Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Чо Хён өнөөдөр (2025.10.28) мэдээлэхдээ, Камбожид ажилд зуучлах нэрийн дор хулгайлагдсан эсвэл хоригдсон солонгос иргэдийн 56 шинэ тохиолдол есдүгээр сард нэмж бүртгэгдсэн гэж мэдэгджээ. Камбожид солонгос иргэдийг чиглэсэн онлайн луйвар болон бусад гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээг улам чангатгаж буй үед шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн нь асуудлыг улам дэвэргэв.
Улмаар Камбожид хулгайлагдсан эсвэл хоригдсон солонгос иргэдийн нийт бүртгэгдсэн тохиолдол 386-д хүрсэн байна.
Энэ тухайгаа тэрбээр Үндэсний Ассамблейн Гадаад харилцаа ба нэгдлийн хороо хуралдааны үеэр мэдээлжээ. Чо Хён хэлэхдээ, өнгөрсөн онд бүртгэгдсэн 220 тохиолдлыг оролцуулаад нийт хэргийн 102 нь одоогоор шийдэгдээгүй хэвээр байна гэжээ. Энэ нь Гадаад хэргийн яам хил дамнасан гэмт хэргийн эсрэг үр дүнтэй хариу арга хэмжээ авч чадаагүйн илрэл гэж Чо Хён мөн хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам болон цагдаагийн байгууллага Камбожийн эрх баригчидтай хамтран ажиллагаагаа өргөжүүлж, тус улсад нэмэлт ажилтан илгээх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэж тэрбээр мэдэгдлээ.
3,548.92




















































Нэргүй 2025-10-28 66.181.161.207
ӨМНӨД СОЛОНГОС НЬ БОЛ ГАДНЫХНЫ Ч ОЧИХЫГ ХҮСДЭГ ДИВААЖИН БОЛТЛОО ХӨГЖСӨН. ХАРИН ХОЙД СОЛОНГОС НЬ БОЛ УУГУУЛ ИРГЭД НЬ Ч ЗУГТАЖ ГАРАХЫГ ХҮСДЭГ ТАМЫН ГАЗАР БОЛТЛОО ДОРДСОН. ДЭЛХИЙН ХӨГЖЛӨӨС ХОЛ ХОЦОРСОН, ХААЛТТАЙ ХАРАНХУЙ, ХАРГИС БУРАНГУЙ, ӨНГӨРСӨН ЗУУНДАА ГАЦЧИХСАН, ӨЛСГӨЛӨН ЯДУУ, ҮГЭЭГҮЙ ГУЙЛГАЧИН ХОЙД СОЛОНГОС
Нэргүй 2025-10-28 66.181.185.100
хойд Биш South Korea гийн талаар бичээд байхад!Уншаач