Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2025 оны аравдугаар сарын 23-нд эхэлж, өнөөдөр /2025.10.28/ хэргийг хэлэлцэж дуусчээ. Одоо шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр танилцуулахдаа жич мэдэгдэнэ гэв.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард 24 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт шүүх бүрэлдэхүүн шийдвэрийг /2025.04.09/ ЦЕГ-ийн "Сүлд" чуулгын байранд танилцуулсан. Энэ хэргийн гэм буруугийн шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж, дууссан юм. Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 14-нөөс нээлттэй байдлаар шууд дамжуулж, үргэлжилсэн байдаг.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.

“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан мэдээлж байв.

Шүүх бүрэлдэхүүний танилцуулсан шийдвэрийг дахин хүргэе.

  • Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Б.Дөлгөөн, Г.Энхтайван нар болон Ж.Эрдэнэбат, БНСУ-ын хоёр иргэн, Ж.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Б.Алтаншагай, А.Ганхуяг, Ц.Болортуяа нарын хэрэг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
  • Шүүгдэгч А.Ганхуягийг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял оногдуулахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2 хэсэгт 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял оногдуулах.
  • Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар зорчих эрх хязгаарлах
  • Шүүгдэгч С.Баярсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
  • Шүүгдэгч Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч,  2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
  • Шүүгдэгч Түмэнжаргал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч,  2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
  • Шүүгдэгч С.Жавхлантбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 хорих ял оногдуулах
  • Шүүгдэгч А.Чойжилсүрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар зорчих эрх хязгаарлах
  • Шүүгдэгч Б.Цогбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч,  2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
  • Шүүгдэгч О.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч,  1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
  • Шүүгдэгч О.Лувсандагвад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
  • Шүүгдэгч Э.Баярмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч,  2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
  • Шүүгдэгч Ц.Хадбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
  • Шүүгдэгч Б.Мөнхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
  • Шүүгдэгч Б.Дөлгөөнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах.
  • Шүүгдэгч О.Хонгорзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэхээр боллоо.

Шүүгдэгч А.Ганхуягт оногдуулсан залилах болон нийтийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6 жил хорих ялаар тогтоосугай. Шүүгдэгч А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарын ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. Нийтийн албанд томилогдох эрхийг  хорих ял эдэлж дууссаны дараа хэрэгжүүлэх бол бусад хорихоос өөр ял шийтгэл авсан хүмүүсийн ялыг шийдэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцно гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

уншигч 2025-10-28 202.21.120.222

ногоон аьтобусын хэрэгтэй ,хамаатай хүмүүс бүгд аэил хийсэн нэр зүүж цалин гэдэг авлаг байлгүй дэ гэьч яавал хулгай хийж хувилдаж их мөнгөтэй болох вэ гэж бодож шөнөжин нойргүй хонож бүлэглэн хулгай хийгээд баригдаад шүүх болохоор давж заалдана ггж хуцах юм аа _улсад учруулсан 135 тэрбум төгрөгийг төлүүлж ямар ч хөрөнгө байсан хурааж ард түмний төлсөн татварын мөнгийг төлж барагдуулах нь зүйд нийцнэ

Avatar

Нэргүй 2025-10-28 103.168.34.47

төлсөн

Avatar

Нэргүй 2025-10-28 74.12.83.109

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2025-10-28 103.57.95.48

ийм муухай шуналтай амиа бодмон улсын хөрөнгийг хулгайлагч хүмүүсийн байх ёстой газар бол шорон харин бүх хөрөнгийг нь хураахгүй байгаа нь хачирхалтай

Avatar

зочин 2025-10-28 202.9.40.102

шоронд ш*** ч яахав. …татвараас бүрдсэн мөнгийг олж авсан уу???

Avatar

Нэргүй 2025-10-28 103.229.121.143

VANXANDI BOOW XXI BOOBN DOLOOJ ALNI SEXSEER80955877AXN ANUSN NUXN XELEERE DOLOOMOOR80955877

Avatar

Зочин 2025-10-28 66.181.183.94

ард түмний мөнгийг өгөөч, өр зээл хулгайг төлж байж барагдаж, үйлийн үр чинь тэгширнэ

Avatar

Нэргүй 2025-10-28 150.228.177.160

Хууль бусаар олж авсан эд хөрөнгийг нь хурааж улсын орлого болгодоггүй юмуу. Төрийн өмч буюу ард түмний татварыг хулгайлсан биз дэ!?

Avatar

Нэргүй 2025-10-28 202.131.227.134

Ногооноор будаж зассан хуучин хогнуудаа акталж хаясан бол тэднийг худалдаж авахад төлсөн 134 тэрбумын хохирлыг хэн барагдуулах юм ? Хоёр жил төрд ажиллахыг нь, 2 жил гадаад явахыг нь хориглоод л болоо юу ? Талх хулгайлсан өсвөр насны хүүд 10 жилийн хорих ял оноож байсныг санаж байна. Авлигачдыг ингэж өөгшүүлээд байх уу ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж