ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Мөнхнасан өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил дуусаагүй, үргэлжилж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын эхээр дуусгаж Засгийн газарт танилцуулна. Хөдөө, аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймаг, сумдын өвс тэжээлийн нөөцийг 3 дахин буюу түүнээс их бэлтгэх үүрэгтэй байгаа. Өнөөдрийн байдлаар, аймаг, сумдын аюулгүй нөөцийн өвс, тэжээлийн бүрдүүлэлт 50 гаруй хувьтай байна. Тэжээлийн бүрдүүлэлт 40 орчим хувьтай байна. Харин ургац хураалтын ажил ерөнхийдөө дууссан. Энэ жил төвийн болон баруун аймгуудад хадлан, тэжээл бэлтгэх боломж хомс байлаа. Улмаар зургадугаар сараас эхлэн баруун болон төвийн аймгуудын малчдыг Сүхбаатар, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудаас хадлан тэжээл бэлтгэх боломж олгосон.
Энэ жил 1,3 сая тонн хадлан, тэжээл бэлтгэсэн. Мөн малчид, малын хүчит тэжээлийг өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү их бэлтгэсэн байна.
Үүнээс гадна баруун аймгуудын хилийн боомтуудаар малын тэжээлийн квотгүй оруулж, Улаанбаатар руу нийлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар, баруун гурван аймагт цасны зузаан нэмэгдсэн. Энэ чигээрээ үргэлжилбэл, өвөлжилт хүндэрнэ.
Тиймээс малыг эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Мөн амьдаар нь экспортод гаргах ажлыг зохион байгуулж байна.
Дээрээс нь мал худалдаж авч төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийг шийдэж өгөх зорилгоор холбогдох зохицуулалтыг хийхээр ажиллаж байна" гэлээ.
3,548.92






















































Холбоотой мэдээ