард иргэд үүнийг мэдэх албагүй, мэдэж ч чадахгүй гэх байх даа.

Avatar

Нэргүй 2025-10-29 103.57.92.170

Дандаа нарийн мэргэшсэн мэргэжилтнүүд байна. Эвлэрүүлэх болтугай.

Avatar

Нэргүй 2025-10-29 103.229.122.165

Хагарахын үүдийг нээсэн хүн энд орсон байхбг харахад нийлүүлэе гэсн зорилго угаасаа харагдахгйү байна

Avatar

pok 2025-10-29 142.90.249.72

Ene humuusees sain yum huleeh hereggui gedgiig 30-40 jiliin tuuh todorhoi haruulsan. Ed nar yu ch hiij chadahgui. Mongold sain yum ed nar avchrahgui. Er ni bol ene a*******n nam tarj baihgui boloh ni hamgiin zuv shiidel.

Avatar

ЗОЧИН 2025-10-29 103.229.121.124

ЭНЭ ХҮМҮҮСИЙН ДОТОР ТОГТОХСҮРЭН ГУАЙ ШИГ ЗАНГАРАГТАЙ, ЧАДВАРТАЙ, УЯН ХАТАН, НЭР ЦЭВЭР ХЭДЭН ХҮН БАЙСАН БОЛ АСУУДЛЫН АЯ ЭВ НОЁН НУРУУТАЙ ШИЙДЭГДЭНЭ ДЭЭ.

Avatar

Өвөрхангай 2025-10-29 202.9.46.183

Аймгийн улаан хулгайч худалч н**ш штээ тэр чинь, ёстой аймаар ландрам чинь энэ хулгайч. Тэр Чинзориг хулгайч хаа явнаа?

Avatar

Нэргүй 2025-10-29 150.228.177.196

Хүн хогнуудыг цуглуулжээ

Avatar

Нэргүй 2025-10-29 108.18.206.188

Энэ нам одоо Тарах хэрэгтэй !!!

Avatar

Иргэн 2025-10-29 59.153.112.37

Авилга авч, луйвар, хулгай хийхэд эвлэрч ядах юмгүй л дээ. Хамгийн гол нь гэмт хэргүүдээ нууж, хэн хэнээ илчлэхгүй байх, эрх мэдэлд ижил тэгш байх, залуу хулгайч нь хөгшин хулгайчаа хөсөр хаяхгүй байх зэрэгт тохиролцвол ЭВЛЭРЭЛ ойрхон. Гэхдээ хэцүүхэн хүмүүс нэг БАГ болсон харагдах юм. Энхбаяр ба Нямдорж, энхболд ба Оюун-эрдэнэ, Учрал ба Оюун-Эрдэнэ бие биенийхээ араас хутга шаасан гарууд өнөө эвлэрэх ч маргааш сэлэм ш*** байлгүй. Монголын тэргүүн хулгайч нарын бүлэглэл МАХН-МАН.

Avatar

Zochin 2025-10-29 103.212.118.74

Evleruuleh ni bitgii hel hagaralduulah ajliin heseg gemeer haragdaj baina. Ene ajliin heseg uuruu hezee ch evlerehgui humuusiig oruuljee kk.

Avatar

Нэргүй 2025-10-29 66.181.179.235

Хагарсан шаазан аягыг "Наалдан пад" цавуугаар наахад салдаггүй юм билээ! Та нар надаас цавуу авбал аваарай!!

Avatar

Ene Namd ( Nasnii Namar ) irlee ! 2025-10-29 202.9.40.73

MAN – namiihan " 100 jiliin Tuuhtei " Odoo Ene Namd Nasnii Doroitolt oroj 100 – Nasnii Namar
irjee !!!
Buleglel yuisej 4 , 5 – Bulegleliin Dain Yavaj baina !
Songuulaar : MAN – namiihan Uls Eh Orno Dampuurlan gej Garch irsen emuu ?
Dodtroo Baildan gej Garch irsen emuu?
Namaa. " Nasnii Namar " bolgsonoo. yu bodoj baina da !

Avatar

Нэргүй 2025-10-29 178.174.229.45

DASH-ENDON DARGAAS BUSAD N BOL ADGIIN SHAARUUD UHDELUUD SEGNUUD LUIVARCHID AVILGACHID BUUDAJ ALBAL ZOHIIH GEMT HEREGTENGUUD BNA

Avatar

Zodoon 2025-10-29 66.181.166.134

Ene ajliin hesgiinhen ni bas dotroo hagaraad zodoldood bgaa gesen shuu hehehehehehe

Avatar

Зочин 2025-10-29 202.126.91.68

Хулгайчтай эвлэрнэ гэж юу байрав дээ

Avatar

Нэргүй 2025-10-29 202.9.41.18

МАН-ынхан хоорондоо эвлэрэхийг АН-ынхан зөвшөөрөхгүй шүү.

Avatar

Нэргүй 2025-10-29 202.126.92.75

МАН-ын Нарийн бичгийн дарга П.Энхбаатар гэж энэ писка одоо бас юу вэ? Үнэн бүтэхгүйээ

Avatar

Нэргүй 2025-10-29 202.70.43.34

Өнгөрсөн Нийгмээс алхаж орж ирсэн Generation-гээсээ саллаа ч МОНГОЛ ХҮНИЙ Төрөлх Мөн Чанар болох АТААРХУУ ЗАН -гаа засахаас нааш Нийгэм Улс Төр тогтворжихгүй байхоо

Avatar

Амарсайхан 2025-10-29 103.29.144.170

24 оны сонгуулиар ард иргэд Зандхүүк,Хотгоршанага хүрэл хоёрыг та хоер монголын төрөөс зайлж буян болж үз гээд дүнг нь тавьсан.Гэтэл 1 нь эвлэрлийн бүлгийн дарга,нөгөө нь тооноор орж ирээд ЕС,намын дарга болно гээд ..Яаж ингэж ард түмнийг доромжилж чадаж байна аа.Зандхүүкээс өөр жаахан ичих булчирхайтай хүн бол салхин сэнс ерөнхийлөгчдөө уучлаарай надад тийм ёс суртахуун алга.Аймагт сонгуульд унасан хүн яаж намын дарга болох вэ гэнэ л дээ.ккк

Avatar

Нэргүй 2025-10-29 103.68.107.106

Энэ самарыг хаанаас дэмжээд бдаг юм бэ? Юм болгонд чимээгүй орчихсон л явж байх юм?

Avatar

Нэргүй 2025-10-29 103.57.93.93

Хувь хүний зангараг, нөлөө нь байнаа гэсэн үг байхдаа.

Avatar

Зочин 2025-10-29 66.181.189.129

Хулгайч нартайгаа тохирно гэж юу байх вэ дээ яагаад ийм байдалд оруулсан хэн гол рүн гэдгийг эхлээд олох амарбаясгалан ийм бхйдалд оруулсан шүү дээ намаас хөө дараа нь засгийн газрыг ажил хилгэ жагсаалтаар орж ирсэн хүмүүстэйгээ хариуцлага тооц

Avatar

Нэргүй 2025-10-29 202.9.41.109

Яандааа нэг амь зогооогооод явдаг орчлонд

Avatar

ХЭН НЬ ХУЛГАЙЧ ХЭН БИШ БОЛОХЫГ ХЭЛЭЛЦЭХ БАЙХ 2025-10-29 103.229.123.73

МЭДЭЭЖ ЭНД ШҮҮХ ШИЙДЭЭГҮЙ ЮМЫГ ШИЙДЭХГҮЙ Л БОЛОВ УУ ! ЯМАР Ч БСАН ТАРАЛГҮЙ НЭГ ХЭСЭГ ЯВЬЯ ГЭХ БОЛОВ УУ !
АВИЛГЫН ААЛЗНЫ ТОРЫГ ХЭН ТЭГЭЭД ШАТААХ ЮМ ВЭ ?

Avatar

Нэргүй 2025-10-29 66.181.181.98

Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нар энэ багт ажиллаж чадахгүй байхаа. Намаа бодож саармаг ажиллах хэрэгтэй шүү дээ. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар уул нь хэрэгтэй хүн, үеэлийн үгэнд хэт орохгүй бол ??

Avatar

Нэргүй 2025-10-29 74.12.83.109

NASAAR N'' XORIX XEDEN XUN BAIGAAG XAMGAALAX ULS UU, KKK KKK KKK

Avatar

Нэргүй 2025-10-29 74.12.83.109

UXAANTAI XUN BOL XAGALJ IDEE BBERNEESEE SALAYA GEDEG BAIGAADAA !!!

Avatar

ЗОЧИН 2025-10-29 203.91.115.45

ХУЛГАЙЧУУД УЛАМ ХАГАРАЛДАХ ХЭРЭГТЭЙ. НИЙЛЭХ Л ЮМ БОЛ ХУЛГАЙ ХИЙГЭЭД САЛАХГҮЙ.

Avatar

Нэргүй 2025-10-29 74.12.83.109

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2025-10-29 66.181.191.28

Хятад эзэнтэй МСS компаний ЗГазрыг, ер сайд гэх Занданшатарыг Монголчууд дэмжихгүй ээ,
Хятадад дургүй гэж унгас алдаад байдаг нөхдүүд мсs-ийн эзэн хятадад хайртай болчихоо юу???!!
Хамаг баялагаа энэ хятадад зүгээр өгөөд байх уу, май шүү

Avatar

Зочин 2025-10-29 162.229.191.188

Бүгд худалч,хулгайч,завхруулагчид. Монгол улсад шударга ёс, ёс суртахуун гээч зүйл ус агаар мэт хэрэгтэй байна. Эхлээд шүүх засаглалаасаа эхлээд шударга ёсыг тогтоож төрөө цэвэр ариун болгочих дараа нь бүх салбарын ямар ч ажлыг явуулж болно.

Avatar

Нэргүй 2025-10-29 202.55.188.89

Пэ юун эвлрүүлэх ажлын хэсэг жинхэнэ ёрууд байгаа юм бишүү эд нар ман-г Мөхөөж л чадах байх харин ч буруу ёрын нам болоход үнэтэй хувь оруулсан нөхдүүд юм бишүү нам байтугай монголд нийслэл хотод гай балаг болсон нөхдүүд юм бишүү больжээ больж ман Намаа жижиглэж байгаа юм чинь хотыг жижиглэх улс орныг жижиглэх амархан байхоо

Avatar

Нэргүй 2025-10-29 202.55.188.89

Пэ юун эвлрүүлэх ажлын хэсэг жинхэнэ ёрууд байгаа юм бишүү эд нар ман-г Мөхөөж л чадах байх харин ч буруу ёрын нам болоход үнэтэй хувь оруулсан нөхдүүд юм бишүү нам байтугай монголд нийслэл хотод гай балаг болсон нөхдүүд юм бишүү больжээ больж ман

Avatar

Нэргүй 2025-10-29 66.181.183.177

60 тэрбум, газрын наймаачин, МАНАН-н эзэн Ми.Энхболд Эрдэнэбат мэтийн хятадын э****з хурлийзууд жинхэнэ Монгол төрд гай болно шүү дээ, уг нь шударга нийгэмд бол эдгээр нөхдүүд шоронд байх ёстой….

Avatar

Уншигч 2025-10-29 103.212.116.14

Эвлэрэхийн тулд хулгайлсан зүйлсээ хуваан авч нам дарах уу? Эсвэл улсад буцаан өгөөд гэмтэнг ялгүй богох уу??
Яаж ??? Цаашид нийлж хулгай хийснээ илчлэхгүй гэж тангараг тавих уу???Ийм нэртэй ажлы хэсэг гэж байгуулж болох уу???

Avatar

Нэргүй 2025-10-29 202.126.90.112

ХУЛГАЙЧИДТАЙ ЭВЛЭРНЭ ГЭХИЙН ОРОНД НАМАА ТАТАН БУУЛГАЧИХ НЬ ГОЁ ДОО. НАМЫН ЧИНЬ НЭРИЙГ БАРЬСАН АЛБАН ТУШААЛ, ТӨРИЙН МӨНГӨ ИДЭХ ДОНТНУУД ХӨДӨӨ ХОТЫГ САМАРЧ БАЙГААГ ХАРАХГҮЙ БАЙНА УУ

Avatar

Нэргүй 2025-10-29 202.126.89.99

өөрсдийхөн хулгай илрэнэ гэхээс зүрх нь зогсчих гээд бга хулгайчууд ..ман.н эрх мэдэл алдагдвал бүгдээрээ шорон шаана гэхээс хар дарж зүүдлээд нойр нь хулжсан хулгайчууд эрүүгийн хүнд гэмт хэрэгийн эвлүүлээд хаалгачихна гэж!!!их том доромжлол шүү!!!!!

Avatar

Нэргүй 2025-10-29 202.126.90.111

Зандка больчихоо сонгууль болгонд ялагдчаад ерөнхий сайд болно гэхээр зөв шударга яваа намын олон мянган дэмжигчидыг дорможилж бна гэсэн үг шдээ

Avatar

Нэргүй 2025-10-29 202.21.117.178

хагарлын эхийг Н.ЭНХБАЯР тавьсан, энэ хүн бүр дамжруулна

Avatar

Нэргүй 2025-10-29 103.229.122.165

Яльгүй андуурсан байна. Огт өөр хүн эхлүүлсэн….

Avatar

Эд нар чинь өөрсдөө 2025-10-29 217.208.144.61

Эд нар чинь өөрсдөө хагалан бутаргагчид байна ш дээ

Avatar

Төрт ёсөө дээдэл засгаа хамгаалах уу? 2025-10-29 66.181.184.147

Энэ хагарлын удирдагч нь цор ганц Данх болноо,.Яагаад санаатай ч юм уу? санаандгүй ч гэх нь хаашаа юм Данхаас яагаад тойроод цэрвээд байгаа нь хачирхалтай.МАН түүхэндээ 3 удаа их цэвэлгээ хийж ирсэн удаадаатай. Одоо зайлшгүй 4 дэх цэвэлэгээг хийж ДАНх болон түүнийг нөхдийг намаасаа хөөж цэвэлэх шаардлаг өнөөдөр туллаа. Энд эргэж хургаад асуудлыг холоос хайх ямар ч үнэдэс байхгүй дэргэд чинь бэлэн суугаад байна. Одоо намын их хурлаараа шийдэж нэг талд нь гарга аа . Нүүрсний хугайчдаа дэмжих үү? Т

Avatar

Нэргүй 2025-10-29 66.181.184.147

энэ эвлэрэл гэгч нэг л ойлгомжгүй ээ.Хулгайтай тэмцсэн засгаа хулгайчид нь шүүж эвлэрүүлэх үү? эввэл хулгайчид нь хэргээ хүлээж наманчилна гэвэл арайл үгүй болов уу? Тэд чинь үндсэн хуулиа уландаа гишгэдэг том гарын том толгойтой нахад. Тэдэнтэй хууль ёс,ёс зүй яриад нэмэр болох уу? Хуульгүй нөхөдтэй хууль ярих хэцүү

Avatar

Зочин 2025-10-29 59.153.114.104

МАН-ын хагарлыг шийдэх шиг амархан юм байхгүй.Үүний дэргэд багш, эмч нарын цалин хөгшчүүлийн тэтгэврийг нэмэх л асар хүнд, биелүүлнэ гэвэл улсаа санхүүгийн хувьд дампууруулж мэднэ.Ямар арга гэж үү?? Хүрэлсүх л ирээдүйд намдаа эрх мэдэлтэй байх гэсэн бодлоо орхих хэрэгтэй. Хэрэв тэр ингэж чадвал түүнийг тойрон хүрээлэгчид төрийн эрх мэдэлд байх гэж улайрахаа болино. МАН-ын залуучууд намын нэр хүнд унасанаас үүдээд сонгуульд ялагдан лааз өшиглөхийг хүсэхгүй байна.

Avatar

Нэргүй 2025-10-29 103.57.94.88

МАН тар

Avatar

Нэргүй 2025-10-29 66.181.184.115

"Үхсэн буурнуудын толгойнуудаас одоо айх амьтан байх гүй дээ, эд нараас үр дүн хүлээгээд хэрэггүй !!!

Avatar

Нэргүй 2025-10-29 202.9.41.43

Хулгайч нар Монгол орны ирээдүйг хулгайлж байхад эвлүүрэх тухай ярих нь утгагүй. Монгол гэдэг ганц л эх орон бий, үүнийгээ идэж уугаад дуусгачихвал эд нарын хүүхдүүдэд ч бас ирээдүй үлдэхгүй.

Avatar

Нэргүй 2025-10-29 124.158.120.50

эвлэрнэ гэдэг чинь хулгайчаа өршөөнө гэсэн гү бздээ, МАНыг тараая

Avatar

Нэргүй 2025-10-29 202.126.91.127

"Үхсэн буурын толгойноос амьд ат айдаг" цаг өнгөрсөөн, энэнээс үр дүн хүлээлтгүй !!!

Avatar

хүннү 2025-10-29 124.158.120.198

Энэ хүмүүс чинь өөрснөө хоорондоо хагаралдах юм биш биз дээ. Хоёр талын хонь, чонууд л харагдаж байна. Н. Энхбаярын орсон ажлын хэсгээс эвлэрэл горьдоод нэмэргүй дээ. Нэг мөр Амарбаясгалан, Б. Энхбаяр нарыг оруулчихгүй. Эмэгтэйчүүдээсээ яагаад оруулаагүй юм?

Avatar

сонгогч 2025-10-29 202.9.46.248

МАН одоо хулгайчдаасаа салахгүй бол 2027, 2028 оны сонгуульд горьдолгүй дээ…нэр хүнд чинь шалдаа буусан….дараагийн сонгуулиудад сөрөг хүчин болж чадвал их юм даа….

Avatar

Нэргүй 2025-10-29 59.153.114.214

Хүчлэх хэрэгтэй шүү дээ. Ер нь ганц МАН ч гэхгүй АН ч гэсэн а******н хулгайчуудаар дүүрчихсэн нь үнэн. Тэр ХҮН ч гэсэн дандаа үл бүтэх хулгайчууд.

Avatar

Нэргүй 2025-10-29 103.229.122.165

Хүн намыг анх гарч ирэхэд Уянга гишүүн яг ийм үг хэл байсан шиг санагадан…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж