Дараах чиглэлүүдэд шинээр автобусны буудал нэмжээ

Дараах чиглэлүүдэд шинээр автобусны буудал нэмжээ

Дараах чиглэлүүдэд шинээр автобусны буудал нэмжээ

Иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор М:1А, Ү:24, Х:18 чиглэлд шинээр автобусны зогсоол нэмжээ. Тодруулбал,Сонгинохайрхан дүүргийн 5, 19, 27 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор М:1А “5 шар-Мөнгөн завьяа” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж М:1А “Ханын материалын комбинат-Мөнгөн завьяа” чиглэл болгон шинэчилжээ.

Мөн Багахангай дүүргийн 1, 2 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Х:18 “Улаанбаатар Тэнгэр плаза-Багахангай цагдаагийн пост хойд, Бор үзүүр дундын зогсоолуудыг нэмж өөрчлөлт оруулсан байна.

Үүнээс гадна Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Y:24 “Ургах наран хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн замналд Зоорь-1, Зоорь зогсоолуудыг нэмжээ. Эдгээр чиглэлийн үйлчилгээг маргаашнаас буюу 2025 оны аравдугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 1169 автобус иргэдэд үйлчилж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-28 103.10.21.18

автобусны кармагаа хийхгүй юм уу хүн ардынхаа эсрэг байх .улам л түгжээд байдаг болж яасан юм хийсэн болж бүдүүлэг болоод ухараад байх уу нянбактераа хөөж явуулмаар байна идэж уух татвар мөнгө дэмий үрээд биднийгий хармаа хот эрүүл мэндэд хүртэл халдахаа больмоор байна

Avatar

Зочин 2025-10-28 122.201.23.75

Y:18 автобусыг MSM -ээр тойруулаад 3р станцаар явуулж өгвөл маш их хүн сууна

Avatar

Нэргүй 2025-10-28 103.212.117.190

Зайсан ханаду могул гээд том том хотхон зөндөө байна автобусны буудал хэрэгтэй байнаа.бүр хол зогсож байнаа .автобусны буудал гаргаж өгнө үү Ханаду резидент хотхоны үүдэнд

Avatar

буяа 2025-10-28 66.181.189.154

ханы материал буудлагын клубын автобусыг Ү18 ханы материал тэц 3 гэж өөрчлөөч тэгвэл хануул дүүргийн чиглэлд олон зорчигчдын хүлээлт багасна

Avatar

Нэргүй 2025-10-28 103.212.118.53

Ulsiin ih surgilaas yalaltiin talbai hurtileh hoorod buudal nemj ugmuur bainaa chindesiin muzii turiin tusgai emleg haid zogsool heregtea bainaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж